“Twitter”-т хэн хамгийн алдартай вэ
2013-08-18

Дэлхийд хамгийн хурдацтай тархаж буй интернэтийн “Twitter” микро блог 7 жил болжээ. “Twitter” сайтын гүйцэтгэх захирал Жэк Дорсей AFP-д өгсөн ярилцлагадаа “Энэ бол зарим сайт шиг эмх замбараагүй биш. Микро блог гэдэг утгаараа ямар ч асуудлыг 140 тэмдэгтэд багтааж бичих, хөтлөх боломжтой. Ирэх 2014 оны зун гэхэд 800 сая хэрэглэгчтэй болно гэсэн таамаглал дэвшүүлээд байгаа” гэжээ.

1

“Twitter”-т хамгийн алдартай нь @Justinbieber. Түүнийг 36 сая гаруй хүн дагадаг гэнэ. Харин Лэди Гагаг (@LadyGaga) 35.1 сая, Кэти Перриг (@Katyperry) 33.7 сая, Рианнаг (@Rihanna) 28.8 сая, АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамаг (@BarackObama) 28.5 сая хэрэглэгч дагадаг байна.

1

“Facebook”-ийг бодвол “Twitter”-ийн давуу тал нь цомхон бөгөөд ашиглахад хялбар юм. Өдөрт 340 сая жиргээ цацагдаж, интернэтийн мессэжийн үүргийг чадварлаг гүйцэтгэж байна. Жиргээний 40.1 хувийг элдэв, 37.6 хувийг харилцан яриа, 3.8 хувийг онигоо, 3.6 хувийн мэдээ болон бусад жиргээ эзэлж буй аж.  Цаашид мэдээ, мэдээллийн шинж чанартай жиргээний эзлэх хувь нэмэгдэнэ гэж “Twitter”-ийн шинжээчид тодорхойлж байна.

1

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
kkkkkk:
huurhun
2013-08-18