Иргэдийн төлөөлөгч Ц.Содхүү хууль зөрчжээ
2013-09-03

 

УИХ-ын гишүүн асан Ц.Шинэбаярын төрсөн дүү, Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Ц.Содхүү газрын зөвшөөрлөө аваагүй байж, газар эзэмшин үйл ажиллагаа эрхэлж, энэ нь иргэдийн ая тухтай амьдрах эрхийг зөрчиж байгаа аж. Тодруулбал, нийслэлийн Баянзүрх дүүргийн 11-р хороо, Хонхор тосгонд иргэн Ц.Содхүү 24342 ам метр газрыг 5 жилийн хугацаатай, амины орон сууцны зориулалтаар эзэмшинэ хэмээн мэдээллийн санд бүртгэгдсэн байна. Гэвч тэрбээр уг газрыг гэрээнд заасан зориулалтаар амины орон сууц барилгүй “Жидиконкрит” ХХК-аар бетон зуурмагийн үйлдвэрийн барилгын ажил гүйцэтгүүлж байгаа аж.

6

Энэ асуудлаар иргэдээс ирсэн гомдлын дагуу Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд даргын баталсан 02-20/221 тоот удирдамжийн дагуу шалгалт хийжээ. Шалгалтаар иргэн Ц.Содхүүд 2010 оны есдүгээр сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн Засаг даргын захирамжаар 11-р хороо, Хонхор тосгонд байх хувийн орон сууцны зориулалтаар эзэмшүүлсэн газрыг зориулалтын бусаар ашиглаж байгааг тогтоосон байна. Энэ үйлдэл нь “Газрын тухай”  хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1 дэх заалт гэрээнд заасан гэрээний дагуу уг газрыг эзэмших, ашиглах заалтыг зөрчиж байна. Мөн Нийслэлийн байгаль орчин, ногоон хөгжлийн газрын дарга Г.Болормаад хандан “Иргэн Ц.Содхүүгийн эзэмшил газарт  үйл ажиллагаа явуулж байгаа “Жидиконкрит” ХХК-ийн нэр дээр 2013 оны 8 дугаар сарын 16-ний өдрийн 2013/85 тоот дүгнэлт гаргахдаа тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй суурьшлын бүсэд үйл ажиллагаа явуулсан байсныг анхааралдаа авсангүй. “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай” хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь заалтыг зөрчин “Төсөл хэрэгжүүлэгч нь холбогдох эрх бүхий байгууллагаас баталгаажсан техник-эдийн засгийн үндэслэл, зураг төсөл, хэрэгжих нутаг дэвсгэрийн байгаль орчны өнөөгийн төлөв байдал, ерөнхий үнэлгээ хийлгэлгүй үйл ажиллагаа явуулж болно” гэсэн дүгнэлт гаргажээ. Тиймээс “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай” хуулийг зөрчиж гаргасан дээрх дүгнэлтийг хүчингүй болгож, харин хариуцлага алдсан албан тушаалтанд арга хэмжээ авахыг сануулсан албан бичиг илгээсэн байна. Түүнчлэн Ц.Содхүү уг газрыг хувийн орон сууцны зориулалтаар ашиглах ёстой атал бетон зуурмагийн үйлдвэрлэл эрхлэх гэж байгаа компанид газраа ашиглуулж байгаа нь хууль зөрчсөн асуудал болсон байна гэжээ.

6

Эдгээр баримтуудаас гадна Нийслэлийн байгаль орчин, ногоон хөгжлийн газрын дарга Г.Болормаагийн 2013 оны 8 дугаар сарын 16-ны өдөр гарын үсэг зурсан “Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээний дүгнэлт”-ийн хавсралтад дурьдсан баримт нь үгийн болон утгын алдаатай  байх аж.  Эдгээр асуудлаар Г.Болормаа даргаас тодруулахад “Үйл ажиллагаа явуулах газрын зөвшөөрөл бүхий гэрчилгээ аваагүй байхад байгаль орчны дүгнэлтийг манай байгууллагаас гаргуулсан байна. Энэ асуудлыг хариуцсан мэргэжилтэн түр эзгүй байсан юм. Орлож байсан хүн нь хариуцлага алдсан байна. Ажлын хариуцлага алдсан мэргэжилтэнд арга хэмжээ авна. Манай жинхэнэ мэргэжилтэн, тухайн үед ажиллаж дүгнэлт гаргасан мэргэжилтэн Б.Энхбат болон бусад хүмүүс газар дээр нь ажиллаж байгаа. Тэдний гаргах дүгнэлтийг үндэслэн цаашид үйл ажиллагааг нь үргэлжлүүлэх боломжтой эсэхийг шийдвэрлэх дүгнэлт гарна. Гэхдээ Байгаль орчны нарийвчилсан үнэлгээг манайхаас гаргахгүй, бид зөвхөн байгаль орчин, ойр орчмын оршин суугчдад нөлөөлөх эсэхийг ерөнхийд нь харж дүгнэнэ. Баримт бичиг дээр гарсан алдааны хувьд манай мэргэжилтнүүд боловсруулж, хэлтсийн дарга нар хянаж байж над дээр ирдэг. Өдөрт хэдэн зуун хуудас баримт ирдэг тул тэр болгоныг уншаад суух боломж олддоггүй. Бүх баримтыг уншиж байж гарын үсэг зурна гэвэл би өөр бусад ажлаа хийж чадахгүй болно  биз дээ” гэлээ.

