Цахилгааны төлбөрийг 24 цагийн турш 50 хувиар хөнгөлнө
2011-11-24

Гэр хорооллын айл өрхүүдийн цахилгааны төлбөрийг 24 цагийн турш 50 хувиар хөнгөлөхөөр болсон байна. Урамшуулалд хамрагдахын тулд иргэд гэрээ хийсэн байх шаардлагатай. Энэ ажил ирэх сараас хэрэгжиж эхлэхээр болсон байна.
Shuud.mn
Сонин хачин
happy ts.l:
selenge aimgiin tvshig sumiin ulaan owoo nvvrsnii ordtoi xolboo barix utasiig olj ogch tuslaach
2014-03-04
happy ts.l:
selenge aimgiin tvshig sumiin ulaan owoo nvvrsnii ordtoi xolboo barix utasiig olj ogch tuslaach
2014-03-04
happy ts.l:
selenge aimgiin tvshig sumiin ulaan owoo nvvrsnii ordtoi xolboo barix utasiig olj ogch tuslaach
2014-03-04
happy ts.l:
selenge aimgiin tvshig sumiin ulaan owoo nvvrsnii ordtoi xolboo barix utasiig olj ogch tuslaach
2014-03-04
Улаанбаатар хотын иргэдийн эрүүл мэндийг сонин хэвлэл телевиз радио хамгаалахгүй бол өөр хэн хамгаалах вэ. Өөр хамгаалах газар байхгүй. 3000 хүн ажилладаг Улаанбаатар хотын цахилгаан станцад нүүрс нийлүүлдэг Багануур, Шивээ-Овоогын нүүрсний орд уурхайд 2000 хүн ажилладаг. Хэрвээ УБ-ын нүүрсний цахилгаан станцууд татагдан буугдахад хүрвэл нийт 3000 хүний ажлын байрны асуудал босох байх л даа гэвч энэ бол 1200000 хүний амь нас, эрүүл мэндээс дээгүүрт тавигдах зүйл биш шүү дээ. Улаанбаатар хотын иргэд агаарын бохирдлын улмаас хичнээн хүн нас барж, хичнээн хүн хохирч байсан ч хараагүй сонсоогүй мэт байж болохгүй. Өнөөдрийг хүртэл манай төрийн эрх баригчид цахилгаан гэрэл, халуун усны хангамжаа хямд газраас худалдан авч, Улаанбаатар хотын ард иргэдэд нийлүүлнэ гэсэн шийдвэр гаргадаг байжээ. Одоохондоо манайд нийслэл хотод байгаа цахилгаан станцаас өөр томоохон станц байхгүй байгаа болохоор тэндээс л авахаас өөр аргагүй. Хэрэв өөр газар байвал өөр газраас худалдаж авах боломж бүрдэнэ хэмээн судалж үзсэн бололтой. Ийнхүү Хэнтийн Чанадаганд Канадын компани томоохон хэмжээний цахилгаан станц барьж байгуулах гэж байна. Улаанбаатар хотод Орос улсаас байгалийн хийг дамжуулах хоолойгоор татах системийг нэвтрүүлэх компани ч гэсэн байна. Дулаан халаалтын зориулалттай халуун усаар хангах үйлдвэр (мэдээж нүүрс ашиглахгүй, харин байгалийн хий юм уу нүүрсний хийг ашиглана.) –ийг Улаанбаатар хотын зүүн зүгт барьж байгуулах гэж буй компани ч гэсэн байгаа аж. Төрөөс өөрсдөө цахилгаан, халуун усаа үйлдвэрлэе гэж шийдэхгүй байгаа болохоор ямар ч шинэчлэлт өөрчлөлт гарахгүй бөгөөд нөгөө л хямд газраасаа л урьдын адил худалдаж авах төдий. Тийм учраас л сонин хэвлэл, телевиз радио зэрэг олон нийтийн мэдээллийн хэрэгсэл нь УБ хотын иргэд цахилгаан станцаас гарах утааны улмаас хичнээн хүн үхэж, хичнээн хүн өвчин тусаж байгаа тухай хүмүүст мэдээлэх шаардлагатай. Энэ бол тун амархан зүйл юм. Аюултай бодисын хэмжээ шатах нүүрсний хэмжээтэй харьцуулвал УБ хотын агаарын бохирдол 97.5 % нь цахилгаан станцаас гарах утаа угаар гэдгийг батлах нь тун амархан. Мэргэжлийн хүмүүстэй нь ч уулзаж яг энэ сэдвээр сурвалжилж удаа дараа нэвтрүүлэг бэлдэж болно шүү дээ. Энэ тухай сонин хэвлэл, телевиз радиогоор мэдээлэхгүй бол цахилгаан