МАН-аас 20 сая төгрөгийн шагналын сантай уралдаан зарлав
2013-08-28

Эрх баригч намын байр сууринаас сөрөг хүчний байр сууринд шилжсэн МАН-ын зүгээс өнөөгийн эрх баригчдын явуулж буй улс төр, эдийн засгийн алдаатай бодлогын сөрөг үр дагавар жил гаруйхан хугацаанд илэрч, эдийн засгийн байдал хүндэрлээ. Сөрөг хүчин болсон гээд эрх баригчдын муу талыг зүгээр хараад суулгүй бодитой бодлого, мөрийн хөтөлбөр дэвшүүлж өрсөлдөх гэж тэд үзсэн гэнэ.

Тиймээс ирэх аравдугаар сарын 27-нд болох XXVII Их хурлаараа Монгол Улсын нийгэм, эдийн засаг, хөгжлийн стратегийн талаар хэлэлцэж, хөгжил дэвшлийн талаарх байр сууриа тодорхойлох аж. Тиймээс үүнтэй холбоотойгоор залуу эрдэмтэн судлаачдын дунд “Монгол Улсын хөгжлийн загвар сэдэвт шинжлэх ухааны үндэслэл тооцоотой, судалгаанд суурилсан эрдэм шинжилгээний шилдэг бүтээл шалгаруулах уралдааныг энэ сарын 25-ны өдрөөс аравдугаар сарын 01-ний өдөр хүртэл нээлттэй зарлаж байгаа юм байна.

Уралдаанд ирүүлэх бүтээл нь Монгол Улсын хөгжлийн өнгөрсөн болон өнөөгийн бодлогын талаар дүгнэлт өгөх ирээдүйн богино ба дунд /4-8 жил/ хугацааны хөгжлийн хэтийн төлөвийн талаар бодит таамаглал дэвшүүлэх, учирч болох сорилт, бэрхшээлүүдийг хэрхэн даван гарах талаар судалгаа, шинжилгээнд тулгуурлан гаргасан санал, асуудал дэвшүүлсэн байх шаардлагатай бөгөөд 20 сая төгрөгийн шагналын сантай аж.

Сэдвийн хувьд нэлээн өргөн хүрээтэй бөгөөд эдийн засгийн зохистой бүтэц, олон тулгуурт бодлого, байгалийн баялагийн ашиглалт, хуваарилалтыг бодлоготой, шударга болгох, мэдлэгт суурилсан, байгальд ээлтэй эдийн засгийг хөгжүүлэх бодлого, эдийн засаг дахь төрийн зохицуулалтыг оновчтой болгож, бизнесийн орчныг тааламжтай болгох, гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах бодлогын талаар судлаач, сонирхогч хэн бүхэн МАН-аас зарласан уралдаанд өөрийн дуу хоолойгоо нэмэрлэх, тусгах боломжтой юм байна.

Түүнчлэн Монгол улсын нийгмийн бодлогын хөгжилийн хүрээнд ядуу өрхийн бодит орлогыг нэмэгдүүлэх арга зам, нийгмийн дундаж давхаргыг өргөжүүлэх бодлого, эрүүл мэндийн үйлчилгээг хүртээмжтэй, чанартай болгох асуудал, боловсролын тогтолцоог оновчтой болгож, чанарыг дээшлүүлэх асуудал багтсан бол байгальд ээлтэй уул уурхайн бодлого, байгалийг нөхөн сэргээх, эко системийн тэнцвэрт байдлыг хадгалах бодлогын хүрээнд иргэн, аж ахуй нэгжийг оролцоог хангах бодлогыг ч чухалчлан авч үзэхээ МАН-ынхан илэрхийллээ.

.

