Өчигдрийн байдлаар 24 автомашиныг ачжээ
2013-09-03

  Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор нэгдүгээр эгнээнд болон зөвшөөрөлгүй газар автомашинаа тавьсан тохиолдолд тусгай зориулалтын ачигч машинаар ачих тухай нийслэлийн Засаг даргын А/769 тоот захирамж гарсан. Захирамжийн хүрээнд 8 сарын 30-наас хойш тусгай зориулалтын 8 машинаар хөдөлгөөнд саад учруулж, зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд зогссон тээврийн хэрэгслийг тусгай зориулалтын автомашинаар зөөж шилжүүлэх, ачиж буулгах ажлыг Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс зохион байгуулж байгаа.   Өчигдөр буюу 9 сарын 02-ны өдөр 24 автомашиныг ачиж, зөөж, суудлын машинтай жолоочоос 60 мянган төгрөг, дунд оврын автомашинтай жолоочоос 70 мянган төгрөг, том оврын машинтай жолоочоос 80мянган төгрөгийн хураамжийг дансаар авчээ.   Жолооч нар нэгдүгээр эгнээнд болон зөвшөөрөлгүй газар автомашинаа тавьсанаас шалтгаалан замын түгжрэл тодорхой хэмжээнд нэмэгддэг. Тиймээс цаашид дүрмээ баримтлан замын хөдөлгөөнд оролцуулах, зөвшөөрөлтэй газар автомашинаа тавьж бусаддаа саад учруулахгүй байхад анхаарч нийслэлийн Засаг дарга дээрхи захирамжийг гаргасан. Харин Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс захирамжийг хэрэгжүүлэх явцад нэгдүгээр эгнээнд болон зөвшөөрөлгүй газар автомашинаа тавьсан жолооч нар багагүй бухимдаж, зөрчилдөөн үүсгэн хүндрэл учруулж байгаа талаар холбогдох албаныхан мэдээлж байна. Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин
donid:
zuv zuitei l ajil bna..harin avto zogsool baiguulahgui baij ard tumnee shulan muljuj baigaa hotiin meer bolon holbogdoh busad mahan tolgoituudiig bas torguul nogduulah heregtei bna..barilga baishin baar restoran bariad baij boldog zuvshuurul ugch bolood baidag hernee avto zogsool baiguulchihaj boldoggui yasan mahan tolgoitnuud ve/tolgoinoos ni garch baigaa ard tumnee irgedee hunee gesen hamgiin saihan shiidver ni barina, horino, torgono, buudna, nuraana, haana, boono,achna, buulgana, erkh hasna,evteihneer doromjilno..tednii tolgoinoos bosgono, buteene,baiguulna,hundelne,hairlana,irgedee demjine,huniig deedelne gesen gerel gegeetei sanaa shiidver hezeech garahgui bauhaa..garaagui baihaa..aa neg l sanaa garsan yum baina.. bas sainiig ni heleh heregtei baihaa.. ter ni troleibusiig tur zuur unegui yvuulh shivdee..nasaa nem..
2013-09-03
Зочин:
Саяхан Соёлын төв өргөөний ардаас энэ ачдаг нөхдүүд чааваас 9898 УН. дугаартай хар өнгийн шинэ LAND 200 Ачих гэж үнэн шийргэнэж байгаамаа. Хүмүүс тойроод хараад байдаг. Ачиж чаддаггүй . Илт 1-р Эгнээ хаагаад орхичихсон байдаг. Айгаад байгаамуу.Аль эсвэл дарга даамлаасаа зөвшөөрөл хүсэээд байгаамуу. Утсаараа л яриад байхийн чааваас.Тэгснээ орхичихоод ард нь байсан LAND 80 ийг аччих болтой юм.
2013-09-03