Улаанбаатар
“Зөв монгол хүүхэд” үндэсний хөтөлбөр баталлаа
2013-8-17

  Монгол хүүхэд бүрийг бүтээлч сэтгэлгээтэй, өөртөө итгэлтэй, шийдвэр гаргах, хамтран ажиллаж амьдрах, насан туршдаа суралцах чадвартай, үндэсний хэл, соёл, ёс уламжлалаа эрхэмлэдэг иргэн болж төлөвших гэр бүл, боловсрол, нийгмийн орчныг бүрдүүлэх зорилго бүхий “Зөв монгол хүүхэд” хөтөлбөрийг Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар баталж, хэрэгжүүлэн ажиллах төлөвлөгөө батлан ажиллахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрт даалгалаа.   Төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил бүр улсын болон орон нутгийн төсөвт тусгаж, олон улсын байгууллага, хандивлагчдын зээл, төсөл, тусламж, хөтөлбөрт хамруулан санхүүжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг мөн үүрэг болголоо. “Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын чанарын шинэчлэл”, “Авъяас”, “Ном” гэсэн гурван дэд хөтөлбөрийн хүрээнд “Зөв монгол хүүхэд” үндэсний хөтөлбөрийг 2013-2016 онд хэрэгжүүлнэ. Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин
харамсал:
хүүхэд угаасаа л зөв байдаг.гэвч орчны нөлөөгөөр буруу тал руугаа хэлбийдэг.өнөөдөр монголын зөв хүүхэд болгох анхан шатны сургалт хүмүүжлийн орчин ямар байгааг судалчихаад энэ аймаар юм аа ярь. анхан шатны гэх цэцэрлэг нь хүүхдийг хайрцагладаг. хүүхдийн чөлөөт ертөнцийг хааж байдаг газар.хүүхдэд мэдлэг албадаж өгөхийг хичээж хичээл гэх тэнэг юм ээ хүчээр зааж хүүхдийг хар багаас нь залхаадаг. монголын үрсийг өөрөөр нь хөгжүүлээч. бүү албад
2013-08-19
туугий:
юун гэр вэ.тэр хүн хэддүгээр зуунд амьдарч байна вэ.
2013-08-17
тэг тэг:
чи тэгээ мал аж ахуй минь
2013-08-17
зөв хүн:
Хүн бүр хүүхэд байхдаа "зөв" байдаг юм, тэгээд эцэг эх, цэцэрлэг сургуулв, орчны нөлөөгөөр "буруу" болдог. Хүүхдээ "зөв" хүн болгоё гэвэл дээр үеийнх шиг гэрийн боловсрол олгож, сцургууль цэцэрлэгийн бохир муухай орчноос хол байлгаж, хөдөлмөрөөр хүмүүжүүлэх хэрэгтэй.
2013-08-17