С.Ганбаатар: Ерөнхий сайд шахалтад орчихсон байна
2013-08-15

УИХ-ын гишүүн С.Ганбаатар өнөөдөр Оюутолгой, Рио Тинтотой холбоотой асуудлаар өөрийн үзэл бодлоо илэрхийлсэн юм. Энэ үеэр тэрбээр сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгснийг хүргэж байна.

:

-Далд уурхайн ажил зогссоноос олон монгол ажилтан ажилгүй болж, эрх ашиг нь зөрчигдөж байгаа нь хэний буруу гэж бодож байна. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна вэ?

-Рио Тинто энэ тал дээрээ гайхалтай компани. Тухайн улсын Засгийн газрыг өөрийнхөө хүсч байгаа өрийн бичиг, тулган шаардалтад оруулахын тулд хаана, бооно, ажлаас  нь хална гэж шахдаг. Хамгийн аймшигтай нь тухайн улсын ард түмэнд Засгийн газрыг нь муухайгаар харагдуулах, эсвэл ярьж байгаа улстөрчидийг нь муугаар харагдуулахын тулд маш их мөнгө хаядаг. Та нар харж болно. “Их уст Туул” гэдэг компанид гуравдугаар сарын 7-нд 600 мянган ам.доллар зүгээр өгсөн. “Зико Зэ” гэдэг компанид 1 тэрбум ам.доллар өгсөн байна. Юунд өгч байгаа юм. Түүнээс гадна Хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөр эрхлэх боломж гэсэн заалт байгаа. Энэ заалтын 8.1 дээр Монгол Улсын хөдөлмөр эрхлэлт болон хөдөлмөр эрхлэх, нийгмийн хамгаалалтай холбоотой хууль тогтоомжуудыг мөрдөнө гэж заасан байгаа. Манай хөдөлмөрийн хуулинд ажилтанг халж солих бол тухайн ажилтан хуулийн байгууллагатай хэлэлцээрт орно гэж заасан. Гэтэл яагаад хэлэлцээрт орохгүйгээр олон улсад  цацаж, биднийг  муухайгаар харагдуулаад байгаа юм. Би тэр ажлаас халагдаж байгаа хүмүүсийг хамгаална. МҮЭ тэднийг хамгаалах ёстой. Тэд өөрсдийнхөө төлөө эвлэлдэн нэгдэх ёстой.

:

Өөр нэг зүйл. 8.12-т энэхүү гэрээ хүчин төгөлдөр болсноор Оюутолгой монгол ажилчдыг сургах, яаж ажиллуулах вэ, боловсон хүчнийг яаж хангах вэ гэсэн 5 жилийн төлөвлөгөөг 90 хоногийн дотор Засгийн газарт хүргэнэ гэж заасан байгаа. Тэр 90 хоногийн гэрээн дотор монгол ажилчдыг хална гэсэн төлөвлөгөөг байхгүй. Хуулиар явах ёстой. Тиймээс энэ асуудлаар Эрчим хүч, геологи, уул уурхайн ҮЭХ мэдээлэл хийх ёстой. Өнөөдөр тэнд ажиллаж байсан ажилчид мэдээлэл хийх ёстой. Тэд ажил олгогчтой  хэлэлцээр хийж, үнэхээр Монголын Засгийн газар 24.4 тэрбум ам.долларыг авахгүй гэсний төлөө ажлаас халагдсан эсэхийг мэдэх эрхтэй. Хэрэв тийм байвал энэ нь Монгол Улсын тусгаар тогтнолд нөлөөлж байгаа гэсэн үг юм. Энэ бол НҮБ-ын 1308 дугаар конвенцийг зөрчиж байгаа хэрэг.

:

-Засгийн газар энэ тулган шаардалтыг хүлээж авахгүй бол Оюутолгойн үйлдвэрлэл цаашид зогсох магадлал өндөр байна. ҮАБЗ-өөс баталсан гэрээгээр цаашид явж болохгүй гэж үү?

