Амжилтаар жигүүрлэе
2013-08-21

                

Амжилтыг тэнгэр өөд түшүүлж тавьсан шатны гишгүүр бүрээр дээш өгсөхтэй зүйрлэх нь их. Шатаар алхам алхмаар өөд гишгэх тусам бид өмнөө тавьсан зорилгодоо дөхөж үзүүрээс нь атгахтай адил. Амжилтыг бид ихэвчлэн ийм байдлаар л төсөөлөн харж мэдэрсээр ирсэн.

.

Цаг үргэлж олны анхаарлын төвд байж, явсан газар бүртэй гарын үсгээ шүтэн бишрэгчиддээ өгөх урлагийнхан, улс төрийн карьер хөөж чамлахааргүй албан тушаал горилсон нэгэн, спортын төрлөөр уйгагүй хичээллэж олимп, дэлхийн аваргын зэрэгт хүрсэн тамирчин. Энэ бол амжилт. Бүр бусдаар хүлээн зөвшөөрөгдсөн амжилт. Хүчтэй нь хүчгүйгээ гэдэг шиг оролдлоготой, авьяастай, чадвартай нь хурдан өсч дэвшиж бусдаар хүлээн зөвшөөрүүлдэг юм шиг. Гэхдээ амжилт гэж чухам юу юм бэ. Хүн бүр амжилттай амьдарч чадаж байгаа бил үү өнөөгийн нийгэмд.

.

Заавал алдар нэрийн оргилд гарснаараа амжилт болчихгүй. Өөртөө үнэнч байж өөрийнхөө үнэ цэнийг мэдэрснээр танд амжилт гүйгээд л ирнэ. Аливаа зүйл багаас л эхэлдэг биш гэж үү. Хэдэн зуун мянган эд эс нийлж байж нэгэн бүхэл биетийг бүрдүүлдэг шүү дээ.

.

Өөрийгөө олон талаас нь нээж хөгжүүлж, ухаан саруул, бие эрүүл, сэтгэл өөдрөг ажиллаж амьдарч байж их бага хэмжээний амжилтыг олно. Гэнэт л би амжилтад хүрэх ёстой. Үүний тулд өдөр шөнөгүй ажиллаж байх ёстой гэсэн хатуу шаардлагыг урдаа бүү тавь. Нэг ухаан орохоороо өдөх шөнөгүй морь мал шиг зүтгээд, тэгээд сар өдрөөр унтаж, цэнгэх биш, алгуур аажим ч болтугай жигд хэмнэлээр ажиллаж, амьдарвал маш ихийг бүтээж чадах юм.

.

Машинтай зүйрлэвэл, машинаа ухаан жолоогүй зүтгүүлж хүчтэй, огцом хурдалж, араа шүдийг нь зөрүүлж, өөд уруу сэгсчиж, тос маслогүй хяхруулж, түлш, бензингүй сажлуулж, сар өдрөөр зэврээдэг машин хэдий замыг туулах нь ойлгомжтой. Хашир жолоочийн зөөлөн гараар эдлүүлж их замыг туулсан машин гэж байдаг даа. Хэрвээ хүн 90 наслана гэж үзвэл 32800 өдөр л амьдарч байгаа юм. 32800 төгрөгийг үрэхэд ямар амархан дуусдаг билээ дээ. Энэ өдрүүдээсээ одоо хэдийг нь өнгөрөөчихөөд байгаа билээ гэдгээ нэг бодоод үзэхэд буруудахгүй  болов уу.

.

Амьдралынхаа зорилгыг мэдэх шиг чухал юм үгүй. “Амьдралдаа тодорхой нэгэн зорилго тавихаас нааш, хамгийн шилдэгтээ хүрч чадахгүй гэдэг чинь баталгаатай” гэжээ. Өөрөөр хэлбэл, амьдралынхаа зорилгыг идэвхтэйхэн шиг эрэлхийлэн таньж мэдэхгүй бол, буруу зөрүү юм барьж тавьсаар хамаг насаа барна.  Үр дүн амжилтын тухай яриад ч хэрэггүй. Хүн бүрийн дотор мэдрэмж бодлынх нь гүний гүнд ярьж, сэтгэлд нь гал дүрэлзүүлдэг ямар нэгэн зүйл бий. Гагцхүү түүнийгээ олох л хэрэгтэй. Ингэснээр таны амжилтын үндэс эхтэй.

.

Нэгэн эрдэмтэн “Эд баялаг, нэр төр, газар орон, эрх чадал нь амжилт гээчийн хэмжүүр биш. Амжилтын цорын ганц хэмжүүр бол бид хэн болж чадах байсан, эдүгээ бид хэн бэ гэдгийн хоорондох харьцаа юм” гэдгийг тэмдэглэжээ.

.

Н.Бадам

Shuud.mn
Сонин хачин
баххххххххх:
Амжилтыг тэнгэр өөд түшүүлж тавьсан шатны гишгүүр бүрээр дээш өгсөхтэй зүйрлэх нь их. Тэгээд тэнгэр лүү гарах уу? Үхэл рүүгээ явж байна гэсэн үг үү?
2013-08-21
dondog:
yadaj zurgan deer baigaa hynee alhaa gishgeeg n taaruulaad daraa n goyo umaa yaridaa
2013-08-21