Ц.Сэдванчиг албан тушаалаасаа чөлөөлөгджээ
2013-08-19

Засгийн газраас өгсөн үүрэг чиглэлийн дагуу “Эрдэнэс Оюутолгой” компанийн Төлөөлөн удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж, “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн захирал Ц.Сэдванчигийг албан тушаалаас нь чөлөөлж, оронд нь Да.Ганболдыг томилжээ. Тэрбээр өнөөдөр ажлаа хүлээж авсан байна. Харин Ц.Сэдванчиг нь өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 25-нд “Эрдэнэс Оюутолгой” компанийн захирлаар томилогдож байв.

Энэ тухайгаа тэрбээр нэгэн хэвлэлд тайлбарлахдаа “Би нэгэнт ажлаасаа чөлөөлөгдсөн. Улс оронд хэрэгтэй шийдвэр бол миний золиос болох хамаагүй. Дарга нар “Рио Тинто”-гийн хүсэлтийг л биелүүлээгүй бол болох нь тэр. Хүмүүс намайг “Рио Тинто” руу нэмэлт санхүүжилтийн асуудлаар захиа бичсэнийг буруутгаж байгаа. Гэхдээ тэр захидалыг Ерөнхий сайд Н.Алтанхуяг л явуул гэсэн захиа шүү дээ. Цаг хугацаа тулчихсан байсан, би явуулаагүй бол хэн нэгэн илгээх л байсан захиа. Ямартаа ч, Засгийн газар, Риогийн хооронд гал хамгаалагч болох үүргээ найман сар гаруй хугацаанд гүйцэтгэлээ.  “Рио Тинто”-гийн нөхдөд энэ улс хуультай тусгаар улс гэдгийг мэдрүүлсэн. Гэрээг сайжруулж болох үүдийг нээж өглөө. Цаашид манай тал зорилгоосоо буцалгүй, бууж өгөлгүй ажиллах нь чухал” хэмээн ярьжээ.

Б.Одон

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
Хамтарсан үйлдвэрлэлийн Монголын талын дарга өөрийн хариуцаж буй компаний эсрэг “ясаа цайтал үзэж тарна” гэж мэдэгдлээ.
2013-08-19
zochin:
Ganbold bol zangragtai uls turch.Sedwaanchig bol juldandaa.
2013-08-19
Gobi:
ganhuyag jigjid ed nar goviig tonson ulsuud geh yum, zugeer l jijig gariin jinhen hulgaich nar gedeg yum baina lee
2013-08-19
Хэхэ.:
Нэгэн хэвлэлд ч гэх шиг. News.mn дээр л байна ш дээ. Байгаа юмыг байгаагаар нь бичиж байгаа. Хуулан бичигч ОДОН гуай. Энэ Одонд одоо Shuud.mn яаж цалин өгдөг байна аа. Өгөхгүй байх хэрэгтэй. Дандаа бусдыг хуулна.
2013-08-19
Ээнээ:
За худлаа жужиглэж бгаа юм. Говь уйддвэрийг яаж молжиж, дампууруулсаныг чинь олон хун ярьдаг юм блээ шуу
2013-08-19
dfsyeyt:
sn sn sn hun shuu
2013-08-19