Уралдаанд ирүүлэх бүтээл нь Монгол Улсын хөгжлийн өнгөрсөн болон өнөөгийн бодлогын талаар дүгнэлт өгөх ирээдүйн богино ба дунд /4-8 жил/ хугацааны хөгжлийн хэтийн төлөвийн талаар бодит таамаглал дэвшүүлэх, учирч болох сорилт, бэрхшээлүүдийг хэрхэн даван гарах талаар судалгаа, шинжилгээнд тулгуурлан гаргасан санал, асуудал дэвшүүлэх зэрэг Монгол улсыг урт, дунд, богино хугацаанд харилцан уялдаатай,тогтвортой,тодорхой бодлоготойгоор хөгжүүлэх “Монголын хөгжлийн загвар”-т санаа болохуйц бүтээл байх бөгөөд дараах сэдвүүдийн хүрээнд бичигдсэн байвал зохино.Үүнд:
  • Монгол улсын эдийн засгийн хөгжил, чиг хандлага.
▪     Эдийн засгийн зохистой бүтэц, олон тулгуурт бодлого ▪     Байгалийн баялагийн ашиглалт, хуваарилалтыг бодлоготой, шударга болгох ▪     Мэдлэгт суурилсан, байгальд ээлтэй эдийн засгийг хөгжүүлэх бодлого ▪     Монгол улсын хэмжээнд үйлдвэржилтийг төлөвлөх нь ▪     Импортыг орлуулах боломж  бий болгох дунд хугацааны бодлого ▪     Эдийн засаг дахь уламжлал ба шинэчлэлийн бодлого ▪     Төвлөрлийг сааруулах, бүс нутгийн хөгжил, хот төлөвлөлтийн бодлого ▪     Үндэсний уламжлалт эдийн засгийг хөгжүүлэх бодлого ▪     Эдийн засаг дахь төрийн зохицуулалтыг оновчтой болгож, бизнесийн орчныг тааламжтай болгох, гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах бодлого  
  • Монгол улсын нийгмийн бодлогын хөгжил.
▪     Иргэн бүр ажилтай орлоготой, сэтгэл амгалан, тэгш дүүрэн амьдрах боломж ▪     Ядуу өрхийн бодит орлогыг нэмэгдүүлэх арга зам, нийгмийн дундаж давхаргыг өргөжүүлэх бодлого ▪     Иргэдийг хямд, тохилог орон сууцаар хангах бодлого ▪     Эрүүл мэндийн үйлчилгээг хүртээмжтэй, чанартай болгох асуудал ▪     Боловсролын тогтолцоог оновчтой болгож, чанарыг дээшлүүлэх ▪     Халамжийн бодлогыг оновчтой болгох бодлого ▪     Хүн амын өсөлтийг хангах бодлого  
  • Монгол улсын байгаль орчны хөгжлийн бодлого.
 
  • Байгальд ээлтэй уул уурхайн бодлого
  • Байгалийг нөхөн сэргээх, эко системийн тэнцвэрт байдлыг хадгалах бодлого
  • Байгалийг хамгаалах, нөхөн сэргээх ажилд иргэн, аж ахуй нэгжийг оролцоог хангах бодлого
   
  • Монгол улсын засаглал,  төрийн байгууллын шинэчлэлийн бодлого.
▪     Төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх тогтолцоог бий болгох ▪     Эрх барих дээд байгууллагуудын эрх мэдэл хуваарилалтын тогтолцоог оновчтой болгох ▪     Төрийн албан хаагчдын тогтвортой ажиллах боломж нөхцлийг бий болгох бодлого ▪     Улс төрийн намуудыг хөгжлүүлэх зөв бодлого ба улс төрийн зөвшилцлийн хангах нь ▪     Иргэдийн улс төрийн эрх, оролцоог хангах бодлого ▪     Нутгийн өөрөө удирдах байгууллага, төрийн захиргааны байгууллагын харилцааны шинэчлэлийн бодлого ▪     Авилгагүй нийгмийг цогцлоож, ил тод, шударга засаглалыг бэхжүүлэх бодлого ▪     Хуулийн засаглалыг тогтоох, хэрэгжүүлэх бодлого ▪     Үндэсний аюулгүй байдлын бодлого Бүтээлд тавигдах шаардлага Бүтээл нь эрдэм шинжилгээ, судалгааны ажлын стандартад нийцсэн, үнэн зөв, бодит тоо баримт, мэдээ мэдээлэлд тулгуурласан, мэдээллийн эх сурвалжийг тодорхой заасан, хэл найруулгын өндөр түвшинд бичигдсэн байх шаардлагатай. Эрдэм шинжилгээний бүтээл нь “аrial” фонтоор, 12 үсгийн өндөртэйгээр, single буюу дан мөр хоорондын хэмжээтэй, А4 хэмжээний 30-50 нүүр хуудаст багтсан байна. Бүтээлийг бичмэл эхээр ирүүлэх бөгөөд эхийг файлаар авна. Эрдэм шинжилгээний бүтээл урьд өмнө нийтлэгдэж байгаагүй байна. Уралдааныг дүгнэх Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдтэй МАН-ын Их хурлын Хөгжлийн стратеги боловсруулах Ажлын хэсэг танилцаж, шилдэг 5 бүтээлийг 2013 оны 10 дугаар сарын 15-ны дотор шалгаруулан байр эзлүүлж, дараах шагналыг олгоно. Үүнд: 1-р байр          1 бүтээл         10 сая төгрөг 2-р байр        1 бүтээл       5 сая төгрөг 3-р байр        1 бүтээл       3 сая төгрөг 4-р байр        1 бүтээл       1 сая төгрөг 5-р байр        1 бүтээл       500 мянган төгрөг Уралдаанд оролцогчид бүтээлээ Тусгаар тогтнолын ордны 401 тоотод 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор эх хувиар болон и-мэйлээр ирүүлнэ үү.   Жич: Уралдаанд шалгарсан бүтээлүүд  нь МАН-ын өмчлөлд шилжинэ.   Хаяг:Тусгаар тогтнолын ордон. Нийгмийн Ардчиллын Хүрээлэн. 401 тоот Утас:   88914408, 99818625, 77444183 Емайл: amur_badmaa@yahoo.com uurtsaih_0907@yahoo.com