станц болон нүүрсний уурхайн 5000 хүн одоогийнхоо ажлыг загас мэт чимээгүй үргэжлүүлсээр л байх болно. УБ хотын агаарын бохирдлын тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн тулд гэрэл цахилгаан, дулаан халаалтыг үйлдвэрлэдэг цахилгаан станцын нүүрс шатаахыг хориглохоос өөр ямар ч арга байхгүй. УБ бол хүн ам нь1 200 000д хүрээд байгаа Монгол улсын нийслэл хот юм. Энэхүү том нийслэл хотод яагаад нүүрсний цахилгаан станц байгаа юм бол. Ийм тэнэг нийслэл хот дэлхийд өөр хаана ч байхгүй. Ийм зүйлийг нийслэл хот дотроо барьж байгуулвал ард түмэн эсэргүүцэн сонин хэвлэл, телевиз радиогоор бөөн шуугиан тарина шүү дээ. Тэгтэл УБ хотын иргэд, сонин хэвлэл телевиз яагаад дуугаа хураагаад тэвчээд байнаа. Утаагүй зуух гэдэг үгийг хэрэглэхээ болимоор юм. Утаагүй гэж байгаа нь нүдэнд харагдах утаа л бага зэрэг багасана гэсэн үг. Бага зэрэг шүү бүрэн алга болохгүй. Гэтэл нүдэнд үзэгдэх цагаан утаанд агуулагдах цахиур ( SiO2 ) хөнгөн цагаан ( Al2O3 ) –ы хэмжээ багасахыг утаагүй хэмээн нэрийдэх ба харин өдөр бүр гэр хорооллын утаанаас 40 дахин их цахилгаан станцаас гарах азот(NO2 ), хүхэр( SO2 ), хар тугалга(Pb), мөнгөн ус ( Hg )- ны ялгарах хэмжээ хэвээрээ үлдэх юм биш үү. Гэр хорооллынхний зуухыг утаагүй зуух болгосон ч гэсэн УБ хотын ард иргэдийн эрүүл мэнд төдийлөн сайжрахгүй. Сонин хэвлэл, телевиз радиогоор жинхэнэ шийдлийг эрэлхийлсэн, шаардсан мэдээлэл цацах нь зүйтэй болов уу. Гэхдээ цагаан утаа багасах нь ч гэсэн муу зүйл биш л дээ. Харин хамгийн оновчтой шийдэл биш байхаа. Үүнтэй холбоотой бас нэгэн асуудал урган гарч ирсэн. “Шөнийн хэрэглээний цахилгааний үнийг 2 дахин бууруулна” гэсэн асуудал яригдаад шийдэгдчихлээ. Энэ сэдвийг яагаад утаагүй зуухыг хэрэгжүүлэх энэ цаг хугацаанд хөндөн авч хэлэлцэж байгааг ойлгохгүй хүмүүс байна. Тиймээс энэ шийдвэрийг одоо гаргах ёсгүй байсан. Үүний учир шалтгааныг тайлбарлавал АНУ, Герман, Франц, Япон зэрэг өндөр хөгжилтэй улс орнууд бүгд ийм арга хэмжээ авдаг. Атомын цахилгаан станц, усан цахилгаан станцууд нь цахилгаан гэрэл их хэрэглэдэг өдрийн цагаар ч хэрэглээ багатай шөнийн цагаар ч адилхан л цахилгаан түгээдэг. Тийм учраас шөнийн цагийн цахилгаан илүүдэл цахилгаан болж, түүнийгээ хямд үнээр зардаг. Энэ ч яахав болох л зүйл. Манай цахилгаан станцад ч гэсэн шөнө болохоор бойлуур ажиллуулахаа багасгахаас илүү өдрийн цагийн хэрэглээтэй адил түвшинд ажиллуулсан нь илүү ашигтай. Ашигтай байж л орлогоо нэмэгдүүлнэ шүү дээ. Цахилгаан станцын хувьд энэ л хамгийн чухал асуудал. Цахилгаан станцын л орлого нэмэгдэх нь хамгийн чухал асуудал байлгүй. Гэтэл УБ хотын агаарын бохирдлын гол шалтгаан болох цахилгаан станцын үйл ажиллагааг хотын ард иргэдийн эрүүл мэндийг хамгаалах үүднээс аль болох болиулах, зогсоох, өөрчлөх хэрэгтэй. Гол нь нүүрс түлэхээ л болих хэрэгтэй. Сард ердөө 7 шөнө нийт бойлуурын 25 хувийг л ажиллуулахгүй байхад УБ хотын азот, хүхэр, хар тугалга, мөнгөн усны ялгарах хэмжээ гэр хорооллын бүх зуухны 1 сарын хэрэглээг зогсоосонтой адил хэмжээгээр буурна. Гэтэл цахилгаан станцын шөнийн цагийн үр ашиг, бүтээмжийг