Хөрөнгө оруулагчид эргэлзэж байна
2013-09-03

Уул уурхайн ажил, ашигт малтмалын экспорт багассан энэ үед манай Засгийн газрын тодорхойгүй байдал нь гадаадын хөрөнгө оруулалтыг эрс бууруулаад байгаа. Энэ нөхцөл байдалд болж буйг “Invest Mongolia” чуулга уулзалтаар хөрөнгө оруулагчдын байр байдал, монголын талаас юу хүлээж байгаа, тэдэнд ямар эрх зүйн орчин, нөхцөл байдал хэрэгтэй байгаа зэрэг мэдээлэл тодорхой болох юм.

1

Гадаадын хөрөнгө оруулагчид Монголыг сонирхох сонирхол эрс багассан нь уулзалтад оролцогсдын тооноос харагдаж болохоор байв. Өнгөрсөн жилүүдэд “Invest Mongolia”-д 300 гаруй компанийн 500 гаруй хүн оролцсон байдаг. Энэ жил 60 гаруй илтгэгч, 250 гаруй төлөөлөгч оролцож байна. Зохион байгуулагчид “Монгол төгрөг доллартай харьцах ханш 1600 болсон нь гадаад хөрөнгө оруулагчид Монголоос хөрөнгөө татаж байгаагийн нэг илрэл юм. Засгийн газраас 2011 онд гадаад хөрөнгө оруулалтыг хязгаарлах арга хэмжээ авч байсан. Гэтэл гадаадын улс орнууд хөрөнгө оруулалт татахыг ихээр хичээж байна. Монголчууд өөрсдийгөө эргэн тойрныхоо улсуудтай харьцуулж гадаад хөрөнгө орууулалт үнэхээр хэрэгтэй юу гэдгийг бодох цаг нь болсон” гэж байлаа.

1

Чуулганд Уул уурхайн яам, Эдийн засгийн хөгжлийн яам болон бусад бизнесийн, төсвийн байгууллагын төлөөлөгчид оролцож уул уурхайн өнөөгийн нөхцөл байдлын талаар илтгэл тавьж байгаа юм. Чуулга уулзалтаар доорх арван сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлсэн.  Тодруулбал,

-“Оюутолгой” болон “Рио Тинто” хоорондын санхүүгийн төслийн үйл явц

-Нүүрсний салбар алдагдалтай байгаа энэ үед Тавантолгой компанийн нүүрс олборлолтын  тухай

-Хөрөнгө оруулалтын хууль болон хөрөнгө оруулалтын сангийн хуулийг хэлэлцэх, энэхүү хууль тогтоомж нь хөрөнгө оруулагчдад өгөөжтэй эсэх

-Монголын банкны систем болон Засгийн газар гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг эргүүлэн авч чадах эсэх

-Эдийн засгийн өсөлт болон гадаад хөрөнгө оруулалтын бууралт, төгрөгийн ханшийн сулралын чиг хандлагыг яавал зогсоох

-Ерөнхий сайдын Япон дахь айлчлал ямар утга санаа агуулж байгаа талаар

-Томоохон дэд бүтцийн төслийн үйл явц, ирээдүйн төлөвлөгөө

-8 хувийн зээлийн ачаар өсөж буй үл хөдлөх хөрөнгийн үнэ хэр удаан үргэлжлэх эсэх

-Татварын тухай багц хуулийн төсөл, түүний утга агуулга

-Экологид ээлтэй ногоон Монгол, цахим засаглал зэрэг удаан хүгацааны бодлогын тухай зэрэг сэдвүүд багтсан байгаа юм. Ц.Золзаяа

Shuud.mn
Сонин хачин
Bid mongolchuud:
Mongoliin maani gazriin baylag duusaxiin tsagt gadniixan orxiod l ywna. bid yutai uldex we? Uhaj sendiitssen gazar.aas oor ymgui l bolno. Daxiad iim niitlel bichred bgara. Bugdeeree gazar nutag ex ornoo hamgaaltsgAay
2013-09-17
Монголчууд:
Уул уурхайг хэт шүтэж газар нутгаа онгичуулж байснаас гадныхан зайвал таарна. Монголд алт ,зэс,нүүрсээ ухуулж гадныханд өгөөд хожсон юм алга хэдэн авилгалч улс төрчид баяжаад ард түмэн амьдрах газар,уух усгүй болж дууслаа. Боловсруулах үйлдвэр,үндэсний үйлдвэрээ хөгжүүлэх цаг болсныг дахин харуулж байна.
2013-09-04
Irgen:
Mongold uildwerelsen heregleenii bolon, manaihan hangachih bolomjitoi buh baraag hudaldan awch baih huuliin tosol batlahgui bol hytaduudad buh ediin zasgiinhaa chuhal bolomjuudaa aldaad duuslaa taminee ...
2013-09-04
ganzorig:
shudarga mal shig malnuud manai ulsax yamar ih yum be. Ene bol buur ih ayultai uzegdel shuu.
2013-09-04
humuuseee:
humuusee irgedee gadaadiin hurundu oruulaltiig shuteh hereggui oorsdiinhoo dotoodod uildeverelsen baraa buteegdehuunee l heregltsgeeye
2013-09-04
иргэн:
Эх орны минь газар нутгийг сэндийлсэн, хордуулсан хөрөнгө оруулалтаар яах юм бэ. Гарна л биз сайн байна.
2013-09-04
ШУДАРГА:
АШГҮЙ ДЭЭ,ГАДААДЫНХАН ЭХ ОРНООС МААНЬ ЗАЙЛЖ Л БАЙВАЛ БОЛОХ НЬ ТЭР,ТЭДНИЙ ДОЛЛАРГҮЙ БОЛООД Л ИРСЭН ЮМ ЦААШДАА Ч БОЛОХ БАЙХ,ЗАЙЛЦГАА МУУ ХОГНУУД,ДАХИЖ БИТГИЙ ИРЭЭРЭЙ,
2013-09-03
Mongolchuud:
Mongol hun/undesten ugaasaa baga chuluugaar uuliig hudulguj chaddag ard tumen ternees n gadniih n aij suuliin 500 jil bidniig ih doosh n jiisen ter har talhinaas n salj oorsdoo dahin deeshee ondiij temtseh yostoi!!
2013-09-03
Баатар:
Монголчуудаа Бүх нийтээрээ өөрийнхөө хүч чадлаар дэгжин хөгжих хөдөлгөөн өрнүүлцгээе.Монголчуудад чадахгүй юм байх ёсгүй ш дээ
2013-09-03