Эрдэм шинжилгээний хурал болж байна
2011-11-24

“Стратегийн судалгаа 20 жилд” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал ГХЯ-ны “Зөвшилцөл” танхимд   болж байна. XXI зуунд аюулгүй байдлын нөхцөл өөрчлөгдөж, уламжлалт бус аюулгүй байдлын асуудал сөхөгдөн гарч буй өнөө үед ОХУ, БНХАУ, АНУ болон Монгол Улсын нэр хүнд бүхий эрдэмтэн судлаач, төрийн зүтгэлтэн, дипломат албаны мэргэжилтнүүд оролцож буй нь энэ хурлын онцлог юм. Хурлыг  “Шинэ зууны аюулгүй байдал: сорилт, хариу”, “Монгол Улсын үндэсний аюулгүй байдал: судалгааны байгууллагын үүрэг оролцоо”, “Хоёрдугаар суваг, Тинк танк, ил эх сурвалж” гэсэн гурван хэсэгт явуулж, “Аюулгүй байдлын шинэ орчин, Монголын үүрэг оролцоо”, “Монгол Улс дахь аюулгүй байдал судлалын тинк танкуудын үйл ажиллагаа”, “Ил эх сурвалжийн мэдээлэл боловсруулах ажиллагаан дахь судалгааны байгууллагын үүрэг” “Үндэсний аюулгүй байдал судлал: анхаарах асуудал” зэрэг илтгэл хэлэлцүүлэх юм байна.
Shuud.mn
Сонин хачин