"Miss Mongolia 2013" тэмцээн өнөөдөр эхэлнэ
2013-08-26

"Miss Mongolia" тэмцээний анхан шатны шалгаруулалт Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизийн байранд өнөөдөр 09.00-19.00 цагийн хооронд болно. 10 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа уг тэмцээний анхны шалгаруултад Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Завхан зэрэг аймаг хотуудаас нийт 70 гаруй охид бүртгүүлжээ.

"Miss Mongolia 2013" тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизи гурав дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд "Мисс Монголиа Холбоо" хамтран зохион байгуулагчаар нь ажиллаж байгаа аж. Түүнчлэн жил бүрийн "Miss Mongolia" тэмцээний ялагчид олон улсын миссийн тэмцээнд оролцох урилгийн эзэн болдог бөгөөд энэ жилийн ялагчдийн хувьд Тэргүүн мисс  Японы Окинаво хотноо болох "Miss International 2013", Дэд мисс Экваторын Гевнэй-д болох  “Miss World  tourism”-2013, Гутгаар байр БНСУ-ын Сөүл хотноо болох “World "Miss University 2013" тэмцээнүүдэд эх орноо төлөөлөн оролцох эрхийг тус тус хүртэх ажээ.

 “Miss Mongolia 2013”  тэмцээн нь МҮОНТ-ээр нийт 16-н дугаар нэвтрүүлэг болон цацагдах бөгөөд энэ жилийн тэмцээний онцлог нь хөдөө орон нутгийг хамруулж охидыг шалгаруулан оролцуулж байгаагаараа онцлог аж. Мөн нийт бүртгүүлэн оролцож буй охидоос шилдэгийн шилдэг 20-н охид финалын шатанд шалгарч, телевизийн нэвтрүүлэгт оролцох эрх авч, төрөл тус бүрийн номаниацаар өрсөлдөж ирэх сарын 13-нд эцсийн шалгаруулалтаар тус тусын өргөмжлөлт миссүүд тодрох гэнэ.

Б.Одон

Shuud.mn
Сонин хачин