-Энийг тэгвэл хүлээж авсан нь зөв юм уу. ҮАБЗ-д батлагдсан гэрээнд 5.1 тэрбум ам.доллар гэж байгаа. Энэ бол тулган шаардсан луйвар. Өмнөх засаг Оюутолгойгоос 250 сая ам.доллар зээлсэн. Гэтэл одоо тэр мөнгөний хүү 27 сая ам.доллар болсон. Энэ өртүүлэх ажлыг улам томоор хийе гэж байгаа хэрэг. 24.4 тэрбум ам.долларын хүүг тооцно гэсэн үг. Тиймээс бид ирээдүйгээ бодож, Засгийн газар, улстөрчид зөв шийдэлд хүрвэл би дэмжинэ. Рио Тинто монголд уурхай ажиллуулах хэрэггүй зүгээр л хүүгээ аваад сууж байхад болно.

:

-Өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайд хэлэхдээ “Оюутолгой ажилтнаа халахгүй дор бүрдээ ажлаа хийнэ" гэж байсан. Гэтэл одоо ажилчид нь халагдаад эхэллээ. Энэ асуудлыг та юу гэж бодож байна.

-Ерөнхий сайд Н.Алтанхуяг маань гараа ардаа гартлаа мушгиулсан гэсэн үг. Миний санаа ойлгомжтой байна уу. Шахалтад орчихсон байна гэсэн үг.

:

-Уг нь хэлэлцэж тохиролцоод тодорхой шийдэлд хүрнэ гэж байсан. Тэр нь юу болсон юм бол?

-Монголын Засгийн газрыг үл ойшоож, ард түмэнд нь ховлох ажлыг Рио Тинто хийж байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Ерөнхий сайдыг тэд хүндлэхгүй байна гэсэн үг.

:

-Далд уурхайн үйл ажиллагааг дахин хэвийн үргэлжлүүлэх боломж хэр байгаа вэ?

-Бүрэн боломжтой. Тэд зөвхөн мэдээгээ өгч, Монголын талыг өрийн бичгээр сөгдүүлэх гэдэг ажлыг л хийж байгаа.

:

-ГААГ-ын олон улсын шүүхэд өгсөн асуудал юу болсон бэ?

-Би жишээ нь Мозамбик улсын нэг нуурыг хамгаалж, ГААГ-ын шүүхэд хандсан эмэгтэйтэй их холбоотой байдаг. Тэр эмэгтэй заргаа авахын тулд найман жил тэмцсэн. Энэ бол өнөө маргаашгүй  шийдэгдэх асуудал биш. Одоогоор надад хариу ирээгүй байна. Хариу ирэхгүй, есөн сар хүрчихвэл би дахиад захидал явуулна.

:

-Далд уурхай зогссон шалтгааныг юу гэж бодож байна?

-Дураараа авирлаж, Монголын Засгийн газарт тулган шаардалт хийхийн тулд далд уурхайг зогсоолоо гэдэг мэдэгдлийг тэд гаргаж байна. Энэ асуудлаа ширээнд сууж, дүрмийн хувьд хуулийн хүрээнд  ярих ёстой. Гэтэл айдас хүйдэст автуулж, Монголын Засгийн газрыг хүнд байдалд оруулах нь тэндний сонирхол байна. 13-1, 13-2 гэдэг заалт дээр байгаа. Хэрвээ маргаан үүсвэл хоёр талаас бичгээр өгөөд 60 хоногийн дотор ширээний  хоёр талд суугаад ярих ёстой асуудал. Тэд энэ гэрээгээ, хуулиа биелүүлэхгүй байна.

:

-Манайх хөрөнгө оруулалтыг нь зөвшөөрөхгүй, дээрээс нь Рио Тинто хариу болгон сөрөх маягийн арга хэмжээ авч байгаа энэ цаг үед бидэнд ямар шийдэл хэрэгтэй вэ?

