УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан С.Эрдэнэ сайдад асуулга хүргүүлжээ
2013-09-09

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэд асуулга хүргүүлжээ. Уг асуулгад, “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 30 дугаар зүйлд зааснаар амьжиргааны өртгийн өөрчлөлттэй уялдуулан тэтгэврийн хэмжээг өөрчлөх индексийг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн саналыг үндэслэн Засгийн газар тогтоох ёстой. Мөн хуулийн  тавдугаар зүйлийн дөрөв дэх хэсэгт зааснаар өндөр насны бүрэн тэтгэврийн доод хэмжээ нь Засгийн газраас тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 75 хувиас багагүй байхаар хуульчлагдсан. Хуулийн дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх шаардлага гарч байгаа ч тодорхой мэдээлэл байхгүй  учраас ямар арга хэмжээ авч байгаа тодруулахыг хүсэж байна” гэжээ.

Түүнчлэн, тэрбээр асуулгын хариуг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд сонсгохыг хүссэн байна.

Б.Цэрэн

Shuud.mn
Сонин хачин