Хошин урлагийн жүжигчид шоу нэвтрүүлэгт оролцжээ
2013-09-05

Хошин урлагийн “Х түц”, “Шинэ үе”, “Маск”, “Шилдэг өнгө”, “Мөрөөдлийн театр”, “Пароди” продакшны жүжигчид оролцсон “Хамтдаа” шоу энэ сарын 09-нөөс буюу ирэх даваа гарагаас TV8 телевизээр үзэгчдэд хүрэх гэж байна.

Тус шоуг TV8 телевиз санаачлан зохион байгуулсан бөгөөд өнгөрсөн тавдугаар сараас нэвтрүүлгийн зураг авалтаа хийж эхэлжээ. Энэхүү нэвтрүүлэгт хошин урлагийн зургаан хамтлагийн төлөөлөл хамтлаг харгалзахгүйгээр сугалаагаар тус бүр зургаан хүний бүрэлдэхүүнтэй зургаан баг болж хурд, хүч, авхаалж  самбаагаа сорин өрсөлдсөн байна.

Тэд оюун ухаан, биеийн хүч шаардсан 25 даалгаврыг гүйцэтгэж, аврагч, эмч, барилгачин гээд төрөл бүрийн мэргэжлээр ажиллаж үзсэн байна.

Шоу нэвтрүүлгийг “ТВ коктейль” хамтлагийн жүжигчин Н.Цэнд-Аюуш, “Аяыг таа” нэвтрүүлгийн хөтлөгч М.Дорждэрэм нар хамтран хөтөлж байгаа аж. Ялагчийг нэвтрүүлгийн төгсгөлд хийх хошин урлагийн продакшнуудын хамтарсан тоглолт дээр зарлах аж.

Б.Буд

Shuud.mn
Сонин хачин