Баян-Өлгийчүүд Ерөнхий сайдаас хариуцлага тооцохыг шаардлаа
2013-08-20

Баян-Өлгий аймагт дэгдсэн халдварт шүлхий өвчин одоогийн байдлаар хоёр сар гаруй үргэлжилж, таван сумыг хамарч, 53 өрхийн 1500-аад малыг устгалд оруулаад байна. Уг нь энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх боломж байсан ч Шинэчлэлийн Засгийн газрын  хариуцлагагүй ажиллагаанаас болж ийм байдалд хүрснийг  мэргэжлийн хүмүүс шүүмжилж байна. Өнгөрсөн Засгийн газрын үед баруун бүсийг  шүлхий өвчингүй эрүүл бүс болгоно гэж Дэлхийн мал эмнэлгийн эрүүл мэндийн  байгууллагад хандаж нааштай хариу авахын даваан дээр Засаг төр өөрчлөгдсөн  билээ.

Хэрэв энэ асуудлыг судлаад зөвшөөрлийг нь ДЭМБ-аас авсан бол өнөөдөр Баруун таван аймгийн малын мах, түүхий эдийг гадаадын ямар ч оронд эксортлох боломж бүрдэж, манай орны эдийн засагт ч ашигтай болох байсан. Харамсалтай нь Шинэчлэлийн засгийн газар энэ асуудалд “нүд нь балай, чих нь дүлий” мэт хандсаны хор уршгийг өнөөдөр олон малчин өрх амсаж сууна. Гэтэл одоогийн Засгийн газрын тэргүүний томилсон Баян-Өлгий аймгийн Засаг дарга болон мэргэжлийн байгууллагын удирдлагын хариуцлагагүй үйл ажиллагаанаас болж 5 суманд хорио цээрийн дэглэм тогтоогоод байна.

Энэ өвчин агаар дуслын замаар халдварладаг учраас хөрш зэргэлдээ бусад аймгийн малд халдахгүй гэх баталгаа алга. Хорио цээр тогтоосон сумдад малчид хадлан тэжээлээ авах, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, сургууль цэцэрлэгийн ажил эхлэх зэрэг намрын ид ажил зогсонги байдалд байна.  Бас орон нутгаас шүлхий өвчин зогслоо гэдэг сүржин мэдээг өчигдөрөөс цацаад эхэллээ. Гэхдээ хорио цээрийн дэглэмийг 21 хоногийн дараа буулгах журамтай байдаг.  Улсын Онцгой Комиссын дарга  хариуцлага алдсан тус аймгийн албан тушаалтнуудад хариуцлага тооцох талаар тодорхой үүрэг өгсөн билээ.  Гэвч хэнээс ч, ямар ч арга хэмжээ аваагүй байгаад орон нутгийн ард иргэд дургүйцэж байна. Энэ бол Шинэчлэлийн Засгийн газрын ам ажлын зөрүү газар тэнгэр хоёр шиг байгаагийн илрэл юм. Шүлхий өвчин бүр Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр гарсан байж магадгүй гэсэн хардлага ч иргэдийн дунд бий.

Халдварт шүлхий өвчний тухай төвд  шуурхай мэдээлж,  цаг тухайд нь арга хэмжээ аваагүй, олон сумыг дамжин газар авахад хүргэсэн албан тушаалтан Аймгийн Засаг дарга Х.Дармен, Сагсай сумын Засаг дарга Хонай болон Мал эмэлгийн албаны дарга А.Нургулан нар хариуцлага хүлээх болоогүй юу, Ерөнхий сайдаа. Баян-Өлгүүчүүд Танаас шаардаж байна.

