Улаанбаатар
Шинэ дүрэмт хувцас, сурах бичгийг танилцууллаа
2013-8-22

2013-2014 оны хичээлийн шинэ жилд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хэрэглэх сурах бичиг болон дүрэмт хувцасыг өнөөдөр БШУЯ-наас танилцууллаа.

7

Энэ хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн 116 нэрийн 1.359.822 ширхэг сурах бичиг, 28 нэрийн багшийн ном хэвлэсэн байна. Сурах бичгийг бага ангийн сурагчид үнэ төлбөргүй хэрэглэнэ. Мөн энэ хөнгөлөлтөд амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой өрхийн хүүхэд, бүтэн өнчин, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд болон үнэ болон ерөнхий боловсролын сургуульд 3 буюу түүнээс дээш хүүхэд суралцдаг өрхийн нэг хүүхэд хамрагдах юм байна.

6

Монгол улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төсвийн болон хувийн хэвшлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчид дүрэмт хувцасаараа жигдэрнэ. Үүнтэй холбоотойгоор БШУЯамны мэргэжилтэн болон сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэлийн багийн ахлагч ШУТИС-ийн багш М.Баяр шинээр үйлдвэрлэсэн дүрэмт хувцасны чанар стандартыг танилцуулсан. Мөн бага, дунд, анхлах ангийн сурагчид дүрэмт хувцасыг өмсч үзүүлсэн.

