T-ara ба K pop одод Монголд ирэхэд хэдхэн хоног үлджээ
2013-09-05

“T-ara ба K pop одод Монголд” тоглолтын хэвлэлийн бага хурал өнөөдөр ETV-ийн байранд боллоо. Тус хэвлэлийн хуралд ETV HD телевизийн төлөөлөгчдөөс гадна, БНСУ-ын IHC ХХК-ийн захирал Квон Нк Сун, “Харанга” хамтлагийн ахлагч Ц.Чулуунбат, Урлах эрдмийн дээд сургуулийн захирал, доктор, профессор Г.Тунгалаг нар оролцлоо.

 Хэвлэлийн хурлын үеэр T-ara ба K pop одод “ETV” HD телевизийн урилгаар энэ сарын 21-нд K-POP одод Монголд ирэх гэж байгааг тэд онцолсон юм.

Энэхүү тоглолтон дээр аюулгүй байдлыг хангах үүднээс 1000 цагдаа ажиллахаар болсон байна. Мөн Урлах эрдэм дээд сургуулийн загварын GT агентлаг хамтран ажиллана. Харин тайзны засалт болон гэрэлтүүлгийг Монголдоо хамгийн сайнаар зохион байгуулж байгаа ба энэ талын асуудлыг “UP music production” болон бусад продакшнууд хариуцаж буй ажээ. Билетний борлуулалт одоогийн байдлаар 40 хувьтай байгаа бөгөөд 60 мянган төгрөгний тасалбарууд ерөнхийдөө дууссан болохыг зохион байгуулагчид мэдэгдэж байлаа.

Сонирхуулахад, T-ara хамтлаг нь 2009 онд “Core contest media” энтертайнментын харьяанд байгуулагдсан бөгөөд анх “Super rookies ” нэртэй байжээ. “T-ara” нь “Tiara” буюу титэм хэмээх үгнээс гаралтай. Mnet -ийн нөлөөнд оршдог зургаан гишүүнтэй энэхүү охидын хамтлаг нь Енжон, Хё Мин, Жи Ай, Жи Вон, Жи Ёон гэсэн таван гишүүний бүрэлдэхүүнтэй 2009 оны II хагаст анхны дебьютээ хийжээ.

Уг хамтлагийн зорилго бол хоолойныхоо ур чадварыг бусдад харуулах байсан учраас “Good person” (Cinderella Man OST) дуугаар K-pop-ийн дэлгэцээр гарч ирсэн. Гэсэн хэдий ч клип цацагдаж эхэлсэн даруйд хамтлагийн гоцлол дуучид Жи Ай, Жи Вон хоёр гэрээгээ цуцалж, улмаар хамтлагийн нэр хүндэд нөлөөлж, үйл ажиллагаагаа түр зогсоосон байна. Ингээд сарын дараа тэд хамтлагтаа Сү Ёон, Борам, Кри гэсэн гурван гишүүдийг элсүүлэн авч анхны сингл "LIES"-аар дахин уран бүтээлээ туурвиж эхэлжээ.

Үүний дараа “Supernova”-тай хамтран “Time to Love” төслийг хэрэгжүүлснээр ерөнхийдөө өөрсдийн байр суурийг олж авч эхэлсэн. Тус хамтлагийн зургаан гишүүн харилцан тэгш эрхтэй байхын тулд байнга ахлагчаа сольж, ээлжлэн хийдэг аж.

Хамтлагийн гурав дахь цомогт багтсан “Cry cry” дууны клипийг 30 минутын дотор нэг сая хүн үзсэн бол “Roly poly” дууг нь хоёр сая хувиар борлуулж чадсан байдаг. Мөн 2011 онд гаргасан “Lovey-Dovey” дуу нь Солонгосын чартыг дөрвөн долоо хоног тэргүүлж, 2012 оны Гаоны чартын мэдээгээр 3.7 сая хувь татагдаж, 26.3 сая удаа тоглогдсон бөгөөд нийлбэр дүнгээр 263.6 сая удаа цахим ертөнцөд тоглогдсон байдаг гэнэ.

Б.Одон

Гэрэл зургийг Б.Мөнх-Эрдэнэ

Shuud.mn
Сонин хачин
mmmmm:
tgl erdool 35.000 haar ni uzhed bloo shteee !
2013-09-07
тттт:
Солиорол,
2013-09-06
nnnи:
Ядуу оюунтай монголчууд солонгос кино, солонгос охид үзэж баясах юм даа. Ингэж доошоо ороод яахав. Хичээлээ сайн хий оюутнуудаа. Олсон хэдэн төгрөгөөрөө ном авцгаа. Хэн ч мэдэхгүй солонгос хүүхнүүдийг 60 мянгаар үзээд байхдаа яадаг юм. Би 6 төгрөгөөр ч үзэхгүй.
2013-09-06
ШУДАРГА:
ОЧИЖ ҮЗЭХ ХҮН ОЛДОХГҮЙ,ҮЗЭГЧГҮЙ ТОГЛОЖ ОНИГООНД ОРОХ БИЙ ДЭЭ
2013-09-05
àøã¿é:
èðýã èðýã õàñàõ õýìòýé áàéõ ¿åä èðýýä íóñàà õàöàðòàà íààãààä áóöàã áóöàæ î÷îîä ìîíãîëûã ëàâ ìàãòàõã¿é äýý óðñàí õ¿¿õýëäýéí¿¿ä õèéìýë àðüñíóóä
2013-09-05
zochin:
khyamrald ortogdoj baigaa Mongolin zaluuchuudiig urlag nereer ene kheden nokhduud karmani kheden boriig n luivardaad duusgah bololtoi ovol irlee olborch ukhekh n uldee bizdee
2013-09-05
өөөх:
хөдөөний оюутнууд 70 000 бариад урагшшаа
2013-09-05
dash:
Onigootoi yumaa
2013-09-05