-Энд хамгийн гол шийдэл бол Монголын Засгийн газар нээлттэй байж, ард түмэнтэйгээ ярилцах ёстой. Монголын Засгийн газар тэднийг цуурай маягаар хоёр талаас нь ярих биш ширэнд суу гэж хэлэх эрхтэй. Хувь нийлүүлэгчдийн хурал байна уу , тэрнийгээ хаалттай хийнэ үү хамаагүй. Хамгийн гол нь юу хүсч байгаагаа ярилцах ёстой. Оюутолгой гэдэг баялгийн эзэн нь та бид. Яагаад энэ хүмүүст нь хэлэхгүй нууцаар ярилцаад байгаа юм. Үндсэн шалтгаан нь энэ. Тэгээд улстөрчид энэ шийдэлд битгий ор. Би энэ асуудлаар найман жил ярьж байна. Бие даасан хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтийг гаргуул. Ганбаатарын ярьж байгаа буруу байж болно шүү дээ. Би миний үг туйлын зөв гэж бас хэлээгүй. Гэхдээ миний үзэж байгаагаар тэд буруу ярьж байна. Тэгэхээр дундаас нь  шинжээчид, хуульчид дүгнэлт гаргах ёстой. Надаас авах юм байж болно, хаях юм байж болно. Тэдний 24.4 тэрбум ам.долларыг хүлээн зөвшөөрөх шалтаг байгаа бол гаргаад ир. Энийгээ нээлттэй ярихгүй яагаад сүрдүүлээд, хүмүүсийг халж, шахалт үзүүлээд байгаа юм.

\

-Монголын тал харилцан ашигтай шийдэлд хүрэхийн тулд ямар нөхцөл, шаардлага тавих ёстой гэж та бодож байна.

-Хамгийн гол нь УИХ-аар батлагдсан 5.5 тэрбум ам.доллар гээд Хөрөнгө оруулалтын гэрээнд байгаа шүү дээ. Та нар харж болно. 5 тэрбум 124 сая ам.доллар гэж байгаа. Энэний задаргааг ТЭЗҮ дээрээ баталчихсан. Дараа нь Рио Тинтогийнхон 6.2 тэрбум ам.доллар гэж мугуйдалж байгаа. 14.6 болгомоор байна гэж бас ярьж байсан. Энэ тоонуудаа гаргаж ирээд ярих ёстой. Та нарт нэг сонин юм хэлье. Оюутолгойн үйлдвэрлэлийн үйл ажиллагааны төлөвлөгөө нь өнөөдөр хүртэл батлагдаагүй.  Юу хийх нь тодорхой байж, зээл авдаг. Дараа нь байгаль орчны нөхөн сэргээлтийн төлөвлөгөө, хүний нөөцийн төлөвлөгөө гараагүй. Тиймдээ ч тэд зүгээр л өрийн бичиг тулгаж байгаа гэдгийг дахин хэлмээр байна. Миний ярьсан зүйлүүдээс буруу зүйл байвал хэлээд өгөөч. Яагаад гэвэл би өнөөдөр л гэнэт энэ асуудлыг яриагүй шүү дээ. Маш удаан ярьж байна. Надад бүх баримт материал байна. Нээлттэй үзэж болно.

:

-Оюутолгойн ТУЗ-д Монголын талыг төлөөлж байгаа хүмүүсийн талаар та ямар бодолтой байна вэ?

-Тэр хүмүүс маш ухаалаг, гольф маш сайн тоглодог хүмүүс гэж бодож байна.

