Усанд осолдсон иргэдийн цогцсыг хайж байна
2013-09-02

  Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар багийн харъяат иргэн А нь /37 настай, эмэгтэй/, Э /14 настай, эрэгтэй/ нар Хараа голын усанд осолдсон гэсэн дуудлагаар аймгийн Онцгой байдлын газрын  албан хаагчид ажиллаж, цогцсыг уснаас гаргаж аймгийн Цагдаагийн газарт хүлээлгэн өгчээ.   Мөн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 2, 9 дүгээр багийн нутаг Ховд голын усанд иргэн Н /22 настай, эрэгтэй/, Т нар /18 настай, эрэгтэй/ осолдсон байна. Аймгийн Онцгой байдлын хэлтсийн албан хаагчид иргэн Т-гийн цогцсыг уснаас гаргаж авсан бол иргэн Н-ийн цогцсыг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа юм байна. Түүнчлэн Сэлэнгэ аймгийн Хушаат сумын харъяат иргэн Б /51 настай, эрэгтэй/ Орхон голын усанд осолдсон байж болзошгүй гэсэн дуудлагаар аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид, эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байгаа.     Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин
abcd:
sda nuud yum aa gol bohirduulaad
2013-09-07
tseel:
харамсалтаи юм
2013-09-02