Нийслэлд 17 хорооны цогцолбор ашиглалтад орно
2013-08-19

  Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар энэ онд Иргэдэд нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх цагдаа, өрхийн эмнэлэг, хорооны цогцолбор барилгын 17 тендерийн сонгон шалгаруулалтыг тавдугаар сард хийсэн. Энэхүү бүтээн байгуулалтын ажилд нийт 10 тэрбум гаруй төгрөгийг төсөвлөсөн бөгөөд Сонгинохайрхан дүүрэгт 6, Баянгол дүүрэгт 4, Сүхбаатар дүүрэгт 2,  Баянзүрх, Налайх, Чингэлтэй дүүргүүд тус бүр 1 цогцолбор барих юм.   Цогцолбор барилгад цагдаа, өрхийн эмнэлэг хорооны ажлын алба байрладаг байсан. Харин энэ жилээс эхлэн ахмадын зөвлөл, иргэдийн нийтийн хурал түүнчлэн, чийрэгжүүлэлтийн өрөө, тусгаарлах өрөө зэргийг шинээр барьж байгаа аж. Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин
zochin:
Ene xoroo gej xend xeregtei ve? Irgeded yamar ch xereggui zuil. Mon xalamjiin mongo budliuldag, xogshidiig namaar ni yalgadag songuuli budiliuldag butets shuu dee!
2013-08-19