Амьжиргааны түвшин доогуур бол шинэ дүрэм хувцасыг үнэгүй олгоно
2013-08-21

Засгийн газраас энэ хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн нийт сурагчдыг дүрэмт хувцас өмсүүлэх шийдвэр гарсан. Үүний дагуу  энэ жил ЕБС-ын 73 хувь буюу 373387 сурагч шинэ дүрэмт хувцас өмсөх юм байна. Эдгээрээс Улаанбаатар хотод 141792 сурагч, хөдөө орон нутагт 231595 сурагч шинэ дүрэмт хувцас өмсөнө.

Улсын хэмжээнд нийт 728336 ширхэг хувцас (пиджак, өмд, хүрэм, срочкон цамц, ноосон майк, ноосон цамц, зангиа) нийлүүлэгдэнэ.

 

Шинэ дүрэмт хувцасны үндсэн иж бүрдлийн үнийн харьцуулалт

(НӨТ тооцсон үнэ)

Загварын төрөл

Бага анги

Дунд анги

Ахлах анги

эмэгтэй

эрэгтэй

эмэгтэй

эрэгтэй

эмэгтэй

эрэгтэй

Өнгөрсөн оны үнэ  (дотоодын үйлдвэрийн)

31000

42000

65000

70000

80000

85000

Шинэ дүрэмт хувцасны үндсэн иж бүрдэл

41030

62856

76105

78991

98657

108905

             Үнийн зөрүү

төгрөгөөр

10030

20856

11105

8991

18657

23905

хувиар

32.3

49.6

17.0

12.8

23.3

28.1

 

Бага ангийн 1,2,3 дугаар ангийн 111000 сурагчийн дүрэмт хувцсыг наймдугаар сарын 30 гэхэд,  бага ангийн 4, 5 дугаар ангийн 78890 сурагчийн дүрэмт хувцсыг есдүгээр сарын 15 гэхэд, дунд ангийн 126572 сурагчийн дүрэмт хувцсыг есдүгээр сарын 30 гэхэд, ахлах ангийн 56925 сурагчийн дүрэмт хувцсыг аравдугаар сарын 30 гэхэд бүрэн нийлүүлж дуусгах хуваарьтайгаар ажиллаж байгаа аж.

Энэ сарын 14-ны байдлаар дүрэмт хувцасны нийт шаардлагатай 905 мянган метр даавууны 46.5 хувь болох 421 мянган метр даавуу оёдолд шилжсэн, мөн бага ангийн 50000 дүрэмт хувцсыг үйлдвэрлээд байна.

Шинэ дүрэмт хувцсыг үйлдвэрлэхэд давхцуулахгүйгээр тооцвол үндэсний 119 үйлдвэрлэгчид ажиллаж байна. Үүнээс хоньний ноос самнахад 8, утас ээрхэд 6, даавуу үйлдвэрлэхэд 2,  оёмол хувцас үйлдвэрлэхэд 67, сүлжмэл хувцас үйлдвэрлэхэд 36 үндэсний үйлдвэрлэгчид ажиллаж байна. Эдгээр 119 үндэсний үйлдвэрлэгчийн 39,4 хувь болон 47 үйлдвэрлэгч нь хөдөө орон нутгийн оёдлын үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгжүүд байна.

Шинэ дүрэмт хувцасны үнийг өнгөрсөн оны дүрэмт хувцасны ижил төрлийн хувцасны үнэтэй харьцуулахад 10-24 мянган төгрөгийн зөрүүтэй байгаа юм. Мөн сурагчдын шинэ дүрэмт хувцсыг авах боломжгүй айл өрхүүдийн судалгааг Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамтай хамтран хийж эхэлсэн гэнэ. Гэхдээ үнэгүй олгох сургаар боломжтой айлууд ч үүнд хамрагдах гэж төрийн ажилд чирэгдэл учруулахгүй байхыг салбарын сайд сануулсан юм.

