“Бид бүгдийг чадна” үзэсгэлэн яармаг болно
2013-08-29

Манай нийгэмд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлт тийм ч сайнгүй байдаг. Үүнтэй холбогдуулан нийслэлийн Хөдөлмөрийн газраас дүүргүүдийн хөдөлмөрийн хэлтсүүд болон Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоод, төрийн бус байгууллагуудтай хамтран хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бүтээлийн “Бид бүгдийг чадна” үзэсгэлэн яармагийг жил бүр уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн билээ.

Энэ удаагийн үзэсгэлэн яармаг өнөөдөр 10.00-16.00 цагийн хооронд нийслэлийн Засаг захиргааны IV байр буюу бидний хэлж заншсанаар шилэн банкны гадна талбайд зохион байгуулах юм. Энэхүү үзэсгэлэн яармагт иргэд, аж ахуйн нэгжүүдийг өргөнөөр оролцохыг зохион байгуулагчид уриалж байна.

Б.Одон

Shuud.mn
Сонин хачин
Хаана болж баына
2019-01-05