Гарын үсэг- хүсэл, бодол, мэдрэмж
2013-08-24

  Москвагийн их сургуулийн багш, профессор, сэтгэл зүйч Лев Филонов 40 жил хүний бичгийн хэв, гарын үсэг судалж байгаа нэгэн. Тэрбээр хэн нэгний бичиг, текстийг харуутаа  түүнд бараг бүх төрлийн тодорхойлолт өгч чаддаг гэнэ. Профессорт нэгэн текстийг үзүүлэхэд “төлөвлөсөн,  бусдын сэтгэлд нийцүүлэх гэж  бичсэн” гэж  тодорхойлсон байна. Эл бичиг ОХУ-ын Ерөнхийлөгчөөр хоёр дахиа сонгогдсон Владимир Путиний тангараг өргөх ёслолын ажиллагаан дээр бэлдэхээр зэхсэн үг байжээ. Энэ нь В.Путиний зан характерт хэр таарч байгааг хэлэхэд хэцүү юм. Гэхдээ Лев Филонов өөрийн тодорхойлолтоо олон удаа нотолж байсан гэдэг. Саяхан Америкийн “Тайм” сэтгүүл Израилийн тагнуулынхан мэргэжилтнүүдэд Саддам Хусейны бичсэн текстийг шинжлүүлэхээр өгөхөд “мөрдөгч, дарангуйлах дуртай, эзэрхэг” нэгэн гэж тодорхойлжээ. Саддам Хусейныг дэлхийн бараг хүн бүхэн мэдэх ч тэрбээр нэг бус удаа манай эринээс  өмнө 587 онд амьдарч байсан, Иерусалимыг сүйтгэсэн Вавилоны хааныг шүтэн биширдэг гэж ярьж байсан билээ.

Хурууд мэдрэмжээр хөдөлдөг

Үнэхээр ганцхан гарын үсгээрээ хүнийг бүхэлд тодорхойлж болно гэж үү. Мэргэжилтнүүд бидний гарыг төв мэдрэлийн систем, тархи удирддаг. Тиймээс ч бичгийн хэв темпараментад хүний ген ямар нэг хэмжээгээр үлддэг гэж байна. Энэ нь бичгийн хэв, зан характерийн холбоог судалсан эрдэмтдийн олон жилийн  туршилтаар нотлогджээ. Түүнээс гадна  бидний гараар бичин цаасан дээр буулгаж байгаа хэв маань  тархинд   боловсорч байгаа бодол санааг  маш өндөр мэдэрдэг байна. Шинжээчид хэн нэгний бичсэн хэдэн үгтэй захидлаар  алуурчныг илрүүлсэн бодит түүхийг дурдья. Байрны 12 давхраас унасан бүсгүйн хэргийг мөрдөх явцад мөрдөгчид нэгэнг захидал иржээ. Захидалд бүсгүйн нөхөр түлхэн унагахыг харсан гэж бичсэн байв. Юуны өмнө захидлыг 60-аас дээш насны эрэгтэй хүн бичсэнийг тогтоожээ. Тэд ямар нэг шалтгаан олж  эсрэг талын байрны өндөр насанд гарсан бүх хүний гарын үсгийг цуглуулж  захидлын эзнийг илрүүлж  хэргийг гэрчлүүлж чадсан байна. Сүүлийн үед шинжээчид алдарт тамирчин, тагнуулч, бизнесмэний  бичгийн хэвийг судлан өндөр амжилтынх нь шалтгааныг тогтоох ажилд ханцуй шамлан  орж байгаа гэнэ. Мэргэжилтнүүд зарим нэг үг, үсэг, сул үгийг хэрхэн бичдэгээр нь хүний хөрөг зураг гаргах гэж оролдож байгаа аж.

Дайчин “р”

Ямар ч хүний гарын үсгэнд амьдралынх нь ямар нэг үйл явдалтай тэр тусмаа гунигтай тохиолдолтой холбоотой үсэг заавал байдаг гэж тайлбарлаж байна.  “Р” үсгийн олон хэлбэрээр бичдэг. Үүнд гайхах зүйл үгүй. Харин ямар хэлбэрийн бичилтийг сонгосон нь сонин. Хэрвээ “р” үсгийн эхний зураас нэг мөрөн дэх бусад үсгээс харьцангуй өндөр байвал дайчин зориг  шаардсан амьдралын замыг сонгодог байна. “Р” үсгийн сүүл хэтэрхий урт бол урсгалаар өнгөрөх ямар нэг хурц шийдвэр гаргах шаардлагагүй нэгэн байдаг гэнэ. Зарим хүмүүс “р” үсгийн доод хэсгийг өнцөг гарган бичдэг. Ийм хэвтэй хүмүүс ихэвчлэн байдалд зохицуулан шийдвэр гаргах, дасан зохицох өндөр чадвартай байдаг аж.

Гэрлэхийн өмнө бичээд үз

Францад аливаа хүнийг ажилд авахдаа бичгийн хэвээр нь судалдаг арга  нэлээд эртнээс хэрэгжиж эхэлсэн бол Израильд  төрийн бүх албан хаагч бичгийн хэвийн шалгалт өгдөг нь уламжлал болжээ. Голланд, Англид ч мөн адил ийм төрлийн арга хэмжээг авахаар бэлтгэж байгаа гэнэ. Харин германчууд гэрлэхийнхээ өмнө бичгийн хэв шинжээчид ханддаг. Бүр гэрлэлтийн  талаар мэргэшсэн шинжээч байдаг.    

Нас явах тусам бичгийн хэв өөрчлөгддөг

Цаг хугацааны эрхээр хүний амьдралд хандах хандлага өөрчлөгддөгтэй адил бичгийн хэв ч өөр болдог.  Энэ нь Францын алдарт жанжин Наполеон Бонапартын янз бүрийн үед олон хүнд бичиж өгсөн захидал, бичгээс тод харагддаг аж. Бонапарт 1793 онд  их бууны ангийн ахмад болохоос өмнө зурсан  анхны гарын үсэг. Нэр алдар горилогч, өөртөө итгэлтэй өөр ямар нэг онцгой зүйлгүй гэж мэргэжилтнүүд дүгнэсэн бол хоёр дахь гарын үсэг 1804 оных. Эзэн Хааны нэлээд хүчтэй. Гурав дахь нь 1805 он. Аустерлицийг эзлэн авсны дараа. Өргөн цар хүрээтэй төлөвлөгөөтэй түүнийгээ биелүүлэх итгэл төгс. Дөрөв дэх нь Москвагийн дэргэд ялагдсаны дараа. Нэрийнх нь эхний үсэг “N” анзаарагдам томорч хэмжээлшгүй эрх мэдэл, өөртөө итгэх итгэл, нэрэлхүү занг түүний эл гарын үсгээс харж болно. Зургаа дахь 1813 онд Лайпцигийн тулалдааны дараа. Бичгийн хэв эвдэрсэн гэж болохоор. Гарын үсгээ доош нь татаж зурсан нь ээлжит ялагдлын дүн мэт. Сүүлчийн гарын үсэг Гэгээн Еленагийн арал дээр. Мэргэжилтнүүд эл хэвийг эрс хөгширсөн хүний бичиг гэж тодорхойлсон байдаг.
Shuud.mn
Сонин хачин
зочин:
Яг үнэн шүү би бол хүний бичгээр л тэр хүнийг ямар хүн бэ гэдгийг гадарлаж ханддаг зөв л байж
2013-08-25
hhhh:
sonin saihan niitlel baina
2013-08-24