6

Төрийн байгууллагаас гаргасан шийдвэрийг үл хүндэтгэн газар эзэмших гэрээгээ дур мэдэн өөрчилсөн Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Ц.Содхүү, Нийслэлийн байгаль орчин, ногоон хөгжлийн асуудлыг шийдэж, төрийн албандаа хариуцлагатай хандаж, гарын үсгээрээ баримтжуулдаг дарга ажилдаа  хариуцлагагүй хандсан гэдгийг баримтаар өгүүллээ.

7

Хамгийн гол нь Баянзүрх дүүргийн 11 хороо, Хонхор тосгонд иргэн Ц.Содхүүгийн эзэмшил хашааны зэргэлдээ хүүхдийн асрамжийн газар, айл өрх олноор байрладаг юм байна. Тиймээс төрийн байгууллагууд хяналт шалгалтаа сайжруулж, дүгнэлтээ үнэн зөв гарган хүүхэд багачуудын болон иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хамгаална гэдэгт итгэж байна.

7

Энэ хэрэг хэрхэн шийдэгдсэн талаар эргэн мэдээлэх болно.

7

П.Наран

Shuud.mn
Сонин хачин
kkkk:
tegeed daraagiin ezen ni boloh hun eniig bichuuleed baigaa yum uu haashaa yum odoo terniihee neriig helchih
2013-09-05
garwaa:
Xaxaxa sodhuu ooriigoo omoorch bicheed baigaa bololtoi chi zailaa manai duurgees Hodoonii hooson mantuu
2013-09-04
Оюунсувд:
Газар зарж хөлжиж сурсан нөхөр дүү нь улаан хацартын туслах байсан энэ нөхөрийг ухвал их зүйл гарна энэ бол зөвхөн эхлэл
2013-09-04
zahialgat:
ene hunii ner hunded haldah sonirhol hen negend bna daa teriig buunii nohoigooroo damjuulj mungugui yu ch hamaagui niitelj ashig oldog site r damjuulj bichsen bgaa n haragdaj bhiin yadaj sudalgaatai bicheesei
2013-09-03
bayar hyrgie:
honhort uildver barigdaj bgaa bol tend bas ajiliin bair bii boloh ym bn tend holoos ajilchin avch teeverleh zardal gargahgui oirhonoos ajilchin avna biz
2013-09-03
bi honhort ussun:
honhor chin hotiin zahiin horoolol bizdee harin ch hotiin zahiragchiin shiidver ulaanbaatar hotiin irgedee hundelj hotoos zaitai uildver baiguulj baigaad bayar hurgie neg n ch gesen ym buteej uildverlej baig l dee honhort tsetserleg bhgui bsaniig n altai ah tsetserlegtei bolgoj bna geed tv eer garch bsan sanagdaj bn ter yag honhoriinhoo tuvd gesen teheer ene bas honhor hothoniihoo tuvd n bnuu tiim bol aimaar eserguutseltei tulgarna blgui dee blokon hashaatai gehiig bodohod 3 davhar sunsteu nogoon baishingiin hajuud bgaa bhaa
2013-09-03
tttt:
hadam aawiinhaa abilagiin mongiig ugaaj baina oilgoj ydah zuil alga
2013-09-03
setgeldel:
huue hudlaa yum bichihee boliochee yugaa bicheed bdgiin unshsan chin shaal sonin hiih yumgui bdagiinmuu haashaa tegj l hiih yumgui yum bl kino uzeh yumuu nom unshij suu ok
2013-09-03
1234:
hudlaa niitleliin door hudalch comment bichigchid bas baihiimaa. Tumendemberel ahad iim hurgen baidagiig bi l medehgyim baina shuu lol
2013-09-03
kkkkk:
Huushee SETGUULCH guai bichij baigaa yumniihaa utga uchiriig oilgoj medej baigaa yum uu daa, zahialgaar yum bichij baigaa ch gesen bas undesleltei, setguulchiin es zuitei baival sainsan. Honhoriin tend yamar yumniih ni tsetserleg asramjiin gazar baihuu deee. Ehleed sudal, daraa ni bich za