:

П.Наран

Shuud.mn
Сонин хачин
songogch:
altanhuyag ard tumnii l neg gehdee uls ornoo arai hudaldahgui l baih gej naidii daa
2013-08-30
songogch:
uyn mongoliin huuli gadnii huuliar mongol hudluj b.na. shuu dee
2013-08-30
Сэтгэгдэл:
Гамбаатарыг дэмжиж байна. Гамбаатар дараагийн ерөнхийлөгчийн сонгуульд шууд гарна Ард түмэн чиний талд шүү ХҮҮ МИНЬ
2013-08-26
зочин:
бид өөр зүйлийг бодох хэрэгтэй. Ашигт малмалын сайдаа та эх орноо ямар өнцгөөс хардаг вэ? Дараа нь ирээдүй эх орноо өөрийн нүдээр харах гэсэн өөр орны ирээдүйг харж мэднэ шүү. Яахав дээ өнөөдөр амьдрал хэцүү учраас халагдаж хүмүүс мөн л хэцүү байна. Тэглээ гээд Монголынхоо ирээдүйг Рио Тинтод худалдах уу
2013-08-25
Зочин:
Oyu Tolgoid uy bna. heden blok l bna. Gehdee bayjmal heden tonnooroo garsaar l bna. Mongoloo gesen hun buhen bodoh heregtei.
2013-08-25
Зочин:
ирээдүйгээ ирээдүйд хэрэглэхээ бодооч. Одоо нэг хэсэг хэцүү байсан ч давж гарвал асуудал байхгүй. Алтанхуяг сайд минь эх орноо битгийн худалдаарай
2013-08-25
зочин:
Оюу толгой биднийг эцэст элгээр минь хэвтүүлж магадгүй шүү. Ард түмэн минь сэтгэл нэгтэй байж үүний эсрэг байх хэрэгтэй шүү
2013-08-25
bataa:
bid neg zob oilgolttoi bhgui bol gadnii nohdod idesh bolno gedgiig l oilgoh heregtei
2013-08-24
bataa:
oyutolgoi olborloltoo zogsoogoogui harin ch gargaj bga bid zoboor oilgoh heregtei humuusiig halaagui surduulj bga ym
2013-08-24
tenger:
rio tintog uhsan nuhend ni bulah heregtei...
2013-08-20
kk123:
ul undestei barimttai zuild l itgeh hetegtei. Ganbaatar guai n bnu hen n bh n hamaagui. Oyu Tolgoi zogsvol nemeed 10.000 myngan hun ajilgui bolno
2013-08-18
zulaa:
ter ganbaatriig muulaad bga nohduud mongol hvn bish bhaa ayayayaya
2013-08-17
mongol:
Ganbaataraa demjeed,hamgaalaad bosood temtseh tsag bolj de.Er 2000 hunii huvi zayaagaa bodsonoos 2 say hunee bodson n deer
2013-08-17
монгол:
бидэнд ер нь ашигтайл бол оросуудттай нийлж энэ уурхайг явуулсанч яадгийм ер нь рио тинто байсанч гэсэн эцсийн бүтээгдэхүүн хужааруул гарч байна.шдээ рио тинтог хөөх хэрэгтэйл болждээ
2013-08-17
ганбаатарыг дэмжсэн хөдөлгөөн:
ганбаатарыг дэмжсэн хөдөлгөөнийг тун удахгүй өрнүүлнэ.
2013-08-17
МУ-ерөнхий сайдад:
эрхэм ерөнхий сайдаа таны болон танай засгийн газар үе үеийн засгийн нөхдүүдээс илүүтэй эх оронч бодлого явуулж байгааг жирийн иргэд бид сайнаар харж байна.цаашид энэ Оюу толгой мэтийн хэт даварсан компаниудад бууж өгөлгүйгээр хойч ирээдүйгээ бодсон шийдвэрийг зоригтойгоор гаргах хэрэгтэй. таныг бид дэмжинэ.
2013-08-17
Sanaa:
Bid rio tentood tiim amarhan iduulehgui gedegiig oilguulj helj yarij baigaa Ganbaatart bayrllaa bid ashigtai zov geree hiih gej yarij baigaa uchiraas rio tinto iim yeldel hiigeed bah shig baina Ganbaataraa jiriin irged bid taniig demjij baigaa shuu jich Baterdene avraga yagaad chimeegui baigaa yum bol?
2013-08-17
монгол:
монголчууд хиймортой шүү? ганбаатарыг дэмжижи байна
2013-08-16
erdenee:
Ganbaatarig demjij bnaa, PIO TINTO tegeed bj l baig tsag hugatsaa haruulna.
2013-08-16
mmmmm:
rio tinto zailaa........minii nutagaas
2013-08-16
ккккккккккккккккккк:
ТУЗынхөн гольф сайн тоглодог...... яг үнэн хэлчихлээ
2013-08-16
аяа-аас:
бүгдээрээ эв нэгдэл, тэсвэр тэвчээртэй байж, үнэн учир ЗГ-таа шахалт үзүүлэлгүй хүлээх хэрэгтэй байх. РТ-д зөвхөн Монголоос хамаарахгүй маш олон ауудал хуримтлагдаад байгаа, янз бүрийн сайтаас эрж олоод уншина биз. Асуудал Ганбаатартаа ч биш, одоогоор өөр ярих хүн олдохгүйд л байгаа байх
2013-08-16
иргэн:
боловсрол ярьсан ямар мундаг хүн бэ? өөрөө тийм өндөр боловсролтой юм бол яах ёстойг хэлээд өгөөч. эрүүл ухаантай ямар ч хүн ганбаатарын яриад байгааг ойлгомоор юм. наад хүн чинь тов тодорхой тайлбарлаад байгаам биш үү. энэ хүнийг дараагийн монгол улсын ерөнхийлөгч болоосой гэж хүсэж байна.
2013-08-16
SSSS:
Feng shu Ganbaatar ene tosliig zogsooj daraa n Rio Tinto garaad yvahaar hyataduudad OTg unegui avch ogoh zorilgotoi hun shuu dee.
2013-08-16
эдийн засагч:
Бичсэн сэтгэгдлийг устгаад байнаав !!!
2013-08-16
hutagt:
Ezen ni yumaa meddeg , ereg ni usaa hashdag
2013-08-16
Mongol hun:
Zeel olj irlee gd 5 t erbum dollar avna gj bn shuu d.ganbaatariig muulaad bga uls ene talaar sanalaa heldee..ene ariun yavdal uu
2013-08-16
BI BI:
Mongolchuud bid negdmel bair suuritai baih heregtei. Yadaj l taivan huleetstei baiya. Rio Tinto 24,4 terbum $ oruulj irsniihee tuluu 5n terbumiig shuud uursduu avna gej baigaa. Daraa ni bid tuuniig ni tuluh gej 2040 hurtel OT-s yamar ch ashig avahgui. Zasgiin Gazart taivanaar oyun uhaanaar shiideh bolomjiig olgoyo.
2013-08-16
Mongol hun:
Erdenet uuldveriig bid ajiluulj chadaj l bn sht.oyutolgoig ch ajikuulj cchadna.heden sain injener holslood avchiya ldaa
2013-08-16
Mongol hun:
Ganbatariig odoo l demjih heregtei
2013-08-16
ХЭРҮҮЛЧ ДАРГА:
ТЕЛЕВИЗ , ХЭВЛЭЛИЙНХ НЬ ЯААГААД ШУУГААН ТАВИХГҮЙ ЧИМЭЭГҮЙ БАЙНА АА ХА,ХА ,ХА ХЭРҮҮЛ СОНСМООР БАЙНА ХА, ХА, ХА
2013-08-16
та чадах уу:
Оюутолгойг март Алтантолгой болгохийг Алтанхуяг , Ерөнхийлөгч , Ардчилсан Намын хийх ажил тэд Монголчуудыг сайхан амьдруулна гээд гуйгаад уйлаад л байсан шүү дээ бидний өмнөөс үүнийг нар чинь шийдэж өгнө гээд бидний зөвшөөрөлийг авсан монголчуудыг чааж амьдруулахыг БИД ХАРАХ ХЭРЭГТЭЙ .ОЮУТОЛГОЙГ ЯААЖ ШИЙДНЭ ТҮҮНИЙГ БУСАД ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИД ХҮЛЭЭЖ , ХАРЖ БАЙНА . Бидэнд үүнээс өөр хийх ажил их байна
