Маргаашнаас шинэ дүрэмт хувцас худалдаанд гарна
2013-08-28

Нийслэлийн хэмжээнд маргаашнаас эхлээд гурав хоногийн хугацаанд 16 газар нэгдүгээр ангийн хүүхдүүдийн шинэ загварын дүрэмт хувцасыг худалдаална. Харин орон нутагт аймгийн төв дээр болон сумдаар дамжуулан дүрэмт хувцасыг тараах аж. Энэ талаар өнөөдөр БШУЯ, ҮХААЯ-аас мэдээлэл хийсэн юм.

.

Одоогоор 24106 ширхэг дүрэмт хувцасыг оёж, хүүхдүүдийн гарт очиход бэлэн болгожээ. Энэ нь нэгдүгээр ангид элсч байгаа хүүхдүүдийн 60 гаруй хувийг хангах бөгөөд үүн дээр нэмээд зарим сургууль, эцэг, эхчүүдээс ирсэн нэгдүгээр ангийн сурагчдын дүрэмт хувцасны захиалгыг авч, гүйцэтгэж байгаа аж. Харин хэт өндөр, махлаг хүүхдүүдийн хувцасны хэмжээг есдүгээр сарын 20-ноос хойш сургуулиуд дээр нь очиж авахыг ҮХААЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Баярмаа хэлж байв. Мөн эцэг, эхчүүдийн ажлыг хялбарчлах үүднээс ХААН банкаар дамжуулан сурагчийн дүрэмт хувцасны төлбөрөө төлөх боломжийг бүрдүүлжээ. Эцэг, эхчүүд тус банкны аль ч салбараар хүүхдийнхээ дүрэмт хувцасны мөнгийг төлөх боломжтой бөгөөд ингэхдээ сонгосон хувцасныхаа кодыг зөв дугуйлах ёстой аж.

.

Д.Эрдэнэчимэг: Заасан хугацаанд авч амжаагүй бол үйлдвэрүүдийн борлуулах цэгээс авна

.

Ингээд маргаашнаас эхлэн худалдах дүрэмт хувцастай холбоотойгоор БШУЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Эрдэнэчимэгээс зарим зүйлийг тодрууллаа.

.

-Эцэг, эхчүүд дүрэмт хувцас авахдаа юу анхаарах вэ?

-Дүрэмт хувцас авахаар ирэхдээ заавал хүүхдээ дагуулж ирэх хэрэгтэй. Мөн хүүхдийнхээ регистрийн дугаар, ангийх нь бүлгийн нэрийг мэдэж ирэх хэрэгтэй.

.

-Сурагчдыг дүрэмт хувцасаар хангах хуваарийн талаар тодруулаач?

-Хувцас нийлүүлэх хуваарийн хувьд энэ сарын 29-31-ний хооронд нийслэлийн сургуулиудын нэгдүгээр ангийн захиалга өгсөн хүүхдүүдийн хувцасыг нийлүүлнэ. Нэмэлтээр шинэ загварын дүрэмт хувцас өмсөх хүсэлтэй олон сургууль, эцэг, эхчүүд бидэнд хандаж байна. Энэ хүсэлтийг бид 9 дүгээр сарын 1-нээс өмнө биелүүлэхээр ажиллаж байгаа. Ирэх сарын 10-ны дотор хөдөө орон нутгийн нэгдүгээр ангийн сурагчдыг дүрэмт хувцасаар хангана. Харин ирэх сарын 15-ны дотор Улаанбаатар хотын 2,3 дугаар ангийн хүүхдүүд дүрэмт хувцастай болно. Ингээд ирэх сарын сүүлч гэхэд Улаанбаатар хотын бага болон дунд ангийн сурагчдыг бүрэн дүрэмт хувцасаар хангах болно.

Хамгийн цаад талдаа гэхэд 11 сарын 15 гэхэд ахлах ангийн сурагчдын дүрэмт хувцасыг бүрэн хэмжээгээр нийлүүлэхээ ҮХААЯ-тай тохироод ажиллаж байна.

.

-Заасан хугацаанд дүрэмт хувцасаа авч амжаагүй хүүхдүүд өөр ямар газраас очиж авах боломжтой вэ?

-16 цэг дээр сургуулиуд заасан хугацаандаа ирж дүрэмт хувцасаа авна. Харин дүрэмт хувцасаа авч амжаагүй хүүхдүүдийн үйлдвэрүүдийн борлуулах цэг дээрээс очиж авах боломжтой.

