Түлш нь бидэнд байна, харин ухаан нь...
2013-08-20

Зүүн хойд Азийн эдийн засаг дэлхийн нийтийн анхаарлыг татах боллоо. Өмнөд Солонгос, Япон, Малайз, Индонез гэхчлэнгээр цуварч өгнө. Нөгөө гайхалтай зах зээл гэдэг Австрали ч энэ бүс нутагт хамаарагдана. Тэдэнд нэг л зүйл хэрэгтэй байсан. Тив алгасч өндөр зардалтай түүхий эд татах сонирхол тэдэнд үгүй. Тэр бол бүтээгдэхүүнээ үйлдвэрлэх түүхий эд.

.

Тэр нь хаа байна. Хятадын Өвөрмонгол хийгээд Монгол. Эрин зууны аймшигт хөдөлгүүр энэ бүс нутгийг огт хөндөөгүй. Хэдий хэрийн баялагтай юм, яаж дэлхийн эдийн засагт нөлөөлөхийг сонирхоогүй. Учир нь энэ бүс нутаг 100 жилийн туршид ертөнцөөс тусгаарлагдсан юм шүү дээ. Нүүрс гэдэг бол эрин галавын ой шугуйн үлдэгдэл, эрдэс хурдацын давхарга...

.

Алдарт БАТААРЫН эрин үе. Бид түүнийг л олзворлож байгаа. Хэрэгцээ нь юу вэ гэж үү. Ойрын 50 жилд 50 гаруй их наяд төгрөг биш ам.доллар шүү. Түүхий эдийн хангамж нь бидний газар шорооноос. Ази баялгаа шавхаад хөндөгдөөгүй нутаг орон руу хошуурч байгаам. Бид одоо л ухаантай байх хэрэгтэй байгаам. Өгүүлбэрийн төгсгөл бүрт аргадаад байгаагийн учрыг ухвал одоо л эвтэй байцгаая гэж гуйгаад байгаа юм. Үнэндээ дээхнэ Москва, өнөөхөндөө Бээжин ханиалгахад хатгаа тусдаг байдгаа больчихий. Тэгэхийн тулд яах вэ. Зөвхөн гуравдагч руу гарцтай больё. Хоёр том орны нөлөөн доорх зах зээлийг яаж гуравдагч болгож задлах вэ.

.

БИДЭНД ГАРЦ ХЭРЭГТЭЙ. Сибирь, Монголын баялаг, Өмнөд Солонгос, Япон, Хятадын эдийн засгийн үсрэнгүй хөгжил зэрэг нь бүс нутгийн хөгжлийг то­дорхойлдог. Энэ утгаараа баялгаа дэлхийн зах зээл дээр хэр тохирсон үнээр худалдаалчих боломж нээгдэнэ. Бид өнөөдөр 56.1-хэн тэрбумыг энэ шинэ гарцын төлөө Чингис бондоос зарцуулаад байгаа. Ажил нь зуун задгай, жаран хагархай. Мөрөөдөх сайхан ч энэ олон мөрөөдлийг нийтгэж бодит болгох нь төрийн үүрэг юм шүү дээ. Одоо бид эдийн засгийн хувьд хүнд байна.

.

Зүүн хойд Азичууд ч эвгүй байгаа. Эдийн засагчид энэ үзэгдлийг 80-аад оны эдийн засгийн хагаралтай зүйрлүүлж байна. Одоо л бид хөрөнгө оруулалтын салхийг эргээчихгүй өөр дээрээ авмаар байна. Гол нь дэд бүтэц. Бид улс төрийн жолоог хумиж байгаад л энэ шийдэлд хүрмээр байхийн. Чуулганы ээлжит бус хуралдаан хуралдана. Талцаж хэрэлдэлгүй нөхцөл байдлыг зөв үнэлээд зөв шийдвэр гаргавал энэ нь дөрвөн жилийн хугацаан дахь хамгийн зөв шийдвэр байх болно.

.

Зүүн хойд Ази бидний өнөөгийн болон хэтийн хамгийн том зах зээл. ОХУ-ын Алс дорнод, зүүн Сибир, зүүн, хойд Хятад, Монголыг оролцуулаад нийт 13.2 сая км квадрат талбайтай, 320 сая хүн ам бүхий нутаг дэвсгэр Зүүн хойд Азид багтдаг. Түүнээс хамгийн уудам нутагтай, хүн ам цөөн орон нь Монгол юм. Өдийг хүртэлх хугацаанд бүс нутгийн хэмжээнд интеграцчилал явагдахгүй байгаа. Хоёр Солонгосыг нэгтгэх энэ тэр дэлхийн хамгийн эмзэг сэдвүүдээр бид өөрийн орон, өөрийн нийслэлдээ эвсүүлэх улс төрийн бүрэн боломжтой. Дагаад эдийн засгийн ашиг сонирхол өснө. Бид мөрөөдөх дуртай ард түмэн гэдэг.

.

Мөрөөдөл маань энэ юм биш үү. Алийн болгон Орос, Хятадаас хамааралтай эдийн засагтай байх юм бэ. Зөвхөн ашигт малтмал төдийгүй геополитикийн ашигтай байрлал, байгаль, экологийн хувьд монголчуудын үүрэг, ач хол­богдол ч өндөр байгаа юм. Ялан­гуяа Европын холбоо задарч магадгүй болсон. Европ, Азийн ба­руун эргийн байдал хүндрээд байна шүү дээ. Тэгээд хэн энэ замбуулингийн хөгжлийг тодорхойлох болж байна. Түлш нь бидэнд байна, ухаан нь хаа байна.

.

Н.Бадамжав

Shuud.mn
Сонин хачин
xarz:
oros hytad 2 oos hamaaralgui ym gej baihguiee.ene 2 toi harin hariltcan ashigtai monjuulahguil baih heregteidee.
2013-08-20
qwertyui:
ОЛОН ТООНЫ ЛИЦЕНЗ ЭЗЭМШДЭГЭЭРЭЭ ТЭРГ v vЛДЭГ МОНЭНКО КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН ОДОО КОММОНМАКС КОМПАНИЙ ЗАХИРАЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ӨВӨР МОНГОЛ, ХЯТАДУУДЫН ГАР ХӨЛ БОЛСОН, ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН, ХУЛГАЙЧИЙГ ШАЛГАЖ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШДЭГ ЛИЦЕНЗ v vДИЙГ ХУРААХ ХЭРЭГТЭЙ. ОРГОН ЗАЙЛДАГ АВЬЯАСТАЙ ГАР ДАА.
2013-08-20
Зочин:
Aлс дорнод, зүүн Сибир, зүүн, хойд Хятад,-Зүүн хойд Ази гээд байгаа чинь угаасаа л орос хятад хоёр юм шив дээ
2013-08-20
Myanguujin:
Badamjav balaiaraad balarch bainaa
2013-08-20
ганба:
Чам шиг "ухаан" байхад яг хөгжинө дөө.
2013-08-20