С.Уильямс тав дахь удаагаа US Open-д аваргаллаа
2013-09-09

Америкийн теннисчин Серена Уильямс тав дахь удаагаа US Open-д аваргаллаа. Тэрбээр сүүлийн шатанд Белоруссийн Виктория Азаренкотой хоёр цаг гаруй тоглож 7-5, 6-7, 6-1-ээр ялалт байгуулжээ. Өнгөрсөн жилийн тэмцээнд мөн л энэ хос үлдэж байсан юм.

Серенагийн хувьд нь энэ нь Их дуулгын 17 дахь ялалт байлаа. US Open-ы эрчүүдээс финалд үлдсэн Новак Жокович, Рафаэль Надаль нар өнөөдөр хүчээ үзнэ.

Д.Од

Shuud.mn
Сонин хачин