Египет дүрвэгсдийн асуудалтай нүүр тулж болзошгүй
2013-08-16

Египетийн цэрэг цагдаа нар өчигдөр Каирт Мурсийг дэмжигчдийн цугларсан хоёр талбайд тараах ажлыг эхлүүлсэн байна. Улсын хэмжээнд олон газарт мөргөлдөөн гарч буй. Египетэд босогчид болон цагдаагийн мөргөлдөөний улмаас 580 хүн амиа алдсан тухай тус улсын эрүүл мэндийн яам уламжлав.

НҮБ-ын Дүрвэгчдийн хэрэг эрхэлсэн дээд комиссар Антониу Гутерреш Египетэд өрнөж байгаа цуст тэмцлүүдээс болж Каир, Исхам, Назур хотуудаас 5000 гаруй иргэд хөрш орнууд руу дайжин гарахад хүрлээ. Тиймээс Египетийн шинэ удирдлагууд тэмцэл өрнүүлж байгаа Лалын ахан дүүс хөдөлгөөний тэргүүнийг барих, томоохон суурин хотуудаас дүрвэн гарч байгаа иргэдийг анхааралдаа авах хэрэгтэй. Энэ байдал үргэлжилбэл Сиритэй адил дүрвэгсэдийн асуудалтай ойрын үед тулгарч магадгүй гэдгийг сануулсан байна.

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин