Уул уурхайн салбарынхан ирэх сард чуулна
2013-08-19

Уул уурхайн салбарынхан нэг дор цуглаж, салбарын асуудлын талаар хэлэлцдэг “Дисковер Монголиа” чуулга уулзалт 11 дэх жилдээ ирэх сарын 5-6-нд Хүүхдийн ордонд болно.Тус чуулга уулзалтыг “Прайм Инфо” ХХК болон Монголын уул уурхайн үндэсний ассоциаци хамтран Уул уурхайн яамны дэмжлэгтэйгээр гадаад болон дотоодын уул уурхайн аж ахуйн нэгж, хэвлэл мэдээлэл, банк санхүүгийн байгууллагууд болон мэдээлэл технологийн компануудын ивээн тэтгэлэгтэйгээр зохион байгуулах аж.

Чуулганы үеэр Япон, БНСУ, ОХУ болон БНХАУ-н элчин сайдуудыг оролцуулсан хурал хийхээр төлөвлөсөн байна. Мөн уурхайтай танилцах аяллыг зохион байгуулахаар болжээ. Түүнчлэн уул уурхайн салбарт тулгамдаж байгаа асуудлуудаар буюу хууль эрх зүйн тогтвортой орчинг бий болгох, дэд бүтцийг хөгжүүлэх оновчтой шийдэл, байгаль орчны асуудлууд, хүний нөөцийн эрэлт, нийлүүлэлт, орон нутгийн засаг захиргаа, олон нийтийн оролцоо гээд уул уурхайг тойрсон олон сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэх аж. Чуулга уулзалтын хаалтын хэсэгт Австрлаи, Киргиз, БНАСАУ болон Канад улсын төлөөлөгчдийг хамруулсан уул уурхайн салбарын бүс нутгийн хамтын ажиллагааны талаарх илтгэлүүд тавигдах юм байна. “Дисковер Монголиа”-д оролцогчдын цахим бүртгэл http://register.discovermongoliaforum.com хаягаар есдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл  явагдах юм байна. Харин үүнээс хойш бүртгүүлэхийг хүссэн оролцогчдын бүртгэл Хүүхдийн ордонд есдүгээр сарын 4-ний 13:00 цагаас эхлэх ажээ.

2003 оноос хойш уламжлал болгон зохиож ирсэн тус чуулганаар Монгол Улсын уул уурхайн салбарын хөгжилд ач холбогдол бүхий амин чухал асуудлуудтай танилцаж, ярилцах, уул уурхайн хөрөнгө оруулалт болон ханган нийлүүлэгчдийг сурталчлах зорилготой юм.

А.Жаргал

Shuud.mn
Сонин хачин
uurhaichin:
za odoo bilio, ichmeer yum, hen ireh yum be. yadaj huulia tsegtseleed 3 jil tutam hiivel deer bho
2013-08-20
БОЛЬ:
АЛГАА , ОДОО БОЛИО, ХУЖЕ ЖАГАА ТА ХОЁР ГАДААД ТОДООЫНХОНИЙГ МӨН Ч ОЛОН ЖИЛ ХУЛХИДЛАА ДАА
2013-08-19
11245:
Ene bol heden hunii l huviin busnes um bilee shuu. Algaa. Jargalsaihan, Anhbayr nariin . Tulburuu jil bur nemne shunal ihtei. Tumurtei ovoogoos ih l um oldog baij ih shunaltai, hun muutai humuus dee
2013-08-19