Обамаг тэнэг гэв
2013-09-06

Америкийн тэрбумтан Дональд Трамп АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамаг тэнэг хэмээн хэлжээ. “Би дахиад манай тэнэг лидерт хандан хэлье. Сири рүү битгий дайраач. Нэгдсэн Улс энэ дайнаас юу ч хожихгүй. Олон муу зүйл болно” хэмээн твиттертээ жиргэжээ.

Тэрбээр өөрийн хуудсандаа засаг захиргаандаа шүүмжлэлтэй хандсан хэд хэдэн жиргээ бисэн байна. Сирийн асуудлаар “Дэлхийн цагдаа улс болохоосоо өмнө Конгресст манай улсын олон асуудлыг шийдэх эрх өг. Америкийг дахин агуу гүрэн болгооч” хэмээн бичсэн аж.

Трамп “Ирак бол хий хоосон зардал, цус байсан” гэхчлэн өөрийн санал бодлоо жиргээгээр дамжуулан илэрхийлсээр байгаа гэнэ.

Д.Од

Shuud.mn
Сонин хачин
ganbaa:
tulchij
2013-09-06
Зочин:
Манайд бол шууд л салаавч өгдийн.
2013-09-06
SHUNAL:
Ediin zasgiin bodlogo sh dee. gazriin bayalagt n shunasan. 21 zuunii argaaraa uzeed bna
2013-09-06
kkkkk:
goood
2013-09-06