2013-09-03
HAHA:
Bayaraa бичсэн нь: /202.131.226.98/ -Ene metchilen hun sanal bodloo ilerhiilj bhad buruu shaasan ter hun ni bichij bn gesen yum bichih yumda. Ugaasaa manaihan ikh ataarhuu muuhai humuus sh deee neg ni saikhan amidrahiin tuluu zutgej bhad busad buh araas tataj changaaj l negendee gai bolohiimaaa Tusalj demjij chadahgui yum bol am hamraa biluudehgui baival yasiin humuuseee
2013-09-03
DURAKA:
bataa бичсэн нь: /180.149.78.20/ Ene bataa geed bgaa mahan tolgoi hudal zuil bichheen bolioch!!! Jinhen medehgui yumaa bultersen bn daaa
2013-09-03
tsuuhun hdn mongolchuud shuu dee:
neg ni neg ym hiiheer l bugd ataarhah ym daa ingeh hereg bdiimuu er ni
2013-09-03
Bayaraa:
202.179.20.179-d Sodhuu chi uuruu bicheed, uuriiguu umguuluud bga yum uu
2013-09-03
TUMENDEMBERELIIN HURGEN,SHINEBAYARIIN DUU:
TUMENDEMBERELIIN HURGEN SHINEBAYARIIN DUU AVILGACH BAIHGUI UUR YU HIIH YUM. BADMAANYAMBUU AAVTAI BATERDENE MANLAI AVARGA, SURAAGUI DOKTOR, AJILLAJ UZEEGUI HUDULMERIIN BAATRIIN NEGENTEE HELSENCHLEN "UDAM SUDRAARAA" AVILGACH BAINA.
2013-09-03
зочин:
Эрх мэдэл жирийн иргэдийн эрүүл мэнд, аюулгүй амьдрахыг ингэж л зуйвчуулж, дээрэлхэж байна.
2013-09-03
Demberel:
Ene Sodkhuu-giin geed baigaa gazar manai gazriin zuun tald baidag yum. Tend tiim huuhdiin amralt bolon ail orhuud olnoor baidaggui ee. Baahan hooson gazar, blockon hashaanuud l bdag shdee. Harin ch naad zaluu chini tend zuurmagnii uildver barij, tog tataj, buteen baiguulalt hiij baigaa hunee bitgii nud uzuurlel dee. Bid tsoohuulee shuu dee. Minii MONGOL-chuudaa. Bid bie bienee sain talaas ni harj, yarij baitsgaaya l daa bugdeeree. Bugded ni ene odriin mend hurgie. Demberel.
2013-09-03
bataa:
sodhuugiin hadam aaw ni mongo idsen hergeer shalgagdaj baigaa Tumendemberel shuu dee
2013-09-03
Lolololo:
Lolololo hahaha bichgee unshij sudlahgui gariin useg zurdag yum bol zailuulaach naad malaaa
2013-09-03
zochin:
araich dee
2013-09-03
NARAND:
han uuliin 10-r horoond 10 gad BAT BEH remikonnii gazar ogson Ganhuayg odoo c hurtel huuli zorchsoor bn ene bas survaljlaad ogoorei NARAN
2013-09-03
Ganzorig:
ene nusak ter dornod ruugaa arilbal yaasiin be? eldev gazriin shunaltanguud ireed Ub-g byr ballaj duuslaa. uursduu turj usuugyi yum chini UB-d yaaj setgel gargax ve de. jalga dovnii setgelgeetei ard tymen dhy de
2013-09-03
iimerhuu humuus l nith-d suudag:
nith-d suugsad bugd l ashig honjoo haigchid gedgiin batalgaa ym daa
2013-09-03
Hachin yumaa:
Hachin yumaa. Ene medeeleld unen yum algaa, Ter gazart ni yun huuhdiin amramjiin gazar ve, yun ail ve, Tendchini ezgui gazar bdag yum za. Bichsen hun gazraa ochij uzsen yum uu. Unen medeelel tavij bail daa .
2013-09-03
mungu:
hun buhen ereh darahtai boloh sonirholtoi um bgaan bishuu. er hunii judagaa gej hachin um daa.ene hun suudaliin toloo l uhsen ch yahab bolsondogoo.
2013-09-03