Алт олборлогч аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулзав
2013-08-20

  Уул уурхайн сайд өнөөдөр алт олборлогч аж ахуйн нэгжүүдийн төлөөллийг хүлээн авч уулзав. Уулзалтад Монголын алт үйлдвэрлэгчдийн холбоо, “Жамп”, “Шар нарст”, “Мондулаан трейд” зэрэг компанийн төлөөлөл оролцсон. Энэхүү уулзалтын үеэр уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдэд тулгамдаж буй асуудлын талаар санал солилцсон. Уулзалтад оролцсон компанийн удирдлагууд Урт нэртэй хуулиас болоод алт олборлогч олон аж ахуйн нэгж “хаалгаа” барьсан болон усны төлбөр 10 дахин нэмэгдсэн нь өртөг зардлыг өгсөж байгаа талаар дурдаад төрийн байгууллагууд хүнд суртал ихтэй байгаа талаар салбарын сайддаа уламжилсан. Засгийн газар, Уул уурхайн яам баялаг бүтээгчдийг дэмжиж ажиллаж байгаа гэдгийг сайд Д.Ганхуяг онцлоод Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахын хориглох тухай хуулийн дагаж мөрдөх журамд өөрчлөлт оруулах хуулийн төсөл бэлтгэж байгаа талаараа танилцуулав. Мөн салбарынхаа мэргэжлийн холбоодтой мэдээлэл солилцох, тэдний санаа бодлыг Засгийн газар, Уул уурхайн яамнаас гарч буй баримт бичгүүд болон ажиллагаандаа тусгаж ирсэнийг онцлов. Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин
zochin:
урт нэртэй хуулийг эргэн харах нь зөв гэхдээ энэ бичил уурхайн зохион байгуулалтанд орсон гэх хүмүүсийн үйл ажиллагааг хориглох хэрэгтэй байгаа юм да эргэж барихад барьцтай аж ахуйн нэгжүүдийг ажиллуулах хэрэгтэй гэж бодож байна
2013-09-06
zochin:
alt olborlogch gej eersdiigee bodson humuus baina aa. jildee gants gramm alt avdaggui aj ahui negjiin humuus l baij haragdana shuu said aa.
2013-08-22
qwertyi:
ОЛОН ТООНЫ ЛИЦЕНЗ ЭЗЭМШДЭГЭЭРЭЭ ТЭРГ v vЛДЭГ МОНЭНКО КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН ОДОО КОММОНМАКС КОМПАНИЙ ЗАХИРАЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ӨВӨР МОНГОЛ, ХЯТАДУУДЫН ГАР ХӨЛ БОЛСОН, ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН, ХУЛГАЙЧИЙГ ШАЛГАЖ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШДЭГ ЛИЦЕНЗ v vДИЙГ ХУРААХ ХЭРЭГТЭЙ. ОРГОН ЗАЙЛДАГ АВЬЯАСТАЙ ГАР ДАА.
2013-08-20