.

-Энэ жил шинэ загварын дүрэмт хувцас авах эсэх нь тухайн хүний сонголт гэсэн. Гэтэл зарим сургуулиуд заавал шинэ дүрэмт хувцас өмсөх шаардлагыг хүүхдүүддээ тулгаж байна. Энэ ямар учиртай юм бэ?

-Энэ жилийн хувьд бусад үйлдвэрлэгчдийн дүрэмт хувцасыг худалдаж авахыг БШУЯ-наас зөвшөөрсөн байгаа. Өөрөөр хэлбэл өөрийн өмсч буй дүрэмт хувцасыг үргэлжүүлэх өмсөх боломжийг олгосон. Гэхдээ сургуулиараа жигдрэх эсэх асуудлыг сургуулийн захиргаа болон эцэг, эхийн зөвлөл хамтран хэлэлцээд шийдэх эрх нь өөрсдөд нь байгаа.

А.Энхжаргал

Shuud.mn
Сонин хачин
жлуйа:
цаас юуун үнэтэй байгаан ЭМЗЭГ давхаргийн новш нарт л үнэтэй биз ёооооё юмыг битгий ингэж хүндээр авч байлдаа
2013-10-22
mana:
xuuxedeeree bijnes xiisen aymar muuxai xumuus be ayduu ard tumnee bodooch
2013-08-29
deegii:
arai unetei bna
2013-08-29
сэтгэгдэл:
за арайч дэнднээ ийм үнэтэй гэж хэлээгүйш дээ 41000 гээд солиороод байсан биз дэ алтанхуяг гуай
2013-08-29
khjkhjkh:
lalaruudaa une iig ni bicheechee
2013-08-29
eej ni:
hamgiin teneg zasgiin gazar bol ene cagt bna denduu archaagui humuus ym daa hunee boddoo
2013-08-29
eh hun:
Denduu teneg yavdal bolj bn. 1/ uniin huvid umnuhuusuu denduu unetei 2/ nemelt huvtsas ni jinhene bayan hoosnii yalgaa garah nuhtsul bolj bn, nemeltiig avaagui huuhduud uruvdultei haragdah bh da 3/ bank/100 tugrugnii shimtgel, ocher, tsagiin nariin huvaariin daguu geh zergeer ene yag l kartiin baraanii ue yumuu daa iim tuvugtei argaar unetei huvtsas hudaldaj avah hereggui biz de
2013-08-29
yaduu ard:
hvvhdiiin mungu ugch bn gej huurad butsaagad aimaar luivarchin shig avah uy da adgiin shaaruuud ard tvmneer togloh uymaa nugu temtsdeg gudamjnii huligaanuud turiin deer gartsan aaaaaaiiiiin bvgdeeereee temtsie esergvvvtsie
2013-08-28
Navchaa:
Энэ тор засаг арай дэндэж бна.формноос оор хийх ажил алга уу?Ер.сайд нь хуртэл форм л яриад бдаг.тэгээд чанар гэж авах юмгуй юм бна лээ.энэ АН тор барьж чадахгуй нь ээ ,огцор!!!
2013-08-28
tsogoo:
avch chadahgui bol mal deer garga
2013-08-28
mmmm:
arai dendej bna
2013-08-28
Hhhh:
Ymr sonin yum hiideg yum be Neg musun hiij bga yum bol bugdin neg dor zarna l bizde urd ni tsagan tsamt umd hurem umsuul boldog bsan bas yun nemelt ntr we tgd bolomjgui humuus ni teriig chin awj chadq murtlu huuhdude busdas dutahguin tuld zarim ni awj ugnu enni chin tsaan buun stress uur buhimdal bga shd iluu dutuu yum hj bhin orond zgr l hurem umdig ni hisen bol odoo barag ahlah anginh ni huwtsas garj bga shd urd ni zgr bolool bsan yumiig terteu tergu suurguuli ni tsanas ni jigdrulel ugdug shd
2013-08-28
IIIIIII:
