Хатагтай нар 200 хүүхдэд хичээлийн хэрэгсэл бэлэглэнэ
2013-08-30

Мөнгөн хонхны жингэсэн дуутай есөн сарын 1- ний өдөр эрдэм номдоо шамдан суралцахаар сурагчийн дүрэмт хувцсаа өмсөж, цүнхээ үүрсэн олон мянган сурагчид энэ өдөр сургууль руугаа яардаг. Харин хүүхэд бүр цүнх, хичээлийн хэрэгсэл, сурагчийн шинэ дүрэмт хувцсаа  бүрэн бэлтгэж хичээлдээ орж чадаж байгаа билүү? Өнөөдөр ийм боломж хүүхэд бүрт байхгүй байгаа. Тиймээс Олон улсын Хатагтай нарын нийгэмлэгээс хүүхэд бүрийн хүсэн хүлээдэг  энэ өдөр 200 хүүхдийг баярлуулахаар болжээ.

а

Монгол улсын төлөө хөрөнгө босгож эмзэг бүлгийн хүүхэд, эмэгтэйчүүдэд тусладаг тус байгууллагаас энэ удаа Улаанбаатар хотын захын хорооллын 65, 117, 29-р  сургуулийн хагас болон бүтэн өнчин 200 хүүхдэд цүнх болон хичээлийн хэрэгслийн дэмжлэг үзүүлэх юм байна. Хичээлийн хэрэгсэл, цүнх нь тусламж үнэхээр хэрэгтэй хүүхдүүдэд хүргэх ажлыг Монголын эмэгтэйчүүдийн сан хариуцан  зохион байгуулж байгаа аж. Уг ажлыг  ирэх есдүгээр сарын 2 нд доорхи хуваарийн дагуу зохион байгуулах юм байна.

ө

  1. Сонгино-Хайрхан дүүргийн 65-р сургууль дээр 11 цагт /60 хүүхдэд/
  2. Чингэлтэй дүүргийн 117-р сургууль дээр 13 цагт /60 хүүхдэд/
  3. Сүхбаатар дүүргийн 29-р сургууль дээр 15 цагт /80 хүүхдэд /

ө

П.Наран

Shuud.mn
Сонин хачин
одон:
Тэр муу өнчин хүүхдүүдийг олон хүний өмнө муугаар нь дуудах гэж байгаа юм шиг сүр бадруулаад яах вэ Зүгээр л нэг нэгээр нь дуудаад аваачаад өгчих. Манайд улсын их хурлын гишүүнээсээ эхлээд эмнэлэгт машин өглөө ч гэсэн нэг гишүүн эсвэл сайд эь сүртэй нь аргагүй гарч ирээд л түлхүүр өгөхий яана гээч Юм болгон ийм дүр зураг харагдах юм Энэ хөгжилтэй соёлтой орнуудын хүмүүсээс ичиич дарга нараа Ёс журамтай ухаалаг байгаач, одоо ийм үзэгдлийг чинь хүн мэддэг болчихоод шоолоод инээж байхад та нар дагаад би мундаг ажил хийлээ гээд инээж зогсохыг харахад өрөвдөлтэй.
2013-08-31
Zochin:
Hatagtai nariin niigemleg gedeg chini mongold suugaa olon ornii elchinguudiin ehneruud tsugladag niigemleg bizdee
2013-08-31
Харваа:
Хатагтай нар гээхээр зүгээр эмэгтэйчүүд гээч. Эсвэл майжийсан авгай нар ч гэдэг юм уу. Юун хатагтай, эсвэл дандаа ноёдын эхнэрүүд тэнд чиньв цуглачихсан юм уу?
2013-08-31
chrismann:
jstoi saihan medee unshlaa
2013-08-30