бууруулахгүйн тулд гэр хорооллын хүмүүсийн цахилгааны төлбөрийг бууруулж, цахилгаан ихээр ашиглуулъя гэж зорьж байгаа бололтой. Хэрэв тэгвэл шөнө ч өдөр ч ялгаагүй цахилгаан станц нь нүүрс түлж, бас л адилхан утаа гаргах болно. Ингэх нь цахилгаан станцын хувьд үр ашигтай бөгөөд түүний орлого нэмэгдэнэ гэсэн үг. Ингээд дахиад л УБ хотын хүн амын эрүүл мэнд улам улам л муудна. Цахилгаан станцын орлогыг бага зэрэг нэмэгдүүлэх нь чухал уу, УБ хотын ард иргэийн эрүүл мэнд чухал уу. Одоо бол цахилгаан станцын орлого төдийлөн нэмэгдээгүй. Хамгийн гол чухал зүйл бол УБ хотын ард иргэдийн эрүүл мэнд бөгөөд үр хүүхэд, хойч үеийнхэнд хүн амьдарч болохуйц УБ хотыг үлдээх нь байгаль орчны тулгамдсан асуудал юм. Үүний тулд хамгийн гол шаардлагатай зүйл бол цахилгаан станцад түлэх нүүрсийг аль болох багасгах явдал. Аль болох бойлуурыг ажиллуулахгүй байх. Монгол Орос 2 орны хилийн заагийн ойрхон байрлах Байгаль нуурын ай сав газар нутаг нь дэлхийн хамгийн том усан цахилгаан станцын бүс нутаг билээ. Саяано-Шушенская зэрэг асар том хэмжээний усан цахилгаан станцууд цөөнгүй байдаг ба энэ жил Богучанская усан цахилгаан станцыг ч гэсэн барьж дуусгасан ба нийт цахилгаан станцын хүчин чадал 20,000MW юм. Монголын хамгийн том цахилгаан станц болох 4-р цахилгаан станцын хүчин чадал 540MW байдаг ба Монголд ашиглаж буй цахилгааны хүчдэл 800MW бөгөөд одоо ч гэсэн 200MW –ыг Орос улсаас ханган нийлүүлж байгаа. Усан цахилгаан станц болохоор шөнийн хэрэглээний цахилгааны төлбөр маш хямд. Ирэх жилээс Орос улс Монгол улсаар дамжин Хятад руу цахилгаан экспортлохоор болж байгаа. Тийм учраас олон нийтийн мэдээллийн хэрэгслээр Орос Монгол 2 орны хооронд байгуулсан цахилгаан хангамжийн талаарх гэрээг яг үнэн бодитой мэдээллийг ард түмэнд хүргэх хэрэгтэй. Уг нь бол Оросын шөнийн хямд цахилгааныг худалдаж авах гэрээ хийн, цахилгаан станцыг шөнийн цагаар ажиллуулмааргүй байгаа юм. Хэрэв тэгвэл УБ хотын агаарын бохирдол 2 дахин буурна. УБ хотын агаарын бохирдлыг бууруулахын тулд Орос улсаас цахилгаан авах нь зүйтэй. Яаж ч бодсон хилийн зааг дээр орших Байгаль нуурын ойролцоох усан цахилгаан станцын 20,000MW ч гэсэн шөнийн хэрэглээний цахилгаан илүүдэж л байгаа. Монголд 400MW юм уу500MW -ыг ( усан цахилгаан станцын дөнгөж 2% ) хямд зарсан ч гэсэн алдагдалд орох ёсгүй. Учир нь усан цахилгаан станцын хөдөлгүүр нь өдөр ч шөнө ч адил эргэдэг. Үүний тулд олон нийтийн мэдээллийн хэрэгсэл энэ тухай ард иргэдэд үнэн зөв мэдээлэл хүргэн ард олонд ойлгуулах хэрэгтэй. УБ хотын цахилгаан станцын түлдэг нүүрсний хэрэглээний хэмжээг 2 дахин бууруулахын тулд Орос улсын цахилгааныг хэрэглэх талаар ард түмэнд ойлгуулвал ямар вэ. Агаарын бохирдлын улмаас 100 хүүхэд үхэж, 100 хүүхэд өвчинд шаналан зовж, 1000 хүн эмнэлэгт хэвтэж байгаа учраас тэднийг аврах ажил үйлсийн (цахилгаан станцад түлдэг нүүрсийг бууруулах л арга олох хэрэгтэй, харин гэр хорооллын нэг ч айлын яндангаас утаа гарахааргүй болголоо гээд ч ямар ч үр дүнгүй) талаар ард түмэнд ойлгогдохоор ажиллах нь мэдээллийн хэрэгслүүдийн онцгой чухал үйлс билээ.
