Түргэн тусламжийн автомашиныг гардуулан өглөө
2013-09-02

Эрүүл мэндийн сайдын 2013 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 310 дугаар тушаалаар Аймаг, сумдын эрүүл мэндийн байгууллагуудад хуваарилагдсан түргэн тусламжийн автомашинуудыг гардуулан өгөх үйл ажиллагаа өнөөдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд боллоо.

Монгол Улсын 2013 оны төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд “Түргэн тусламжийн автомашин”-ын парк шинэчлэлтэд 800,0 сая төгрөг батлагдсан. Энэ дагуу нийлүүлэгчийг сонгох тендерийг зохион байгуулж, гэрээний дагуу УАЗ-315122, УАЗ-22069 маркийн нийт 34 автомашиныг Баян-Өлгий, Ховд, Увс, Төв зэрэг аймгуудын нэгдсэн эмнэлэг болон 31 сум болон сум дундын эрүүл мэндийн төвүүдэд олгож байна.

Эрүүл мэндийн сайд Н.Удвал уг арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ, “Бид нэгдсэн эмнэлгийн алсын дуудлагын үйлчилгээ болон сум, багийн хүн амд эмнэлгийн тусламж, үйлчилгээг цаг алдалгүй хүргэх зарчмыг баримтлан автомашинуудыг хуваарилсан. Энэхүү автомашины парк шинэчлэлт нь 2013-2014 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах хугацаатай давхцаж буйгаараа онцлог болж байна. Аймаг, сумаас алслагдсан иргэд, малчдад цас зудтай, цаг агаар хүндэрсэн нөхцөлд эмч, мэргэжилтнүүд найдвартай унаагаар цаг алдалгүй эмнэлгийн тусламж үзүүлэх боломж бүрдэж байна” хэмээгээд түргэн тусламжийн автомашин хүлээн авч буй жолооч нартаа ажлын амжилт хүсч, Алтан шар зам нь өлзийтэй байхыг ерөөлөө.

Shuud.mn
Сонин хачин
Olloo:
Harin tiim..hichneen jil ard tumniig ingej doromjloh gesen yum boldoo...er ni yagaad salbar bolgon uuriin gesen ontslogt tohirson mashintai bj boldoggui...buh gazar l yambii 69 bj bh yum...esvel bas business uu?! Odoo bolildoo..
2013-09-02
иргэн:
Эмнэлгийн машин гэсэн чинь 69 байх юм аа... Ийм хатуу явдалтай тохь тухгүй машинаар өвчтэй хүн зөөдөг улс Монголоос өөр бдаг болов уу?
2013-09-02