2013-08-16
хиншүү:
Асуудал ийм хүнд болсон үед үйлдвэрчний эвлэл оролцвол шал дордоно
2013-08-16
Zochin:
Oortoo luvardaj ideegui ! Mani met shig gants uls torch ni ug ni ene ganbaatar ymsan ! Odoo ter bayr,zorigt,/su batbold ,bayrtotsogt nar haa bna ! Ard tumneeree toglochihood hoshignii araas ineed ni hureed ! Dalain chanad ruu guivuulsan mongo ruugee hurdan ochiidoo gej bodood l suuj baigaa !
2013-08-16
монгол хүн:
Оюутолгойг бүүр хаачих тэгээд ард түмний хэлэлцүүлэг хурал зохион байгуул гэрээ хэлэлцээрүүдийг нь эхнээс нь дээд шүүх иргэдийн төлөөлөгчидтэй хамтран тусгай шалгалт хийх хэрэгтэй Оюутолгойгоос ямар хүнийг оруулахгүй шүү ЗӨВХӨН МОНГОЛЧУУД Л БАЙХ ХЭРЭГТЭЙ энэ бол монголчуудийн 100% мэдэх эрхийн асуудал бид өөрсдөө шийднэ Оюунтогойтой ч байн уу, Алтан тогойтой ч байна уу Монголчууд өөрсдөө мэднэ Гадаадынх нь мэдэхгүй тэднийг асуудал шийдтэл монголоос гаргах хэрэгтэй бид өөрсдөө шийднэ Их сансаны дараа хоосон хоцрох тул тэр хэдэн төмөрөө аваад МОНГОЛООС зайл тэр хөрөнгө оруулагчаас чинь монгол тутаад байхгүй Засгийн газарын тэнэг үйл ажиллагаанаас л болсон зөвхөн шүлсээ гоожуулсан мафууд хэрэлдээд байсан .
2013-08-16
hehe:
Garval China orj irne
2013-08-16
Хужаа чинь юу гэнүү:
Муу П чинь Хятадын гар хөл ш дээ чиний популист шиг харагдахаар хийж байгаа хорлон сүйтгэх үйл ажиллагаанаас болж эдийн засаг ийм байдалд орчихоод байна муу урвагчийг
2013-08-16
chono:
bid huchtei baij uursdiin medeld avaachin za yu
2013-08-16
unen:
GANBAATAR ZUV HUN YUMSHUU TER MUULAAD BGA HUMUUS MONGOL HUN BISH HYTAT YMUU HARIIN DEVSGER BAIJ TAARNA TIIM BOLOHOOR ZUV HUNEE DEMJIH HEREGTEI BID BUGT NEGNEE DEMJIHGUI BOL YG AFRICA BLNO SHUU MONGOL YMAR HUCHTEIG HARUUL
2013-08-16
unen:
RIO TINTO JIJIG ORNOOR TOGLODOG SHIG BURUU ARGA HEREGLEED BNA ODOO NAAD HII DEMIIREL CHIN ARAI HETERCH BNA ODOOGIIN BAIDALAAR UILDVEREES 120000 TON BAYJMAL GARAAD BNA UNDUR CHANARTAI BAYJMAL SHUU TIIM BOLOHOOR BITGII HUURDAGDAARAI BIDNIIG HUURJ CHADAHGUI HARIIN NOVSHNUUD
2013-08-16
Zochin:
Ganbaatariig muulaj baigaa pinduunuud ta nariin Tsusand hujaagiin tsus ursaj baigaa gedgiig ta nar uursduu medej baigaa bizdee Ganbaatar shig shudrag huniig hairlaj Tuslah ni mongol hun bolgonii erhem uureg yumshuu
2013-08-16
Zochin:
Ganbaatariig muulaj baigaa hulgaichuud ta nariin Tsusand hujaagiin tsus ursaj baigaa gedgiig ta nar uursduu medej baigaa bizdee Ganbaatar shig shudrag huniig hairlaj Tuslah ni mongol hun bolgonii erhem uureg yumshuu