2011-12-22
Мэдээллийн хэрэгслүүд нь нүүрсний цахилгаан станцын талаар энэ мэтээр бичдэг улс дэлхийд Монгол, Африкийн Конго 2-с өөр алга. Гэртээ түүхий нүүрсний оронд хагас кокс түлцгээе гэж баярлан хөөрдөг улс ч Хойд солонгос Монгол 2 л байна даа. Бусад улс оронд гэр ахуйн хэрэгцээнд газрын тос хий л ашигладаг болчихоод байна. Манай мэдээллийн хэрэгслүүдийн агаарын бохирдлын талаар хийж байгаа ажил нь 20 жилийн өмнөх хятадын мэдээллийн хэрэгслүүдийнхтэй их л адилхан юм. Хятадууд тухайн үеийн алдаанийхаа горыг одоо эдлэн агаарын бохирдлоос болж жилд 30000 хүн үхэж, 300000 хүн өвчинд шаналж байна. Дэлхий дахины дагаж мөрддөг 15-50 гэсэн дүрэм бий. Байгалийн хий юмуу нүүрсний хий ашигладаг цахилгаан станц хотоос 15 км харин нүүрсний цахилгаан станц нь дор хаяж 50 км зайд байх гэдэг журам юм. Хэдий хот суурингаас 50 км-т байх ч тэрхүү нүүрсний цахилгаан станцад станцын утааг шүүх төхөөрөмж байх нь ойлгомжтой. РМ, хүхэр, азот зэргийг шүүх төхөөрөмжийг гадаадын цахилгаан станцууд дийлэнх нь ашигладаг. Харин нүүрсний хий, байгалийн хий ашигладаг станцад РМ, хүхэр, азотыг шүүх төхөөрөмж огт шаардлагагүй. Утаа нь угаасаа цэвэрхэн аюулгүй учраас. Нүүрсэнд РМ, хүхэр, азот зэрэг нь ихээр агуулагддаг юм. Ер нь гадаадын улс орнуудын цахилгаан станцад хорт бодисыг шүүх төхөөрөмжийг суурилуулсан байдаг ч тэр нь заримдаа нэр төдий зүйл байх ч магадлалтай тул 100% баталгаатай шүүнэ гэдэгт өндөр хөгжилтэй орнууд, гадаадынхан эргэлзээтэй ханддаг. Тэрхүү шүүх төхөөрөмжийг суурилуулахад асар их хөрөнгө мөнгө шаардлагатайн дээр ашиглах явцдаа ч чамгүй их зардал гаргадаг тул засч сайжруулах энэ тэр ажлыг цаг тухайд нь хийгээгүйгээс төхөөрөмж нь эвдрэх, ажиллагаагүй болох зэрэг бэрхшээлүүд ч багагүй тохиолддог аж. Тэгээд ашиглаад ч хор хөнөөлийг тодорхой хэмжээнд бууруулахаас биш огт үгүй хийж бүрмөсөн арилгаж дөнгөнө гэсэн үг огтоос биш. Жишээлбэл: манай 4-р цахилгаан станцад байдаг РМ шүүх төхөөрөмж нь 10 micron -с дээш хэмжээтэй тоосонцрыг л шүүж чадах учраас зөвхөн хүний нүдэнд үзэгдэх цагаан утаа л багасах боловч эрүүл мэндэд хамгийн хортой хэсэг болох 2.5micron-с жижиг хэмжээтэй тоосонцрыг бол бараг шүүж чадахгүй. Ийм төхөөрөмжтэй болохоор 4-р цахилгаан станц 3-р цахилгаан станцаас утаа багатай харагдах авч шатааж буй нүүрсний хэмжээ нь хамаагүй их болохоор ялгаруулах хорт бодис нь ч 2 дахин их. Эндээс үүсэх агаарын бохирдлоос болж жилд Улаанбаатарын хүн амын 10% буюу 1000 гаруй хүн үхэж байна. Өндөр хөгжилтэй орон болон хятад улс хүртэл үүнийг хүлээн зөвшөөрч цахилгаан станцад хорт бодисыг шүүх төхөөрөмж хичнээн суурилуулсан ч түүнд итгээд тайвшрах бус цахилгаан станцыг хот суурингаасаа дор хаяж 50 км зайтай байгуулж байна. Гэтэл манай сэтгүүлчид нүүрсний үнсийг барилгын материалд ашиглаж болно мэтийн юм бичих хэрнээ яахаараа Улаанбаатарт байгаа