494.9 тэрбум төгрөгийн ТБҮЦ арилжжээ
2013-08-19

Монголбанк өнөөдөр нэг долоо хоногтой 494.9 тэрбум төгрөгийн төрийн банкны үнэт цаас /ТБҮЦ/-ыг 10.5 хувийн жигнэсэн дундаж хүүгээр арилжаалжээ. Ингэснээр 2013 оны 08-р сарын 19-ны байдлаар нэг долоо хоногтой ТБҮЦ-ны үлдэгдэл 1094 тэрбум төгрөг болох юм байна.

6

Нэг долоо хоногийн хугацаатай ТБҮЦ нь банкуудын нөөцийг удирдахад чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд Монголбанкны мөнгөний бодлогын үндсэн хэрэгсэл юм. Энэ төрлийн үнэт цаасны хүү нь Монголбанкны бодлогын хүү болж, банк хоорондын мөнгөний зах дээр хөтөч хүүний үүргийг гүйцэтгэдэг байна.

6

А.Жаргал

Shuud.mn
Сонин хачин