III, IV хорооллын эцэст өнөөдрөөс зам хаана
2013-08-18

  III, IV хорооллын эцсийн уулзварыг өргөтгөн шинэчлэх ажлын хүрээнд  өнөөдрөөс эхлэн 21-нийг хүртэл уулзварын урд хэсгийг хааж, асфальтбетон хучилтын ажил хийж гүйцэтгэхээр болжээ. Мөн энэ сарын 21-нээс 26-ныг хүртэл уулзварын хойд хэсгийг хаана. “Гудамж” төслийн хүрээнд хэрэгжүүлж буй хотын төвийн 33 уулзварыг өргөтгөн шинэчлэх ажлын нэг болох уг уулзварын зураг төслийг “Ти Ай Би” ХХК боловсруулж, зам барилгын ажлыг “Пабликроуд” ХХК гүйцэтгэж байгаа юм.. Уулзварыг шинэчилснээр бүх чиглэлийн зорчих хэсгүүд нь өргөн болж, нэвтрүүлэх чадвар нэмэгдэхээс гадна явган зорчигчийн зориулалтын зам, зохих тэмдэг тэмдэглэгээ, орчны бусад тохижилт сайжирч, хөдөлгөөний зөв зохион байгуулалттай болох юм. Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин
.....:
Энэ гудамж тосолийн балагыг тун удахгуй 9 Сар гаргаад л ИРГЭД бид мах цусаараа мэдрэх болно доо. ЯАНА ДАА.
2013-08-18
zam:
za bitii xuts
2013-08-18
зочин:
ус зайлуулах хоолойг олигтойхон шиг хийгээрээ саппорогийн урд талын зам усанд автаад дараа нь бөөн шавхай болсон байдаг шүү
2013-08-18