П.Наран

Shuud.mn
Сонин хачин
zochin:
buhel buten ulsiig hogjuuleh shinjileh uhaanii undesleltei hotolbor 30-50 huudasand bagtah yamar ch bolomjgui shuu de MAN-aan
2013-08-29
Зочин:
Ан ынхан чамтай хэдээр бичуулдэг вэ
2013-08-29
qwertyui:
ОЛОН ТООНЫ ЛИЦЕНЗ ЭЗЭМШДЭГЭЭРЭЭ ТЭРГ v vЛДЭГ МОНЭНКО КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН ОДОО КОММОНМАКС КОМПАНИЙ ЗАХИРАЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ӨВӨР МОНГОЛ, ХЯТАДУУДЫН ГАР ХӨЛ БОЛСОН, ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН, ХУЛГАЙЧИЙГ ШАЛГАЖ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШДЭГ ЛИЦЕНЗ v vДИЙГ ХУРААХ ХЭРЭГТЭЙ. ОРГОН ЗАЙЛДАГ АВЬЯАСТАЙ ГАР ДАА.
2013-08-28
zochin:
MAN-ii komunistuud mulguunuud l 20 terbum dollariin tosliig 15 myagan dollaraar hudaldaj avna gej MAN-gartana daa ha ha!!
2013-08-28
зөвлөмж:
Дээрхи бүлэг асуудлыг цогцоор нь багтаасан нийтлэл байх боломжгүй. Харин сэдэв сэдвээр нь тусад нь байвал бичсэн хүмүүст ч амар, бичүүлсэн та нарт ч амар байхсан та бүхэн уг нь урьдчилан хөтөлбөр гаргачихаад нийгэмд тулгадаг байсан сан. Тэр бодлого гаргадаг хүмүүс чинь туслахаа болио юу
2013-08-28
одон:
улс орныг хөгжүүлэх бодлого боловсруулна гэдэг чинь уралдаанаар гаргачихдаг өгүүллэг шүлгийн тэмцээн биш баймаар даа. Олон л сайхан бодол санал байх юм Хэзээ хүмүүсмйн саналыг ажил болгож байлаа даа. МАН-ны найзууд минь
2013-08-28
nobsh:
taltsuulah ulamjlalt arga ajillagaa turshlaga
2013-08-28
АЛУУРЧИН МАН:
НОЁ Д БАЙХ ДАА ХИЙГЭЭГҮЙ БАЙЖ НОХО Д БОЛЧИХОО Д ХИЙХЮМ ГЭНЭЭ +ЗАЙЛЦГАА МУУСАЙН АЛУУРЧИ ДАА,СӨНӨ ДАЛ Д ОР
2013-08-28
Guest:
Tsuunh bolhooroo l erdemten merged mini zaluus mini geel shaagaad eheldeg hogiin gulugnuud
2013-08-28
Hjkol:
Idej uuhaas oor chadah ymgui nohduud.dandaa hunii Sanaa hulgailj ym Hiih gen.dampuurzan nam.kkkk
2013-08-28
Zochin:
MAN-gasuud hunii niigmiig buzarlaj harluulhaas tsaahgui ee. Tolgoidoo baigaa luivarchid S.Bayr S.Batbold Nyamdor Hurelsuh luivarchidaa shorond hiij chadahgui baigaa haranhui gazart yamar ch eruul tolgoi itgehgui ee 21-r zuun eheltsen bugd eruul uhaaniig l husch baina.
2013-08-28
bibi:
MAN uursduu setgeh tun durgui ulsuud. Chaddaggui yum shig baigaaiin.
2013-08-28
Zochin:
Yun hyamdhan shagnaliin santai yum be, hunii tolgoig unegui ashiglaj sursan nam
2013-08-28