Олон улсын дугуйны уралдаан эхэлнэ
2013-08-31

Олон улсын  “Genco Mongolian Bike Challange 2013″ дугуйн уралдааны нээлт өнөөдөр болно. Энэхүү уралдаанд нийт 23 орны 120 гаруй дугуйчид оролцох бол Монголоос долоон тамирчин оролцох юм. Тэд долоо хоногийн хугацаанд нийт 850 км замыг туулах бөгөөд Цонжинболдог цогцолбороос гараагаа эхлэн  дугуйгаар уралдана.

Нийт зургаан зогсоолтой бөгөөд “Женко тур” компаний Эрдэнэ сум дахь XXIII зуун цогцолборт барианд орно.

Б.Одон
Shuud.mn
Сонин хачин