цахилгаан станцуудын үнс хаядаг газар нь Сүхбаатарын талбайгаас 30 дахин том бөгөөд түүнээс ялгарах мөнгөн ус, хар тугалга мөн гүний усны бохирдол зэрэг асуудлын талаар огт хөнддөггүй байна аа. Нүүрсний үнсийг ашиглах боломжтойн хувьд боломжтой. Гэвч нүүрсний үнсээр хийсэн цемент барилгын материал нь жирийн цементтэй харьцуулахад чанар муутайн дээр цемент болгохын тулд зардал ихтэй тул АНУ, Япон зэрэг хөгжингүй орнуудад нийт үнснийхээ ердөө 10 орчим хувийг л ашигласан болоод 90 хувийг нь далайд хаядаг байна. /АНУ, Япон, Солонгос гэх мэт улсуудын ашигладаг нүүрс нь сайн чанарын нүүрс болохоор шатаасан нүүрсний хэмжээний 15%-тай тэнцэх хэмжээний үнс гардаг байна. Харин манайд ашиглаж байгаа нүүрсний чанар муу тул үнс ч их гардаг./ Эдгээр улс орнууд нь далайтай болохоор далайн ойролцоо цахилгаан станцаа байгуулж үнсээ далай руу хаячихдаг харин Улаанбаатарын цахилгаан станцууд яадаг вэ гэхээр Сүхбаатарын талбайгаас 30 дахин том газарт үнсээ хаяж хөрс усыг бохирдуулж байна. Тэрхүү үлэмж хэмжээний үнс нь салхи шуурганд хийсч ойр орчин агаарын бохирдолд ч хувь нэмрээ оруулна. Цахилгаан станцыг хот суурингаас 50км хол байгуулдаг нь ялгарах утаа, хаягдал үнснээс гарах хор хөнөөлөөс хүмүүсийнхээ эрүүл мэндийг хамгаалахын тулд юм. Мэдээллийн хэрэгслээр нүүрснээс ялгарах утааг 20% цэвэршүүлнэ гэсэн хоосон горьдлого тээсэн мэдээлэл дамжууллаа ч 3 жилийн дараа тэр нь 10%, 5жил өнгөрөхөд 0% болсон байна. Үнсний 99%-г ашиглана гэдэг нь ч үнэндээ 10 хүрэхгүй хувийг л ашиглана гэсэн үг. Улаанбаатарын цахилгаан станцууд нь ажиллах явцдаа хуралдуулсан үнс нь нэгэнт Сүхбаатарын талбайг 30 нугалахаар үлэмж хэмжээтэй болжээ. Үүндээр нь 5-р цахилгаан станцыг улаанбаатарт байгуулчихвал улсын нийслэл маань мөнгөн ус, хар тугалга-д хордсон ундны ус нь хор болчихсон, гамшгийн хот болох нь дээ. Ард түмэн минь ээ хий дэмий санаагаа чилээх хэрэггүй ээ. Манай мэдээллийн хэрэгслүүд нь ингэж бичих байх шиг байна.Юу вэ гэхээр одоо 5-р цахилгаан станц гэж зүгээр л сенсааци тарьсан төдий үнэндээ огт байхгүй яриа. Монгол улс зайлшгүй 3-5 гэсэн хөтөлбөрийг хэрэгжүүлэх бөгөөд 3 жилийн дараа улаанбаатар дотор эрчим хүч үйлдвэрлэхээ больж, 5 жилийн дараа хотынхны халаалтанд нүүрсний хий эсвэл байгалийн хий ашиглахаар өөрчлөх учир нийслэлд нүүрс шатаадаг явдал үндсэндээ үгүй болно. Цахилгаан станцаас гарах утааг 3 жилийн дотор 50% бууруулж, 5 жилийн дараа 0 болгох зорилт нь хотын агаарын бохирдлын 90%-г цахилгаан станц дангаараа бий болгодогтой холбоотой. Ингэж агаарын бохирдлын гол үүсгэгчийн асуудлыг 1 тийш болголоо ч хот доторх цахилгаан станцуудын 40 жилийн турш ажиллах явцдаа бий болгосон Сүхбаатарын талбайгаас 30 дахин том талбайг эзэлсэн үнснээс гүний ус, хөрсөнд шингэсэн мөнгөн ус, хар тугалгын бохирдлын асуудал,/цахилгаан станцын утааны хор хөнөөл нь хотоос 