П.Наран

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
Эхний ээлжинд 55555 олон юм битгий хуцаад бай. Тийм зүйл чиний зүүдэнд ч болохгүй. Монгол хэлээр ярьж, бичиж чадахгүй байгаа АН-аас сонгогдсон Засаг дарганцар Дарменийг зайлуулах хэрэгтэй шүү Өлгийн ард түмэнээ. Эс тэгвээс ард түмэн та бүхэн хохирох болно. Ямар ч мэдрэмжгүй, удирдах чадваргүй, хүнд нөлөөлөх чадваргүй, манлайлал байхгүй , хүний амын дагадаг өөрийн гэсэн үзэл баримтлалгүй хүн дээ.АН-аас хууль бусаар томилогдсон малнууд ажлаа хийж чадахгүй шүлхий өвчнийг гарч эхлээд байгаад арга хэмжээ яааралтай авалгүй албан тушааал, хээл хахуульд автагдаад, улстөржөөд ард түмний аж амьдрал, бодит нөхцөл байдлаас тасраад сууж байсны гай өнөөдөр харагдаж байна. Ер нь төрийн албанд анхан шатны байгууллагаас эхлэн ажиллаагүй 20 жил лааз өшиглөж явсан юу ч мэддэггүй хүмүүсийг ямар чсонгон шалгаруулалтгүйгээр хууль зөрчин томилсон томилгооны гай гараад ард түмэн хохироод байна. Энэ явдал цаашлаад Монгол улсын үндэсний аюулгүй байдалд хүртэл нөлөөлөх нь тодорхой боллоо. Үүний бодит илрэл нь одооноос эхлээд Монгол улсын нэр хүнд олон улсад навс унаад Монголд гаднаас хөрөнгө оруулалт тас зогсоод байна. Төгрөгний ханш түүхэнд байгаагүйгээр унаад имфиляцын түвшин тэнгэрт хадагдлаа. Энэ бол Алтанхуягийн шинэчлэлийн гэх бодлоггүй Засгийн газрын хар гай юм.
2013-08-30
Сагсай сумаас:
Манай сумд хуваарилагдсан 450 сая төгрөгийг Хонаев гэдэг нөхөр намын хүмүүстээ өгч өөрийн нэр дээр давхар төсөл авч Хятад улс руу яваад ирсэн МУ-д хууль байдаг бол хариуцлага хүлээх цаг нь болсон.
2013-08-29
1234:
Naad Bolat chin yal zavshuulsan shdee
2013-08-27
zochin:
Naad Zasag Darga Darmeniig zailuulaachee, mongoloor oligtoi yarij ch chadahgui huniig bailgaad bhiin, ard tumnii amidraliig oilgodoggui, amidralaas tasarsan hun bgaam daa
2013-08-27
Tulga:
Сагсай сумыг 16 жил даргалсан Болот жил болгон 1 тэрбум төгрөг иддэг жинхэнэ авилгалчин гэж байсан. Энэ хүн Н.Энхбаяртай адил ял сонсож байсан. Одоо ялаа эдэлж байгаа юу?
2013-08-25
8888:
Малын гоц халдварт өвчнийг нуун дарагдуулсан Сагсай сумын засаг дарга С.Хонаевийг ажлаас халах хэрэгтэй. ард түмэн хохирч байна хуулийн байгууллагад шилжүүлэх нь зйүд нийцэнэ
2013-08-22
zochin:
S.honaew banzal shuu ogsoroh heregtei
2013-08-22
;;lhtdhth:
dfhc
2013-08-22
Зочин:
Тиймээ хариуцлага хүлээлгэх нь зөв голомт гарсан Сагсай сумын Засаг дарга С.Хонаевийг огцруулж авлигатай тэмцэх газраар шалгуулах хэрэгтэй тэр хүн өөрийн хамаатан дүүгийн нэр дээр нийт 130 сая төгрөгийн ихэнхийг өөрөө завшсан
2013-08-20
Зочин:
