Баянхонгор аймаг нийслэлтэй хатуу хучилттай замаар холбогдлоо
2013-08-28

Шинэчлэлийн Засгийн газар энэ онд зургаан аймгийн төвийг нийслэл хоттой хатуу хучилттай автозамаар холбох зорилт тавьсан. Энэхүү зорилтын анхных нь болох Арвайхээр-Баянхонгор чиглэлийн 108.3 км замын нээлтийн арга хэмжээ Баянхонгор аймгийн Өлзийт сумын нутагт болж Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Зам, тээврийн сайд А.Гансүх болон нутгийн иргэд оролцлоо.

н

45,5 тэрбум төгрөгийн өртөгтэй энэ замын ажил өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сард эхэлсэн бөгөөд энэ өдөр хүлээлгэн өгч байгаа аж. “Нейшнл девелопер”, “Шинжиан Бейшн зам гүүрийн барилга” ХХК-ийн хамт олон замын ажлыг хийж гүйцэтгэсэн гэнэ.

а

Энэхүү зам нь Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий аймгийг хатуу хучилттай автозамаар холбох ажлын эхлэл бөгөөд далан сувгийн ажил хийгдэж байгаа. Ирэх онд Говь-Алтай аймаг нийслэл хоттой авто замаар холбогдох аж.

н

Энэ үеэр ерөнхий сайд Н.Алтанхуяг “Энэ есдүгээр сарын 5-нд Дорноговийн замыг хүлээж авна. Энэчлэн энэ ондоо багтаж 6 аймаг хатуу хучилттай замаар холбогдоно” хэмээн онцолсон байна. Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн Баянхонгор аймаг дахь томилолт үргэлжилж байна.

х

П.Наран

Shuud.mn
Сонин хачин
hongor nutag:
Ene zam ih ogtsom ergelttei 90 gradus bvr ih uruu gazar bolohgvi ee.ene zamiig taviad olon saihan zaluus orchlongiin munkh busiig vzlee.zamiin hajuu dahi guu jalgaa evgvi gazar ni bitgii uhaach ee guiy.betonon nooloi niigeed chigeeree garaad hurdaa saaruulaad amid vldegle dee tsoohon mongolchuud.end tend yvahdaa yum vzej haraach ee tomchuudaa.nvd ni tag uu.setgel alguu.
2013-08-28
Zochin:
Saihan zam tavij ogson zamchiddaa bayrlalaa.
2013-08-28
зочин:
үнэхээр сайхан зам болсон байна лээ, саяхан яваад ирсэн, урьд нь яаж явж байсан болоо гэсэн бодол тээж ирсэн дээ, гэвч бас нэг зүйл байна аа, Өвөрхангай аймгийн Шартын даваанаас цааш замыг хурдхан янзлаа ч дээ, хэцүү, сайхан сэтгэл минь унтрах дөхсөн шүү, ерөнхий сайд аа.
2013-08-28
zochin:
yum hiijel bn sh de. Umnuh zasgiin gazar er ni neg aimagch holboson yum uu. Yum hiij bgaa negnee zugeer bailgaj uzeerei MAN An-haa
2013-08-28
zochin:
sain bna. zavxan aimagin zamig xolbox xeregtei tegexgui bol zam gej tam bolsn bna lee
2013-08-28
НУТАГ МИНЬ:
БОЛЖ ДЭЭ
2013-08-28
bolj:
dee
2013-08-28