Амгалан дулааны станцын шавыг тавина
2013-08-21

  Амгалан” дулааны станцын шав тавих ёслолын ажиллагаа өнөөдөр 11.20 цагт болно. Эрчим хүчний яамнаас урт болон дунд хугацааны төслүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөсний нэг болох “Амгалан” дулааны станцын гэрээнд өнгөрсөн дөрөвдүгээр сард гарын үсэг зурсан.  “Амгалан” дулааны станцыг түлхүүр гардуулах нөхцлөөр барьж байгуулах бөгөөд одоо газрыг чөлөөлөн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлээд байна.   Улаанбаатар хотын  өсөн нэмэгдэж байгаа дулааны хэрэглээг хангах зорилго бүхий Амгалангийн дулааны станц нь  348 МВт-ын суурилагдсан хүчин чадалтай бөгөөд ашиглалтад орсноор хотын зүүн хэсгийн дулааны дутагдлыг хангаж  ойрын жилүүдэд шинээр нэмэгдэх  дулааны хэрэглээг хангах юм. Станцыг байгаль орчинд ээлтэй, хамгийн сүүлийн үеийн технологийн дагуу барьж өндөр үр ашигтай, техник технологи суурилуулахаар зураг төслийг боловсруулж гэрээнд тусгасан байна.“Амгалан” дулааны станцыг түлхүүр гардуулах нөхцөлтэйгээр буюу гүйцэтгэгч компани нь урьдчилан гүйцэтгэж, хөгжлийн банк болон улсын төсвийн хөрөнгөөр эргэн санхүүжих нөхцлөөр гүйцэтгэнэ. Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин
бүрээ бөмбөр:
одоо бас энд баахан бүрээ бөмбөр тууз хайчлалт болох нь дээ 12 сард ашиглалтанд орно гээд байгаа лөөлөө биз
2013-08-21