“Монгол наадам цогцолбор”-ын талаар хэлэлцлээ
2013-09-03

  Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ байгуулах тухай хэлэлцлээ. Нийслэлийн Засаг даргын 2013 оны 02 дугаар сарын 25–ны өдрийн А/121 дугаар захирамжийн дагуу Хүй долоон худагт “Монгол наадам цогцолбор”-ын хүрээнд автомашины зогсоол, худалдаа үйлчилгээний бүс, цахилгаан хангамж, гэрэлтүүлэг, контейнер нойл зэрэг бүтээн байгуулалтын ажлууд хийгдсэн. Гэвч эдгээр эд хөрөнгийг харж хамгаалах байгууллага байхгүйгээс өнөөдрийн байдлаар 8 ширхэг цахилгааны шит хулгайд алдагдсан, төв талбайд уралдааны машинаар шарвалт хийж зам талбайг сүйтгэж, явган хүний замаар эвдэрсэн байдалтай байна.   Тиймээс эдгээр бүтээн байгуулалтын ажлыг эзэнжүүлэх, арчлах, хамгаалах, дараагийн арга хэмжээнүүдэд ашиглалтын бэлэн байдлыг хангах үүднээс “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ–г байгуулах шаардлагатай байгаа.  “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ нь хүй долоон худагт бэлэн болсон нийтийн зориулалттай орон нутгийн өмчийг олон нийтийн арга хэмжээ, баяр наадам зохион байгуулж, талбай болон эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээг хариуцсан Орон нутгийн өмчит, төсөвт үйлдвэрийн газар байна.   Нийт 24 хүний бүтэц орон тоотой. Төрийн ёслол, Улсын баяр наадам, Тив улсын чанартай спортын болон сонирхогчдын тэмцээн, уралдаан, спортын төрөл бүрийн арга хэмжээ, Шоу болон цэнгээнт арга хэмжээ, Гадаад болон дотоод худалдаа, Нийтийн амралт, зугаалга, үйлчилгээ зэргийг зохион байгуулан ажиллана. Энэхүү байгууллага байгуулагдснаар жил бүр зөөвөрлөн байрлуулах сандал, бие засах газар, хогын сав гэх мэт эд хогшлын гэмтэл эвдрэл багасаж үргүй зардал буурна. Мөн  Цаашид хийгдэх төсөл, хөрөнгө оруулалтын ажлын байнгын хяналттай болж,  зарцуулагдах хөрөнгө, санхүүгийн үндэслэл, үр дүн сайжирна. Уг асуудлыг Тэргүүлэгчид хэлэлцээд “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ маргаашнаас байгуулахаар боллоо. Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин
иргэн:
Эхний ээлжинд наадмын талбай хэрэгтэй юу. Цэцэрлэг, ясль, сургууль, эмнэлэг хэрэгтэй юу. Өнөө төсвийн ил тод байдал, төсвийн хуваарилалт,зарцуулалтанд иргэд оролцоно, шууд ардчилал энэ тэр гэдэг ерөнхийлөгч яасан бэ. Одоо л оролцох хэрэгтэй биш үү.
2013-09-04