П.Наран

Shuud.mn
Сонин хачин
dawaadorj:
ymar vntei ymbe jaahan hymdruulj bolohgvi yu arai vntei baina tehv awahgvi baij bolhuu
2013-08-30
Зочин:
Ер нь Чингис бондын мөнгө юунд зарцуулагдаад байна аа. ҮХААЯ дэргэдээ хичнээн ч төслийн нэгж байгуулаад Чингис бондын хөрөнгийг үргүй цацаад байнаа. Болиоч ээ.
2013-08-22
tuul:
bi orh tolgoilson eej gehde bolgod l bj bn manaih 3 hvvhed surguulid yawdag bga uma tsewerhen bailgaad omswol bolo yum bish v
2013-08-22
3 нэмэх нь:
3 ХҮҮХЭД СУРДАГ.БАС ДЭЭР НЬ НЭМЭЭД БИ ТАТВАРААРАА ЗАЛХУУЧУУДЫН ХҮҮХДҮҮДЭД ХУВЦАС АВЧ ӨГӨХ БОЛЖ БНА УУ АЛТАНХУЯГАА АРАЙ ДЭНДЭНЭЭ.
2013-08-22
olon huuhedtei eh:
neg ailaas 3-4 huuhed zereg surguulid surdag ailiin 1 huuhdiinh ni ch bolov formiin uniig chuluulj demjleg uzuulvel zuitei bn
2013-08-22
ulzy:
Halamjaa bolson deer baihaa yamar bayan oron bish baga zusarch bayajihiin sadaa
2013-08-22
Монгол:
Ингээд л ядуу залхуу тэнэг байхыг дэмждэг юм. Болдог бол бугдийг нь олсгож байгаад умх талх огоод саналыг нь авах эцсийн зорилготой Тэгээд нам гэсэн нэрийн доор нэгдэж ч чадаагуй булэглэлууд улс орныг дээрэмдэх зорилготой л юм даа Хэзээ нэг Монголоо гэсэн чин зоригт хун гарах юм бол доо
2013-08-21
Aaaa:
IIM VNETEI BAIJ OEDOLCHIDOOR BOOLIIN XODOLMOR XIILGEJ BNA MASH IX AJILBARTAI DVREMT XUVTSASIIG MASH BAGA VNEER OEULJ BNA 30 AAS 40 SHIRXEG XVREM OEJ BAIJ XVVXEDDEE XUVTSASIIG NI AVCH OGOX NEE DENDVV YM XAANA BNAA TER SNUDARGA XODOLMOR CHIN
2013-08-21
111111111111:
Tegeed ch huvtsas ene ter gej biznes hiij baihaar surgaltiin chanaraa saijruulmaar bn sh tee. Bagsh nariin medleg mash muu bn sh tee.
2013-08-21
bi bi:
ZA ingeed ard tumnee 2 huvaagaad ehelj baigaa yum daa.
2013-08-21
Арай дэндэж байна.:
Наад хайрлаад халамжилах гээд байгаа эмзэг гэгдэх хүмүүс чинь нэг жилд хэдэн ч хувцас авах мөнгөөрөө архи авч уудаг шүү дээ.Юунд ингэж давраадаг юм бэ? хоногийн 15000,20000 төгрөгний ажил байна гэхэд хийхгүй байгаа хүмүүсийг халамжлах хэрэг байна уу?
2013-08-21
sugi:
suragchid surguulid hicheel nom surhaas huvtsas hunar omsoh gej suudaggui
2013-08-21
zayusa:
duremt huvtsasaaar yadag ym be?
2013-08-21
odko:
Ингээд үндэсний үйлдвэрлэл сэргэж байвал сайн л байна, Гэхдээ ажилчид олдохгүй хэцүү байгаа байх даа үнэгүй авах судалгааг сайн явуулах хэрэгтэй
2013-08-21
тэнэг:
Үо болимоор юм ааа Улс эх орны маань төсөв мөнгө хүрэлцэхгүй байхад ийм ттэнэг юм хийдэгээ болие халамж хавтгайраад одооо бүр хүүхдийн дүрэмт хувцас болж хувирлааа ажил хийх гэж махаа идэж байхааар эмзэг бүлэгт багтвал дээр юм биш үүү
2013-08-21