"Нарантуул"-д гарсан галын улмаас нэг хүн амиа алджээ
2013-08-23

  “Нарантуул” худалдааны төвийн хүнсий захад өнөөдөр өглөө гал гарсан. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн онцгой комисс яг одоо Хангарьд ордонд хуралдах байна. Галыг унтраахад 6 анги 06,30 цагаас хойш ажиллажээ. Галын улмаас нэг хүн амиа алдсан болзошгүй урьдчилсан мэдээлэл байна.   "Нарантуул" захын шатсан обьект галын дохиололгүй байсан бөгөөд урьдчилсан дүгнэлтээр түймэр шөнө дунд гарсан байж болзошгүй гэнэ. Мэргэжлийн хяналтын газрынханы хэлж байгаагаар шатсан обьектийг улсын комисс хүлээж аваагүй байжээ. Тус худалдааны төвд аюулгүй байдалд хяналт тавих үүргээ бүрэн дүүрэн биелүүлээгүй хүмүүст хариуцлага тооцно гэдгээ хотын дарга хэллээ. Мөн Цагдаагийн үзлэгтэй холбоотойгоор захын үйл ажиллагааг тодорхой хугацаанд зогсоох тул дүүргүүдэд гарах худалдааг яаравчлахыг үүрэг болгов. Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин
Utjltt:
Тэр олон баллонтой газууд байхад харин ч бурхан өршөөж гайгүй өнгөрч. Нарантуул ч яамай, энэ Өгөөмөр зах олон хүний аминд хүрнэ шүү. Ямар ч хортой цацрагтай юм авч ирээд зарж байгаа юм билээ. Ер нь бөх баймаар сайхан залуучууд хятадын бандааш зараад зогсох юм. Уул нь өөрсдөө юм бүтээмээр. Хэдэн наймаачин монголчууд хүний газраас хулхидуулан байж хэдэн төгрөгөөрөө хог авч ирээд монголчуудыгаа хуураад өгөөд мөнгийг нь хятадуудад аваачиж өгөөд олон жил боллоо ш дээ. Байлаа гээд нэмэргүй байхгүй гээд дутаад сүйд болохгүй энэ хятадын эрээн мяраан хогноос салмаар байнаа монголчуудаа.
2013-08-23
ariuna:
deerhiig bicheed baigaa hun ATG t bicheed egeech mataad baigaa yum u magtaad baigaa yum u
2013-08-23
qwertyi:
ОЛОН ТООНЫ ЛИЦЕНЗ ЭЗЭМШДЭГЭЭРЭЭ ТЭРГ v vЛДЭГ МОНЭНКО КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН ОДОО КОММОНМАКС КОМПАНИЙ ЗАХИРАЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ӨВӨР МОНГОЛ, ХЯТАДУУДЫН ГАР ХӨЛ БОЛСОН, ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН, ХУЛГАЙЧИЙГ ШАЛГАЖ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШДЭГ ЛИЦЕНЗ v vДИЙГ ХУРААХ ХЭРЭГТЭЙ. ОРГОН ЗАЙЛДАГ АВЬЯАСТАЙ ГАР ДАА.
2013-08-23