"Таван толгой" ХК нүүрс тээвэрлэлтээ үргэжлүүлнэ
2013-08-19

Уул уурхайн салбарын тогтворгүй байдлаас үүдэн энэ сарын эхээр "Тавантолгой" ХК-ийн тээвэрлэлт зогсоод байсан билээ. Тэгвэл тус компани өнөөдрөөс тээвэрлэлтээ хийж эхлэхээр болжээ. Тээвэрлэлтийн үйл ажиллагаа ийнхүү эхэлж байгаа нь тус компанийн гүйцэтгэх захирал солигдон, шинэ удирдлага нь томилогдоод удаагүй байгаатай холбоотой гэнэ. Мөн Зам, тээврийн сайд А.Гансүх болон Ерөнхий сайд Н.Алтанхуяг нүүрсний компаниудын удирдлагатай уулзаж, шороон замаар тээвэрлэхийг зөвшөөрснөөр асуудал шийдэгдсэн байна.

Б.Одон
Shuud.mn
Сонин хачин
йбыөб:
Алтанхуягийг алвал таарна.
2013-08-19