Бөхийн өргөөний уулзварыг нээнэ
2013-09-04

Бөхийн өргөөний замын уулзварыг өнөөдөр 11.40 цагт бүрэн нээхээр болжээ. Тус уулзварын зам барилгын ажлыг гүйцэтгэж буй “Төгс Үржих Зам” ХХК-ийн удирдлагын зохион байгуулалт, ажлын хариуцлага, алдаа дутагдлаас болж товлосон хугацаандаа амжихааргүй болоод байсан юм. Гэвч уг ажлын захиалагч төсөл хэрэгжүүлэх нэгжийн зүгээс гүйцэтгэгч компанид зохих шаардлага тавьж, зорчих хэсгийн өндөржилтийн алдаа, зарим тэмдэг тэмдэглэгээний чанаргүй байдал, талбайн өнгө хучилтыг дутуу хийсэн алдаагаа богино хугацаанд засаж, үлдсэн ажлыг чанартай дуусгах үүрэг өгсний үр дүнд ийнхүү өнөөдрөөс эхлэн тус уулзвар бүрэн ашиглалтад орохоор болсон байна.

Б.Цэрэн
Shuud.mn
Сонин хачин