6

Б.Будхүү

Shuud.mn
Сонин хачин
мянгат малчин:
1. юуны түрүүнд багш нар өөрсдөө хөгжих хэрэгтэй. 2.багшийн цалинг нэмэх шаардлагатай. 3. овооны наадамд уралдсан 10 мориноос түрүүлсэн морины бай шагнал доод тал нь 1 сая харин багшийн ур чадварыг сорьсон уралдааны бай хэд байгааг ойлгоход тиймэрхүү л байна. оюуны хөдөлмөрийг үнэлэх тал дээр нь анхаарвал зүгээр л байна эрхэм дарга, сайд нар. энэ 3 асуудлыг шийдвэл боловсролын салбар хүчээр хөгжих байхаа. ажлын чадамжгүй, биеэ тоосон багш нар багагүй байгаа шүү. мубис-ийн шинэ бүтээгдэхүүнүүд ямар болсон бол доо. майжгий гутлаа сольж ч чадахгүй хүүхдийн өмнө хулмагнаад зогсож байгаа багш нар ч байгаа шүү дээ. хөөрхий оюутан хүүхдүүдтэй, эсвэл олон хүүхэдтэй, ганцаараа гэр бүлээ тэжээдэг багш нар шөлний хониныхоо мөнгийг өгөхгүй мөн ч удаах юм даа
2013-12-23
Эрдэм:
Амждаггуй юм бол урд жилээс эхлэн хийж юайвал яадаг байсан юм. Ямар ганц энэ жил л хичээл 9 сарын 1 нд эхлэж байгаа биш... мэдсээр байж.
2013-09-01
zocnin:
Hirtvvleed gants ugaagaad suncnih nooson hantaaz..deer veiinhsnig gemeer dund nasnii hvvhdiin eregtei form..heden oniih bilee dee ereen ubka l bn
2013-08-22
Une ni yu bol?:
Yamar unetei yum boloo khumuus aimar unetei l geed baikhiin.
2013-08-22
.....:
Ингэж ШОУДААД ч та нарын энэ ЗАВААН ажлыг хулээн зовшоорохгуй ээ.
2013-08-22
Багш:
Хүүхэд бүр ижилхэн дүрэмт хувцас өмсөх нь маш чухал. Хүүхдүүд өмссөн зүүснээрээ сургууль дээр их ялгарч, тааруухан хувцастай хүүхэд нь шоовдорлогдох тохиолдол их байдаг. Шинэ сайдад харин ч багш нар их нааштай хандаж байгаа. Та бүхэн л өөрсдөө хувцсыг илүү анхаараад байгаа юм. Тэрнээс биш та бүхэн сонирхдог бол энэ салбарт шинэчлэе сайжруулъя гэсэн олон сайхан ажил хийж эхэлж байна. Багшийн ажлыг үнэлэх үнэлгээ, сурагчийн чадварыг үнэлэх үнэлгээг үнэхээр зөв өөрчилсөн. Дээр нь багшийн заах арга зүйг шинэчилж, киноноос илүү, компьтер тоглоомноос ч илүү сонирхолтой хичээл байх хэрэгтэй гэдэг нь маш зөв алхам болж байгаа. Ер нь ямар сайдын үед ийм шийдэмгий зоригтой зөв алхамуудыг хийж байсан юм бэ. Багш нар ч бас ялгаагүй ээж, аав. Таныг дэмжиж байгаа шүү сайд аа. Ажлын амжилт хүсье. Танд бид итгэж байгаа шүү
2013-08-22
zochin:
9 sariin 1 nii dottor uildverlej amjihgui duremt huvtsasuudaa busad oedliin uildveruuded huvaagaad ugch hiilgeh heregtei
2013-08-22
Kherlen:
Nad zagvar, ungu bas material ni taalagdaj bna. Huuhduud maani goy saihan huvtsas umsuj usuud hojim ni ch uuriiguu hundelj biye goyo saihan avch yavdag bolno baih aa. Goyo huvtsas bna. Huuchin bor ungiin duremt huvtsas umsdug baisan, ter bas l goyo baisan.
2013-08-22
зочин:
Надад бол загвар нь таалагдаж байна. Хүүхдүүд цэвэрхэн хөөрхөн л харагдаж байна шүү дээ. Би их юм мэдэхгүй л дээ. Гэхдээ хийхгүй болохоор нь хийсэнгүй гэж шүүмжлэх юм, хийхээр нь хийчихлээ гэж шүүмжлэх юм. Хүн болгон өөрийнхөө төлөө л хичээе л дээ.
2013-08-22
доржням:
энэ шинэ сайд нэг л биш ээ. бүх юмыг захиргаадаад л . бүх зүйлийг өөртөө төвлөрүүлээд багш нарын алхах гишгэх сэтгэх зэрэг нэг л хумигдаад боловсролын тогтолцоо социалист системээс дор болох нь. ярианы чадвар ч алга даа. сэтгэх чадвар нь ч сул.......
2013-08-22
designer:
yamarch zagvar alga. Uuriin gesen ontslogtoi ayataikhan khuvtsas khiichikhgui. Solongosiig khet duuriakh khereg baigamu? Ali neg bankny salbart ortson yum shig setgegdel turluu........... khuurkhuulultei yumaa!
2013-08-22
hihi:
UB hot ugaasaa baraan saaral nil shoroo, utaa uniar. Huuhduud ni odoo yalgagdaj haragdahgui um bna oo.
2013-08-22
hihi:
Ungu ni yostoi taalagdsangui. Yagaad iim har saaral baraan ongoor hiine gej. Huuhduudiin huvtsas ongolog baival goyo.
2013-08-22
анхаар:
Харин тиймээ дээрхитэй санал нэг байна. Хувцас гэж байхаар багш, сурагчдынхаа мэдлэг, сурлагын чанарт илүү анхаарвал яасын. Тэгээд шинэчлэл хийх нэрийдлээр багш нарынхаа сурагчдад зарцуулах цагийг нь хумсалаад элдэв янзын цаас хийлгэдэгээ болимоор юмаа. Цалингаа авахын тулд тэр цаасыг нь хийсээр байтал сурагчдын сурлагын амжилт гэж ахихаа байлаа. Багш нар ч гэсэн хүн ш дээ. Хэдэн төгрөг авж амьдралаа залгуулах гэж л ажиллаж байхад, дээр суусан дарга нар гэж юмнууд тэр ч хөтөлбөр энэ ч хөтөлбөр гэж юм явуулаад л үр дүнгээ тооцуул гээд л хэрэгтэй хэрэггүй зөндөө тайлан нэртэй цаас нэхээд л. Өөрсдөө болохоор нэг их юм хийсэн хүмүүс болж бидний хийсэн тайлангаас авахыг нь авж хаяхыг нь хаяж нийлүүлээд жигтэйхэн сайхан тайлан болгож аваад хүмүүсийн өмнө том том яриад л цалингийнх нь хамгийн дээд хэмжээг нь авж, хүн зарцлаад л сууж байгаа байхгүй юу. Үнэхээр л улсынхаа ирээдүйг бодож байгаа бол ирээдүй болсон хүүхдүүдийг бэлтгэдэг багш нарт хүүхэдтэйгээ ажиллах цаг өгөх хэрэгтэй ш дээ. Энэ цаасны ажил чинь арай дэндлээ БШУЯамныхан минь. Багш гэдэг хүн чинь хүүхдэд мэдлэг олгох ёстой болохоос биш бичиг хэргийн ажилтан биш шүү. Одоо ч бараг багш нар эх бэлтгэгч болж байна даа.
2013-08-22
Батхишиг:
Боловсролын системд дорвитой шинэчлэл хийж чадахгүй байж өмсөж зүүхээр нь оролддог Яам байх хэрэгтэй ч юмуу гүүч юмуу???
2013-08-22