30 сая доллар алдаатай хэвлэгджээ
2013-08-15

“Ноён” долларын будаг нь ихэдсэнээс болж шугам нь тод харагдахгүй болсон 30 сая ам.долларыг хэвлэх үйлдвэр рүү буцаажээ. Мэргэжилтнүүд ийм алдаа маш ховор, ер нь гарч байгаагүй гэж ярьж байна. Тэмдэгтийг Холбооны нөөцийн санд ирмэгц буцаасан бөгөөд урьдчилсан хяналтын баталгаагүйгээр  хэвлэхийг хоригложээ.

Нэг ширхэг мөнгөн тэмдэгтийг хэвлэхэд 12 центийн зардалтай. Ингээд тооцохоор 30 саяыг хэвлэх  зардал гурван сая ам.доллар болж байгаа юм. Зөвхөн мөнгийг тээвэрлэсэн зардал л гэхэд 12 мянган ам.доллар болсон байна.

Бенжамин Франклины зурагтай 100 доллар гүйлгээнд хамгийн их хэрэглэгддэг бөгөөд нууцлалыг нэмэгдүүлэхийн тулд Эрх чөлөөний хонх нэмж оруулжээ.  Энэхүү хонхны зурагны өнгө өөрчлөгдөж нугалахад 100-ийн тоо болох аж. Шинэ мөнгөн тэмдэгт хоёр жил хэвлэлтээс болж хүлээгдэж байгаа юм. Шинэ “Бенжамин Франклин” аравдугаар сарын 8-наас гүйлгээнд гарах аж.

Д.Од

Shuud.mn
Сонин хачин
mongol:
manaid beleglehgvi yum bh daa t
2013-08-17
Dokүүү:
Дандаа 100 тийн дэвсгэрт биш юм байлгүйдээ. 1т 5т 10т 20т 50т гээд нилээд юм болдог биз.
2013-08-16