50км хүртэлх хол газарт нөлөөлсөн/ цахилгаан станцын үнснээс ялгарсан хорт бодисын нөлөөнд бий болсон хүчиллэг борооны улмаас монголчуудын ариун дагшин тахилгат Богдхан уул бараг нүцгэн шахуу болох /зөвхөн газрын хөрс нь шүлтийн агууламжтай багахан хэсгийн газарт л мод ургана/ гээд толгой өвтгөсөн олон олон асуудлууд босч ирэх болно. Бид дараагийн 20 жилийн хугацаанд хэр их ухаан зарж, ажилласанаас шалтгаалан 20 жилийн дараах ирээдүйд цэвэр тунгалаг ундны устай улаанбаатар, ногоон модон дээлээр гангарсан Богд уулыг бий болгож чадахаар болох эсэх шалтгаалах болно. Үүний тулд 3-5-н бодит биелэлт ажлын ахиц дэвшил л чухал. Юуны өмнө дараагийн 3 жилийн дотор нүүрсээр эрчим хүч үйлдвэрлэхээ зогсоох тул 600мв-н эрчим хүчний хэрэгцээг хотын гаднаас хангахгүй бол болохгүй. Тодруулбал эрчим хүч үйлдвэрлэх станцыг нүүрсний орд уурхайтай газар байгуулах нь зүйтэй гэдэг үндэслэлээр доорх дурдагдах 4 зүйл нь ажил хэрэг болоод байна. 1. Хэнтийн Чандгана дахь Канадын Рrophecy компанийн 600мв цахилгаан станц / үйл ажиллагаагаа явуулж эхлээд явцын дунд 4200мв болгож ихэсгэх/ 2. Өмнө-говь аймгийн Ухаа-худаг дахь MCS компанийн 50 мв цахилгаан станц / мөн л явцын дунд 600 мв болгож хүчин чадлаа өсгөх/ 3. Төв аймгийн Сэргэлэнд баригдах Ньюком компанийн 20мв нар салхины сэргээгдэх эрчим хүчний цахилгаан станц /явцын дунд мөн л 200 мв болгож өсгөх болно/ 4. Оросын Байгал нуурын усан цахилгаан станц 20000мв хүчин чадалтай. Тус цахилгаан станц нь ирэх жилээс эрчим хүчээ хаашаа экспортлох вэ гэдэг асуудал босч ирэх болно. Ялангуяа усан цахилгаан станцын шөнийн цагаар үйлдвэрлэх эрчим хүч нь илүүдэж эхлэх /илүүднэ гээд шөнийн цагаар арай бага эрчим хүч үйлдвэрлэх, зардлаа хэмнэх боломжгүй/ учир үнийн хувьд ч өдрийн хэрэглээний эрчим хүчнээс шөнийн эрчим хүч нь 2 дахин хямдарч түүнийгээ зарж борлуулахад хамгийн тохиромжтой зах зээл болох монголд хүсэлт тавих нь дамжиггүй. Харин энэ тохиолдолд манайх одоогоор Оросоос 200мв эрчим хүч импортолж байгаа ч 3 жилийн дараагаар үнийг нь тодорхой хэмжээнд бууруулж оросоос 500мв эрчим хүчээр хангуулахаар тохиролцож болох юм. Ингэж оросоос импортлох эрчим хүчээ ихэсгэсний хариуд дараах нөхцөлийг тавих нь зүйтэй болов уу. Байгал нуураас Хөх хотруу тавих байгалийн хийн хоолойг Монголоор дайруулан 3 жилийн дотор дуусгах тухай хэлэлцээ хийх. Миний бодлоор дээрх 4 ажил нь цаашдаа нилээд урагштай явагдах боловуу гэж үзэж байгаа юм. Харин мэдээллийн хэрэгслүүд энэ 4-тэй холбоотой асуудлыг ард түмэнд цаг алдалгүй үнэн зөвөөр мэдээлж байх нь зүйтэй. Учир нь эдгээр нь бидний цаашдын хөгжил дэвшилд онцгой чухал хувь нэмэртэй байх болно. Харин 5-р цахилгаан станц яагаад сенсааци төдий болж бичигдэнэ гэж хэлээд байна вэ гэхээр монгол улс ардчилсан тогтолцоонд шилжээд 20 жилийг үдээд байгаа ч хуучин нийгмийн хууч өвчин байсаар байна. Тэр бол 4 дэхь засаглал нь албан тушаалтан, эрх мэдэлтнүүдийн гарын аясаар хөдөлдөг байдал. 