Өмнөговь аймаг ноосны урамшуулалд хамрагдахгүй
2011-11-24

УИХ-ын 30 дугаар тогтоолоор үндэсний үйлдвэрт тушаасан хонь болон тэмээний  нэгдүгээр зэргийн ноосны килограмм тутамд 2000 төгрөгний урамшуулал олгохоор шийдвэр гаргасан бөгөөд үүнд Өмнөговь хамрагдахгүй юм байна. Учир нь бусад 20 аймаг урамшуулалд хамрагдах мэдээгээ ХХААХҮЯ-д ирүүлжээ. Харин Өмнөговь аймаг мэдээгээ ирүүлээгүй гэдгийг албаны хүн нь хэлж байлаа.

Энэхүү ажлын эхлэл болж Баян-Өлгий, Ховд, Увс, Орхон, Сэлэнгэ, Сүхбаатар, Дархан, Булган, Хэнтий, Дундговь, Архангай аймгийн 59 сумын 4805 өрхийн үндэсний үйлдвэрлэлд тушаасан 640,8 тонн ноосны урамшуулалд 1 тэрбум 281,7 сая төгрөгийг олгохоор тушаал гарсан аж. Урамшуулалыг тухайн малчны оршин суудаг сумын төрийн сангаар дамжуулан олгох бөгөөд ирэх онд бас үргэлжлэх юм байна.

Shuud.mn
Сонин хачин
Faviola Rovere:
Whats Taking location i'm new to this, I stumbled upon this I've identified It positively useful and it has helped me out loads. I'm hoping to contribute & aid different users like its helped me. Wonderful job.
2011-12-12
eh surwaljsite oruulaachee bitgii zvgeer hulgailj tawiad bai
2011-11-28