ХЭҮК-ийн шинэ дарга Ж.Бямбадорж: ТББ-уудтай харилцан ойлголцож, бие биенээ дэмжиж ажиллана гэдгээ илэрхийлэв
2010-12-02

Монголын төрийн бус байгууллагуудын форумын төлөөлөгчид Хүний эрхийн үндэсний комиссын шинэ томилогдсон дарга Ж.Бямбадоржтой 2010 оны 12-р сарын 01-ний өдөр уулзлаа. Уулзалтанд ННФ-ын засаглалын хөтөлбөрийн менежер П.Бадамрагчаа, “Глоб Интернэшнл” ТББ-ын хөтөлбөрийн захирал Ч.Мөнхзул, “Хүний эрх хөгжил төв”-ийн тэргүүн Г.Уранцоож, “Хил хязгааргүй алхам” ТББ-ын тэргүүн Н.Баярсайхан, “Оюу толгой  хяналт” ТББ –ын тэргүүн Д.Сүхгэрэл, “Хүний аюулгүй байдлын судалгааны төв”-ийн менежер Ж. Батзаяа, Иргэдэд Туслах Хүний Эрхийн Төвийн тэргүүн  С.Дондов,  LGBT төвийн нөлөөллийн хөтөлбөрийн менежер Ц.Отгонбаатар, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн “Айвуун” ТББ-ын тэргүүн  Я.Авирмэд, "Иргэдийн Алъяанс төв"-ийн тэргүүн Ж.Занаа, хуульч Б.Бэхбат  нар оролцов. Төрийн бус байгууллагын төлөөлөгчид 2010 оны 11-р сарын 2-ны  өдөр НҮБ-ийн Хүний эрхийн зөвлөлийн хуралдаанаар  Монгол улсын хүний эрхийн төлөв байдлыг анх удаа хэлэлцсэн тухай, явуулсан илтгэлүүд, НҮБ-ын ХЭЗ-өөс Монголын засгийн газарт өгсөн зөвлөмжүүдийн талаар мэдээлэл өгч, цаашид ХЭҮК-той хамтран ажиллах хүсэл, төлөвлөгөөтэй байгаагаа танилцууллаа. ХЭҮК-ийн шинэ дарга Д.Бямбадорж төрийн бус байгууллагуудтай “харилцан ойлголцож, бие биенээ дэмжиж” ажиллана гэдгээ илэрхийлж ХЭҮК болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааны талаар энэ сарын 08-ны өдөр тусгайлан уулзахаар урив. "Глоб Интернэшнл" ТББ ХЭҮК-ийг сэтгүүлчидтэй нягт хамтран ажиллаж, хүний эрхийн чиглэлээр мэргэших, уран бүтээлээ туурвих сонирхолтой  сэтгүүлчдийг дэмжиж ажиллахыг уриаллаа. Б.Насанжаргал

Shuud.mn
Сонин хачин
Byambadorj 2 uur ovogtoi bicheed baih yum zuv bicheechee.
2011-11-09