Оюутнууд маргааш үнэгүй үзлэгт хамрагдана
2013-09-05

Эрүүл мэндийн яамнаас есдүгээр сарыг “Оюутны эрүүл мэндийг дэмжих сар” болгон зарласантай холбогдуулан оюутнуудыг маргаашнаас үнэгүй үзлэгт хамруулахаар болжээ.

Аяны нээлт маргааш Чингэсийн талбайд болох бөгөөд оюутнуудад зориулсан эрүүл мэндийн нээлттэй хаалганы өдөр зарласан байна. Энэ үеэр оюутнууд сайн дурын шинжилгээ, үйлчилгээнд хамрагдахаас гадна эрүүл мэндийн даатгалын дэвтэрээ баталгаажуулах  боломжтой аж.

Аяны хүрээнд оюутнуудад эрсдэлт зүйлүүдээс сэргийлэхэд чиглэсэн сургалт, сурталчилгаа хичээл заахаар юм байна. Учир нь оюутнууд ямарваа нэгэн өвчөн тусах эрсдэлтэй бүлэгт хамаардаг аж.

Улсын хэмжээнд 99 их, дээд сургууль, коллежид нийт 175591 оюутан суралцаж, байгаагаас 16 мянга гаруй нь дотуур байранд амьдарч байна.

Б.Цэрэн

Shuud.mn
Сонин хачин
zochin:
DOX sain shalgaarai!!!!!!!
2013-09-05