“Нарантуул” зах ажиллахгүй
2013-08-24

“Нарантуул” олон улсын худалдааны төвийн хүнсний бүтээгдэхүүн худалдаалдаг павильонд өчигдөр 06.10 цагийн үед гал гарснаар их хэмжээний хохирол учирч, хүний амь нас эрсэдсэн. Одоогоор зоорийн давхар руу цөмрөлт, нуралт үүсэх магадлалтай, шинжээчид болон ажлын хэсгийнхний ажилд саад болох, болзошгүй аюул зэргээс сэргийлж өнөөдөр тус захыг ажилуулахгүй байх шийдвэрийг гаргажээ.

Харин гал гарсан объектийг тусгаарлан, хашаа татсаны дараа буюу ирэх даваа гаригаас захын бусад хэсгийн худалдаа, үйлчилгээ хэвийн үргэлжлэх юм байна.

Б.Одон
Shuud.mn
Сонин хачин