18 сая ам.доллар нийлүүллээ
2013-08-22

Монголбанк өнөөдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкуудын ам.доллар, юань худалдан авахаар ирүүлсэн саналын дагуу энэ удаагийн арилжаагаар банкуудад 18 сая ам.доллар худалджээ. Энэ долоо хоногт ийнхүү Төвбанк арилжааны банкуудын юань худалдан авах саналыг биелүүлэлгүй зөвхөн валютын захад ам.доллар нийлүүлэв.

Мөн энэ өдөр банкууд 95 сая ам.долларыг своп хэлцлээр худалдан авах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк саналыг 100 хувь биелүүлжээ.

Гадаад валютын дуудлага худалдаа гэдэг нь валютын дотоодын захын үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах, зах зээлийн зарчмаар тодорхойлох зорилгоор Монголбанкнаас захад оролцох нэг арга хэрэгсэл юм.

А.Жаргал

Shuud.mn
Сонин хачин
unen:
yaj cj chadahgui aldah um bndaa. ene zasag ch uneer bishee. unuudur dahiad valutiin hansh nemegdleee
2013-08-22