Хуульчдын холбооны гишүүний татвар 20 мянган төгрөг боллоо
2013-09-08

Монголын хуульчдын анхдугаар их хурал Төрийн ордонд гурав дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар Хуульчдын холбооны гишүүний татварын хэмжээг батлах санал хураалт явуулж, 20 мянган төгрөгөөр тогтоолоо. Харин холбооны ерөнхийлөгчийн цалинг нэг сая 88 мянган төгрөг байхаар оруулж ирсэн ажлын хэсгийн саналыг бага гэж үзсэн тул хуралд оролцогчдын саналаар хоёр сая төгрөг болгон баталжээ.Энэ нь шүүгчийн сарын цалинтай тэнцэж байгаа юм.

Мөн холбооны гишүүний татварын хувьд цалингийн доод хэмжээний 198.000 төгрөг 10 хувиас хэтрүүлэхгүй байхаар тогтсон юм байна.

Б.Цэрэн
Shuud.mn
Сонин хачин
гггр:
их байна өмгөөлөгч нар 20.0 холбоонд төлдөг дээр нь бас хуульчдын холбоонд 20.? төлөх болж байн. улсын хэмжээнд 4500 хуульч байдаг гэж тооцвол 90.000.000 төгрөг холбооны дансанд орж байна. үүгээр бидний төлөө юу хийж байна вэ татварыг арай бага болгох хэрэгтэй
2014-03-07
kkkkk:
20.000 ih l baga bna daaaa.omgoologch nar ih mongo oldog biz deee
2013-09-09