NAAD GAITAI AJILIIG CHIN OEX GEJ XEDEN OEDOLCHID XEDEN SHONO ODORGVI NOIR XOOLGVI YVJ BNA GEJ BODOJ BNA ERTXEN SHIIDEED OGOXGVI TSAGIIG HI TULGAAD DEEREES HI MASH BAGA VNEER OEULJ BNA XVND SURTAL GARGAJ SUUSAAR BAIGAAD IIM YM BOLJ BNA BAS YUN BANKAAR DAMJUULJ AVAX VE TENEG YM BVR XVNDRVVLJ BAIX YM MONGOO BARIAD OCHIOD AVCH BOLOXGVI YM UU BAS TENEG
2013-08-28
за за:
энэ хүснэгтээс харвал даавуун өмд гэхэд л 25000 болж байх юм. бүүр бага ангийн хүүхдэд шүү дээ. за тэгээд баячууд нь бүх хослолыг нь авна. нөгөө хооснууд нь өмд хүрмийг нь арай ядан авна. ингээд л баян хоосны ялгаа гараад ирэх нь энэ дээ. зүгээр энэ засгийн газрын бизнес л гэж хэлээс өөр арга алга даа. чанар гэж юмыг нь харж байж л дараагийн шүүмжээ хэлэхээс дээ. энэ төслийг шахааны бизнес гэж хэлж бүрэн болно. учир нь зах зээлийн үнээс хамаагүй давчихсан үнэ байна шүү дээ.
2013-08-28
Зочин:
Хэн нэгэн этгээдэд мөнгө хэрэгтэй бол 500000 хүүхдийн формыг ч үнэгүй өгч чадна. Тэр чанар манар , үндэсний үйлдвэрүүд дампуурах хамаагүй шүү дээ.
2013-08-28
BIii:
ene arai dendee ug ni duremt huvtsasiig ulsaas unegui uguh yostoi shde pizdakuud
2013-08-28
Зочин:
Засаг төрдөө баярлалаа Жижиг дунд үйлдвэрлэлээ дэмжиж хэдэн тэрбум төгрөгийн урьдчилгааг банкгүйгээр өгөөд,өдөр шөнөгүй биднийгээ хамгаалаад, Тв гээр үнэгүй бидний барааг сурталчилаад,тооцооны төвүүд нээж өгөөд ,мөнгө шилжүүлэх маягтыг нь хүртэл хэвлүүлж өгөөд, ,төрийн 2,3 яамдын хүчийг дайчлаад л, ажлаа амжилттай эхлүүлж дуусгах зааварчилгаа өгөөд л , Гурвалсан гэрээ байгуулуулаад л , данс нээж өгөөд л тооцоог нь бодох төслийн баг ажиллуулаад л ,үнийг ёстой гоё өсгөж өгөөд л биднийг аймаар баяжуулах гээд хичээж буйд туйлаас баярлаж байна аа Алтанхуяг ,Баттулга,Гантөмөр агаа нар аа Энэ эрчээ хэзээ ч бүү алдаарай агаануудаа.
2013-08-28
Зочин:
ЭЭ Багш минь Зөв зүгээр мөрөөрөө явж байсан бизнес рүү ТӨР-ийн нэр барьсан дарга авгайцуул 30 тэрбум төгрөг атгаад л дайраад ордог юм байна даа. Хэд нь форм болж хэд нь энэ авгайцуулын халаасанд ордийн бол доо. Энэ ч нэлээд олон хүн дээлээ нөмрөн өө.Хайран ч мөнгө хөрөнгө.
2013-08-28
Зочин:
Энэ Ц.Баярмаа гэгч авгай ажил амьдралаас тасархай юм ярих юм. Тарган махлаг хүүхдүүдийн хэмжээг сургуулиуд дээрээс нь авах юм гэнэ . Өнөөдөр энэ муу хэдэн үйлдвэрүүдэд чинь тийм боломж гарах болов уу. Тийм хүн хүч бий болов уу. Хэмжээ авах гэдгийг мэддэг авгай болов уу. Хэмжээ авдаг мэргэжилтнүүд хэд байгаа бол .
2013-08-28
íàéð:
íààäàì áîëîõã¿é íàéð áîëíî ãýäýã øèã îäîî Ẻí þì áîëíîî.Õàðæ ë áàéÿ.Àà ÿà ÿà ÿàæ àðä íü ãàðíàà.Ò¿¿õýí äýõ Õàìãèéí òýíýã ÇÃ-ààð òîäðîõ áàéõ ýíý çàñàã.
2013-08-28
жапу:
шинэчлэлийн зГ гэж ямар муухай хүмүүс вэ хүүхдээр бизнес хийгээд өөр ямар ч юм хийж чадахгүй
2013-08-28