Европын хамгийн том номын сан нээгдлээ
2013-09-04

  Өнгөрөгч мягмар гаригт Британид Европын хамгийн том номын сан нээгдлээ. Номын сангийн барилгыг 2010 оноос эхлэн барьж  290 гаруй сая ам.доллар зарцуулжээ. Тус төслийн зургийг  Нидерландын архитектурын Mecanoo товчоо хийсэн байна. Өвөрмөц хэлбэртэй барилга 35 мянган кв метр талбай эзэлдэг. Шекспирийн уншлагын танхимтай. Өмнө талын амфитеатр нь янз бүрийн ном хэвлэлтэй холбоотой соёлын арга хэмжээ явуулах боломжтой. Номын санг нээх нэр хүндтэй хүнээр террористуудын халдлагад өртөж тархиндаа хүнд шархадсан Пакистаны дунд сургуулийн охин Малала Юсуфайд тодорсон байна. Малала охин одоо Британийн  Бирмингемд амьдарч, сурч байгаа юм. Д.Од
Shuud.mn
Сонин хачин