Египетэд зэвсэг нийлүүлэхийг хориглохоор болжээ
2013-08-20

Европын холбоо Египтэд зэвсэг болон цагдаагийн ажилтнууд хэрэглэдэг техникуудыг нийлүүлэхэд хориг тавихаа Брюссель дэхь дипломтын газраас мэдэгдлээ. Эх сурвалжийн мэдээлсэнээр эдгээр хязгаарлалтуудыг энэ долоо хоногт явагдах Европын холбооны ГХЯ-ны тэргүүн нарын шуурхай уулзалтаар хэлэлцэн, эцсийн шийдвэрийг танилцуулах ажээ.  Уулзалтыг бэлтгэх техникийн хуралдааныг явуулахаар Брюссельд тус байгууллагын 28 байнгын төлөөлөгч хүрэлцэн ирэхээр төлөвлөсөн байна.

Энэхүү нийгэмлэгийн тэргүүн орнууд болох Герман, Франц, Их Британь, Итали улсууд нь Египтэд өөрсдийн цэргийн нийлүүлэлтүүдийг зогсоож байгаагаа мэдэгдэж, галт зэвсэгээр Египетийн босогчдын хангахгүй байхыг сануулсан юм. Галт зэвсэг нийлүүлэхгүй байх шийдвэрийг ганцхан Европ тивийхэн л дэмжиж байгаа юм.  Удахгүй Азийн томоохон улсууд руу захирамжаа явуулахаар болжээ.

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин