Хүүхдүүдээ хүндэтгэнэ
2013-08-30

  Энэ жил есдүгээр сарын 1 ням гаригт тохиож байгаа. Энэ өдөр жолооч нар уламжлал ёсоор хүүхдүүдээ хүндэтгэх үүднээс  автомашиныхаа урд гэрлийг бүтэн өдрийн турш асааж, замын хөдөлгөөнд оролцохыг Замын цагдаагийн газар/ЗЦГ/-аас мэдэгдлээ. 9 дүгээр сарын 1,2-нд ЗЦГ-ынхан их, дээд болон ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн ойр орчимд бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж хөдөлгөөний аюулгүй байдлыг хангана.   Хичээл сургууль эхлэхээр бага насны хүүхдүүд зам тээврийн осолд өртөх нь ихэсдэг. Иймээс бага насны хүүхдийг заавал харгалзах хүнтэйгээр сургууль, цэцэрлэгт нь хүргэж өгөхийг ЗЦГ-ын Урьдчилан сэргийлэх чиглэлийн хэлтсийн ахлах байцаагч Л.Амаржаргал хэлж байв. Тэрээр мөн хүүхдүүдийнхээ хувцас болох цүнхэнд нь цацруулагч оёж өгөхийг эцэг, эхчүүдэд санууллаа. Энэ нь гэрэл муутай замаар хүүхдүүдийг гарахад хөдөлгөөний аюулгүй байдлыг нь хангаж өгдөг давуу талтай юм. Харин жолооч нарын хувьд сургууль, цэцэрлэгийн ойр орчимд хурдаа тааруулж явахыг ЗЦГ-аас анхааруулав.   Сүүлийн үед эцэг, эхчүүд хүүхдүүдээ машиндаа суулган авч явахдаа зориулалтын суудал ашигладаггүй, өвөр дээрээ суулгаж жолоо барих, суудлын бүс хийхгүй байх, хүүхдийнхээ толгой гарыг машиныхаа цонхоор ил гаргах гэх мэт хайхрамжгүй үйлдлээс үүдэн хүүхдүүд бэртэж гэмтэх нь ихэсчээ. Өдөрт дээд тал нь 10 орчим осол дээрх шалтгаанаас үүдэн гарч байгааг холбогдох албаныхан анхаарууллаа. А.Энхжаргал
Shuud.mn
Сонин хачин
zochin:
mgl bol huuhduudee hundeldeg gazar bish
2013-09-02