3-5г хэрэгжүүлбэл монголын ард түмэнд хамгийн ашигтай байсаар байтал Улаанбаатарын цахилгаан станцууд, Багануур, Шивээ-овоогийн ажилчид гээд тэдгээр 5000 хүн, тэдний эрх ямба энэ тэрээ сунгасан гараас нь айсандаа эсвэл ямар нэгэн зүйлд нь автсандаа манай мэдээллийн хэрэгслүүд загас мэт чимээгүй байна. Одоогоор байдал ийм байгаа ч монгол улс Өмнөговийн нүүрс зэс, Дорнодын уран зэргийг ашиглахын зэрэгцээ Оросоос нааш хийн хоолойн ажлыг эхлүүлж халаалтанд хий ашиглах нь гарцаагүй. Харин 5-р цахилгаан станц, Шивээ-овоо, Багануурын 5000 ажилчид шинээр бий болох тэрхүү газруудад ажилласан ч болно. Багануураас 200км зайтай төмөр замаар нүүрс тээвэрлэж хүн амынхаа тал нь амьдардаг нийслэл дотроо түүхий нүүрсийг хэдэн 1000н тн-р нь шатааж орчин үеийн тахал болсон агаарын бохирдлыг үйлдвэрлэж тэд элэг цус нэгтнээ өөрсдийн гараар хөнөөхийг нь бид зүгээр хараад сууж болохгүй. Мэдээллийн хэрэгслүүд хуучин нийгмийн бурангуй байдлыг засан залруулж хэлж сэнхрүүлэх ёстой шүүдээ. 3-5 гэдэг бол бүхэлдээ монгол хүний төлөө хэрэгжүүлэх зүйл юм. Үүнийг хэрэгжүүлж чадах, үүний төлөө хүчин зүтгэх төр засгийг монголчууд хүсэн хүлээж байна.
2011-12-22
БНХАУ-аас барилгийн материал,хаалаг,цонх, жижиг дунд үилдвэрийн тоног төхөөөрөмж, цай хэвлэл, баглаа боодол гэх мэт таны хүссэн бүх нд зуучилна мөн бизнисийн хамтрагч олж өгнө Zuuchlal_hutuch@yahoo.com utas 98306334
2011-12-17
Монгол улсын одоогийн байдлыг үзвэл 800настай хүүхэд шиг л байна. Чингис хаан тулгар төрийг байгуулснаас хойш 800 гаруй жил өнгөрсөн ч өнөөгийн монгол улс насанд хүрсэн хүн шиг хэмжээний харагдахгүй л байна. Энэ он удаан жилийн түүхийг өнөөгийн монголчууд нэр төртэй үүрч явж чадахгүй байна. Өөрөөр хэлбэл ханиад хүрээд халуурсандаа яавал өвчин нь эдгэхийг мэдэхгүй халуун байна хэмээн хувцсаа тайчиж улам өвчнөө сэдрээх хүүхэд мэт гэсэн үг. Манайхан агаарын бохирдлыг бууруулах гэж хачин сонин юм их л сэдэж байх шиг байна. Гэхдээ цахилгаанаар халаана гэдгийг зөв зүйтэй санал юм гэж бодож байгаа ч тэрхүү цахилгаан эрчим хүчийг хот доторхи нүүрсний цахилгаан станц үйлдвэрлэж байгааг мартаж болохгүй. Гэр хороололд хэрэглэглэж байсан 1 тн нүүрсийг шатаахыг болиулж цахилгаанаар халаах гэвэл цахилгаан станц тухайн гэр хорооллыг халаахын тулд гэр хороололд түлж байсан 1 тн нүүрснээс 10 дахин их хэмжээний нүүрс хэрэглэн тухайн газрын эрчим хүч үйлдвэрлэх болно. Ингэвэл юу ч дээрдэхгүй биздээ. Хэрвээ цахилгаанаар халаах гэж байгаа бол эхлээд хот доторхи цахилгаан станцаас биш хотын гаднаас эрчим хүч нийлүүлэхээр шийдвэрлэсэн дээр. Улаанбаатарын агаарын бохирдлын 90 хувь нь хот доторх цахилгаан станцаас үүсч буй тул цахилгаан станцаас ялгарах хорт бодисыг хэрхэн багасгах вэ гэдэг л хамгийн чухал. Гадаадынханд монголын тэнэглэлийн 3 төсөл гэж нэрлэгддэг 3 зүйлийн талаарх яриа байдаг гэдгийг сонсоод нүүр хийх газаргүй боллоо. 