2013-08-16
Zochin:
Ene Ganbaatar iig ooriig n hooj yabuul
2013-08-15
tPatriot:
Ganbaatar ex oronch bj bolnoo..Gexdee iluu uxaantai, iluu undesleltei bj ex oronchoo batlax yostoi...daanch bolovsrol nimgen xii tunxaglal yaridagdaa...udeslel, gargalgaa. jishilt bdgui daanch xaramsaltai...bolovsrol bxgui n l shinjdee..es tegvees tuund bugd, tertusmaa gadniixan xuleen zovshoorno...
2013-08-15
зочин:
монголчуудын зарим нь буруу ойлгоод байна, энд хөрөнгө оруулалтыг хаасан зүйл байхгүй, харин рио тинто африк болон бусад буурай оронд хэрэглэдэг аргаа хэрэглээд байна, бид өрнөөс гарах дөхөөд ирэхээр эд нар өрийн бичгээр монголыг гар хөлийг хумиж байгаад дээрэм хийх гээд байна, тэр төлсөн өрний тодорхой хэсэг нь цаагуураа оюу толгой руу орно, бид өөрсдийхөө баялгийг өөрсдөө төлнө, тиймээс шахалтанд орохгүй байх нь зөв шүү, 2000 хүн гэдэг хоёр сая хүн биш шүү
2013-08-15
jjjjjjjjjjjjjjj:
togtvortoi bdliin gereend ni 5 terbum dollariin hurungu oruulaltaar hiine gechiheed nemeed bga bol bas gereegee bainga bieluulehgui bol yah estoi bdag yum be tegvel gereegee tsutslaj bolno shu de hamtrah uls bol hogoorool bgaa yaponuudtai hamtarval hamaagui deer
2013-08-15
Zochin1:
Ter freedom /27.123.214.101/ nertei nuhur uuruu yu bichij bgagaa ch oilgohgui hamaagui yum yarih yum. Ganbaatar gishuunii ug uildel ni hezee ch huwiin erh ashgiin tuluu yawj bgagui yum harin ch eh orniihoo tuluu duugarch chadsan chadaj ch bga tsuuhun hunii neg shdee, tand amjilt husie
2013-08-15
amar:
ene hvn eh ornii toloo yavj bgaa tsuuhun heden hvnii neg shvv ta nar bvv hutsaa
2013-08-15
freedom.:
ene metiin populist dur esgegchidyg eh ornoosoo urvasan gej tootsoj bolno,yuunii chini eh oronch ve,zugeer l gants biyenii erh ashgiin tuluu eh ornoo horlon suitgegch,
2013-08-15
naiz:
Rio tinto mongoliin huuliig dagahgui gevel yvaarai zailaaraai
2013-08-15
Zochin:
bid nar 10 jiliin umnu Oyu Tolgoigui amidarch bsan bizdee, odoo yagaad amidarch bolohgui boljihood bga ym. Mongolchuud bid uul uurhaigaas uur arga zamaar hangalttai saihan amidrah uchnuun bolomj bn sh de
2013-08-15
Anha:
HUmuusiig halaagui, sul zogsoltiin chuluu l olgoson sh dee.
2013-08-15
сонгогч:
улс төрч хүн ийм байх ёстой.Эрх нь байна.Энэ хүн ажлаа хийж байна.Муугүй хийж байгаа.
2013-08-15
zochin:
rio tintog huuj garga ted bidend heregguimongol ulsiig neg muu company deerlhene ge baihgui
2013-08-15
бөбө:
энэ Хиншүү Гамбаа мэтийн эх орончид одоо ётой ядаргаа бна
2013-08-15