Маш зөв хариуцлага хүлээлгэх хэрэгтэй. Өлгийн шинэ удирдлагууд арай дэндүү байна шүү. Нургуланыг ажилаас нь авах хэрэгтэй Баттулга сайдаа
2013-08-20
ganaa:
ta nar ene yadarsan malchdiin hurunguur ih togloj bndaa uvliinhuu idshiig huraagad esvel uragsh n gargad bn uu atsnuud chn
2013-08-20
Баян-Өлгий аймгийн ИРГЭНИЙ ТАНХИМ:
Таныг ирэхэд 2012.10-р сард ашиглалтанд оруулна гэж амласан БӨ аймгийн 1-р сургуулийн байр яг тэр хэвээрээ байгаа шүү, Ерөнхий сайд аа хэмээн 5-р сараас эхлэн бичсэн боловч хариу эс авав.
2013-08-20
Bbbxcv:
Nad darga sayduud chin tom buteen baiguulalt ged nad neg sumiin heden uher hehiig toohgui baih shig bna
2013-08-20
Зочин:
Сагсай сумын Засаг дарга гээгддэг бага ангийн багш мэргэжилтэй боловсрол хомс С.Хонаевт бүхий л хариуцлагыг хүлээлгэхэд илүүдэхгүй. Шүлхий өвчинг нуун дарагдуулсан хүн. Эсвэл УИХ-ын болон орон нутгийн сонгуульд МАН-аас урваж АН-д ажилсаны хариу Засаг даргын эрх мэдэл байсан уу? Муу урвагч
2013-08-20
55555:
Ajilaas ni Darmen Hormen nariig hal Ulaanbaataraas Dorj Bat nariig tomilon yavuul
2013-08-20
medehgui:
nuden balai, chihen dulii gedeg shuu zasaarai
2013-08-20
Бяанөлгийчүүд:
Наад Тэрбишдагва чинь ажил хийж мэдкүй нөгөө Ханбургэдэйгээ яаж томруулах уу гээ л сууж байдаг хүн. Улсын ажил явдаггүй ард түмний халаасыг Германаас авчирсан зөвхөн хоёр ширхэг ирдэг мэтээр халаас шулсан хулгайчийг хатуу хариуцлдага тооцох хэрэгтэй Элбэгээ.
2013-08-20
zochin:
tusgai mergejliin baiguullaga gedeg bol tusgai l baidag, tend mergeshsen bolowson hvchin l ajillah yostoi
2013-08-20
2013.09.07-08:
Аймгийн засаг дарга өвчтэй бололтой. Юун наадам хийх гээд байгаа бол шүлхий өвчинг байхгүй болгоход гар бие оролцооч
2013-08-20
zochin:
Мал эмнэлгийн алба Батсүх даргын хүчээр маш сайн болж, нэр хүндтэй, шургуу, хариуцлагатай болж байсан боловч Баатар даргын ургашгүй хандлага, Өлзийтогтохын үймүүлсэнээс болж шалдаа уналаа. Ахиад ямар ч өвчин гарах маш том эрсдэл бий болоод байна. Засгийн газар даруй анхааралдаа авахгүй бол үндэсний аюулгүй байдал алдагдах аюултай боллоо.
2013-08-20
Зочин:
Анх энэ өвчин Сагсай сумаас гарсан тухайн сумын малын эмч болон Засаг даргад хариуцлага тооцох хэрэгтэй. Нуун дарагдуулсан сонгуулийн өмнө энэ өвчин гарсан мөн Алтай сум руу Сагай сумын иргэд үхэрээ нуун гаргаж шүлхий өвчинг түгээсэн
2013-08-20
зочин:
Ажил хариуцсан шадар сайд , ОБЕГ ДАРГА нарт хатуу хариуцлага тооцох хэрэгтэй санаатай байж мэдэх юм
2013-08-20
sdsd:
ter mal emnelgiin agentlagiin darga galbadrah gedeg nuhurt haruatslaga toohoh heregtei. mal emneleg meddeggui huneer g=darga tabysan ny iim baidald hurgej baina. battulga, altanhuyag ner ch hariutslagaa uureed ogtsroh heregtei
2013-08-20