1дэх нь шинэ нисэх буудлын төсөл- улсын нийслэлийнх нь талаас илүү нь халаалт, халуун хүйтэн усгүйгээр балар эртний байдалтай амьдарч байхад 300тэрбум төгрөг 40 жилийн хугацаатайгаар гадаадаас зээлж шинэ онгоцны буудал бариж байх юм. 2дахь нь хот доторх гурван цахилгаан станцаас голчилж үүсэх агаарын бохирдлоос болж асар олон хүн өвчинд нэрвэгдэж байхад дахин нийслэл дотроо 5дах цахилгаан станцыг барина гэж шийджээ. 3дахь нь гэр хорооллыг хот доторх цахилгаан станцын эрчим хүчээр халаах мөн гэр хорооллынхондоо хагас коксжсон түлш хэрэглүүлэх гэдэг шийдвэр юм. Эдгээр гурван хөгийн төслийг сонссон юм ойлгодог хэн боловч инээд нь хүрнэ биздээ. Монгол нь жилд 500000 тн газрын тос хятадад экспортолдог чамлахааргүй газрын тосны ордтой улс. Гэтэл яахаараа гэр хорооллыг керосиноор халаая гэж энэ эрх мэдэлтнүүдийн хэн нь ч ам ангайдаггүй байна аа. Энэ бүгдээс дүгнэхэд Монгол улс маань Африкийн Конго-с илүү тэнэг улс гэж хэлүүлэхдээ хүрээд байна. 76 улс орны эрх ашгаас илүү өөрсдийн эрх ашгаа дээгүүрт тавиж ажиллаж байгаа болохоор монгол улс дэлхийн нийтийн онигооны баатар болоод байна. 10 жилийн өмнө харуусалтайгаар хөнөөгдсөн С.Зориг хэрвээ одоо амьд сэрүүн байсан бол өнөөдөр монгол иймэрхүү улс болохгүй л байсан байх. Хэрвээ тэрээр амьд сэрүүн байгаад одоогийн ерөнхийлөгч болсон бол түүний гэр нь хаана байх байсан бол? Туул голын хөвөөнд ерөнхийлөгчөөс өөр хэн ч ашиглахгүй гүүрийг хэдэн 10 сая төсвийн мөнгөөр засуулж, монголчуудын хувьд ариун дагшин газар болох Богдхан уулын хормойд амьдарч ямбалахгүй л байсан байхдаа. Тэрээр яасан ч ингэхгүй байсан. Түүний гэр нь гэр хороололд л байх байсан байх. Хэрвээ тэгвэл гэр хороололд ус дамжуулах хоолой, халаалт дулаан, боловсон 00,бохирын шугам, засмал зам гээд л орчин үеийн хотын иргэний амьдралд байх ёстой бүхнийг бий болгох байсан байлгүй. Түүнчлэн ерөнхийлөгчийн гэрт ажиллах хүмүүсийг ч гэр хороололд амьдардаг энгийн нэгэн хүмүүсийн төлөөллөөс сонгох байсан биз.С.Зориг аймшигт алуурчний гарт амиа алдхаасаа өмнөхөн монголын радиод өгсөн сүүлчийн ярилцлагадаа "Улс vндэстнийхээ сонирхлыг хамгийн дээр тавих ёстой. Тvvний дараа манай нийгэмд нийтлэг болсон бvлгvvдийн сонирхлыг хамгаалах, дараа нь бvлгийн юм уу компанийн сонирхол байж болно. Яагаад гэвэл тэд чинь тодорхой хэмжээгээр ашгийн байгууллага. Тvvнийхээ тєлєє хєєцєлдєнє.
2011-12-13
ynen yumu shaagaa l.....
2011-12-10
geree hiih bolhooroo 50 huvia nuhuud avchihgui l bol bolno l dooo....
2011-12-10
naad jorlongin hajuud survaljilga hiideg yag yamar uchirtai um haha huurhun pambagar ohin bndag
2011-11-28
huush boljeeshdee
2011-11-27
yadarsan ard tumendee uniin ni choloolood ogchihoj boldogui yom uu?
2011-11-24